Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 80,000.0 мян.төг
Түлхүүр үг : төмөр, нүүрс, хий, азотын бордоо, ган, хүдэр, орд
Үр дүн
1. Нүүрс хийжүүлэх үйлдвэрийн технологи, горим, тоног төхөөрөмжийн сонголт, үнэлгээ" Гангийн цогцолборын судалгааны үр дүнгийн IV бүлэгт оруулсан. Энэхүү үр дүн нь: 1-Технологийн параметр, горимын сонголт үндэслэл (Т-SEC технологи); 2-тоног төхөөрөмжийн сонголт, үндэслэл; З-Дүгнэлт, ашигласан хэвлэлийн жагсаалт гэсэн бүлэгээс бүрдэнэ. А4 форматаар 20 гаруй хуудас компьютерийн хэвлэл
2. Бүтээл нь: 1-Нүүрсхийжүүлэх арга хэрэгсэлийн хөгжилийн өнөөгийн байдал, хэтийн төлөв; 2-Гадаад дотоодын эрдэмтэдийн судалгаа, туршилтын ажилын үр дүнд хийсэн дүн шинжилгээ; 3-Ашигласан хэвлэлийн жагсаалт, бүлэгийн дүгнэлтүүдээс бүрдсэн, А4 форматаар 127 хуудас компьютерийн хэвлэл. Гэрээнд заасан үр дүнгийн даалгаварт тодорхой заагаагүй боловч, үйлдвэрийн технологийг үндэслэхэд чухал ач холбогдолтой болсон.
3. Гадаад, дотоодын, тухайлбал, Орос, Япон, Америк, Герман зэрэг ороны эрдэмтэд, ЭШБайгууллага, үйлдвэр, компаний ололт, туршлагыг судалж, Аммонийн давс үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжийг үндэслэн, сонголт хийж, эдийн засгийн үнэлгээг гаргав. Уг үр дүн нь: 1-эрдэс бордоо үйлдвэрлэх технологийн үлгэрчилсэн үйл ажиллагаа; 2-нүүрсний хийнээс шүвтэр ялгаруулах замаар аммонийн давс үйлдвэрлэх технологийн онцлог; З-Азотын хуурай үрэлжүүлсэн бордоо үйлдвэрлэх технологийн судалгааны ажлын үр дүн, сонголт, үнэлгээ гэсэн 3 үндсэн бүлэг, дүгнэлт, ашигласан.
4. Шууд ангижруулсан төмөр (ШАТ) үйлдвэрлэх технологийг Итали, Америк, Япон, Хятад, Орос, Энэтхэг ороны ололт туршлагад тулгуурлан, техник технологи, параметр, горим, сонголт, үнэлгээг хийж 7 үндсэн бүлэгт багтаан бичсэн. Үүнд: 1-ШАТ - үйлдвэрлэх технологийн үйл ажиллагаа; 2-Шинжилгээний болон судалгааны ажлын үйлдвэрлэх технологийн эрчим хүчиний үнэлгээний зарчим -онол - аргазүйн үндэс; 4-Нүүрс хийжүүлэх үйлдвэрийн технологийн параметр, горим тоног төхөөрөмжийн сонголт, үнэлгээ; 5-ШАТ үйлдвэрлэх технологи, параметр, горим, тоног төхөөрөмжийн сонголт, үндэслэл; 6-Сайн чанарын ган үйлдвэрлэх үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжийн сонголт үндэслэл; 7-Хөрөнгө оруулалт, Эдийн засаг, эрчим хүчиний болон байгаль орчины үнэлгээ
5. Нүүрснээс хий гаргах туршилтыг Герман улсын Лурги Айр Ликвид компаниййн Лабораторт хийлгэсэн. Монголын хүрэн нүүрсийг хийжүүлж, хийг нь ангижруулагчаар хэрэглэхээр тооцоолж, Шарын голын уурхайн нүүрсний дээжинд лабораторийн шинжилгээг Германы Лурги Айр Ликюүйд (Lurgi Air Liquide) группийн лабораторид хийлгэж, төмрийн хүдрийг босоо зууханд ангижруулахад уг орд газрын нүүрснээс гарсан хийг ангижруулагчаар ашиглаж ШАТ үйлдвэрлэж болохыг тогтоов.