Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 150000.00 мян.төг
Түлхүүр үг : баяжмал, аргалж, хорголж, ангижруулсан төмөр, ширэм, ган, доторлогооны материал
Үр дүн
1. Иж бүрэн минералогийн шинжилгээ хийсэн.
2. Түүхий эд хүний нөөцийн судалгааг бүрэн хийсэн.
3. Коксын болон коксын бус металлургийн харьцуулсан судалгаа гаргаж боловсруулах технологийн сонголт хийсэн.
4. Төмрийн хүдрийн орд газрын судалгааг хийж нэгдсэн жагсаалт гаргаж, дагалдах элементүүдийг тооцож гаргасан.
5. Төмрйин баяжмалыг аргалжлах, хорголжлох технологийн судалгаа хийж 2 ашигтай загварын гэрчилгээ авсан.
6. Төмөр ангижруулах эргэх зуухны төсөл боловсруулж БНХАУ-д захиалгаар хийлгэж авсан. Мөн нүүрс хийгүйжүүлж ангижруулах зуух хийж ашигтай загварын гэрчилгээ авсан.
7. Кварцит фосфидын хольцтой төмрийн хүдрийг баяжуулах технологи боловсруулж Бэрэн метал ХХК-д баяжуулах технологийн шинэчлэл хийх тухай зөвлөмж боловсруулж өгсөн. /Тамирын голын ордын жишээнд/
Баяжмал гаргах технологи боловсруулж хуурай аргаар тунаах төмөөрөмжинд патент авахаар өргөдөл өгсөн.
8. 1 доктор хамгаалж, 3 доктор хамгаалалтын шатанд явж байна. 4 магистр, 10 бакалавр уг сэдвийн хүрээнд судалгаа хийж хамгаалж төгссөн. Одоо 1 магистр, 1 бакалавр төгсөх хамгаалалтанд орж байна.
9. Төмрийн хүдрийг хорголжлох технологи ДАА620, ННА30.1, D-881, SBN976-99962-57-71-13. Нэг сэдэвт бүтээл
10. Төмрийн баяжмал хорголжлох төхөөрөмж хийж лабораторийн туршилт судалгаанд ашиглаж байна.
11. Технологийн заавар зөвлөмж боловсруулж тайланд хавсаргасан ба Бэрэн метал ХХК-д хүлээлгэж өгсөн.