Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 723880.00 мян.төг
Түлхүүр үг : үрийн аж ахуй, бүл, элит үр, үрийн фракц, маркер ген, эрлийзжүүлэг, ургацын үзүүлэлт, сортын параметр
Үр дүн
1. ОУЦЭГ-ын 139 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул генетикийн лаборатори байгуулан судалгаа хийх боломж бүрдүүллээ.
Дунд болцтой Цогт, дунд оройн болцтой Дархан-144 сортуудын цэвэршилтийг SSR төрлийн 17 праймераар тодорхойлоход үрийн эх материал цэвэршилт сайтай байна. ISSR, SSR, RAPD, ISBP- ын 4 төрлийн 58 праймеруудаас Дархан 34, Дархан 131, Дархан 144, Арвин, Цогт Халхгол 1 сорт тус бүрийг илрүүлэх, таних праймерийг тогтоов. Эрт болцтой сортуудын үрэнд 2.2-2.4 мм-ийн фракц (65.6%), дунд болон дунд оройн болцтой сортуудын үрэнд 2.4-2.8мм-ийн фракц (60.2%) зонхилох хувийг эзлэж байна.
2. Үрийн фракцыг нэмэгдүүлэхэд соёололт 95.4-97.9%, хээрийн цухуйц 64.8-73.0%, амьдралт 71.9-80.3%, ам метр дэх ургамлын тоо 264-320, нэг түрүүний үрийн тоо 28-37, үрийн жинг 0.90-1.07 г тус тус байна. Энэ нь эрт болцтой сортод 2.6-5.0 ц/га-аар, дунд болцтой сортод 0.5-1.8 ц/га-аар, дунд оройн болцтой сортод 4.7-10.2 ц/га-аар тус тус ургацыг нэмэгдүүлэх боломжтойг тогтоов.
3. Үрийн тариалангийн технологи, нутагшсан сортууд ном 7,6 ХХ Дархан 2015.
4. Буудайн эрт болцтой Дархан-131, дунд болцтой Арвин (Дархан-166), дунд орой болцтой Дархан-144, Цагаандэглий, Цогт сортуудын үрийг бөөний сонголтоор 622,2 мян. түрүү, ганцаарчилсан сонголтоор -25500 түрүү, удмын үнэлгээний 1 ба 2 дах жилийн талбараас 8708 бүл, үржүүлгийн 1 ба 2 дах жилийн үр үйлдвэрлэл 53,13 т
5. Буудайн эрт болцтой Дархан-131, дунд болцтой Арвин /Арвин (Дархан-166)/, дунд орой болцтой Дархан-144, Цагаандэглий, Цогт сорт
6. Үр тарианы хоёрдогч таримал болох, хөх тарианы Онохойская сортын элит үр 10 т, арвайн Бурхант-1 сортын элит үр 51 т нийт 61 т элит үр үйлдвэрлэв.
7. Сондор сорт: Эрт болцтой, 82-84 хоногт боловсорч, дунджаар 16.7-21,2 ц/га ургац өгдөг үрэндээ 12.4% уураг, 30,3-32% цавуулаг агуулдаг
Хар Сувд сорт: Дунд болцтой, 85-87 хоногт боловсорч 14.9-19,4 ц/га дундаж ургац бүрдүүлдэг Үрэндээ уураг 13,8-14.3%, цавуулаг нь 32,7-36.7% агуулдаг.
Зөөлөн буудайн селекцийн ажлын дүнд Дархан 193 сортыг шинээр бүтээн 2015 онд УСС-д дэвшүүлэх, Дархан 141 сортыг хүнс тэжээлийн ирээдүйтэй сортоор 2015 онд УСС-ийн зөвлөлөөр батлав.
8. Тритикалын Хишигт-15 сортыг бүтээн 2015 онд УСС-д дэвшүүллээ. Хишигт 15 сорт нь 88 хоногт боловсордог, дунджаар 24,6 ц/га буюу хяналт Beagle-1 сортоос 2,2 ц/га ургацаар давуу, үрэндээ 13,4% уураг, 60,2% цардуул агуулдаг. Ганд тэсвэртэй сорт юм. 2016 онд 150 кг үрийн нөөцтэй болсон.
9. Буудайн үр хадгалах зөвлөмж /УГТХ-ийн 2016 оны 12225 протокол /