Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цаа бугын удмын санг сэргээх, цаатны нийгэм, соёл, амьдралын түвшинг дээшлүүлэх нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2009-2011

Санхүүжилт: 54,000.0 мян.төг

Түлхүүр үг : цаа, этэр, мянжиг, ашиг шим, бие цогцос, аж ахуй, ДНХ, банк

Үр дүн

1. Цаа буга үржүүлэх, эрүүлжүүлэх онолын үндэслэл, селекцийн арга боловсруулж, МААЭШХ, МЭЭШХ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулсан.
2. Цөм сүргийг 2011 онд 112 толгойд хүргэв. Үүнээс этэр 16, мянжиг 96 байна. Ашиг шим, бие цогцосын үндсэн үзүүлэлтээр сүргийн дунджаас 10-15 хувиар илүү үр дүнд хүрэв.
3. ОХУ-аас цус сайжруулахаар авчирсан болон нутгийн цаа бугын ашиг шимийн үндсэн параметр тогтоолоо.
4. 2009 онд нас хүйс тус бүрээс цусны дээж 10 ширхэгийг, 2010 онд нас хүйс тус бүрээс арьсны дээж нийт 75-ыг авч тус тус шинжилгээнд оруулж, ДНК ялган авч хөлдөөж, сан байгуулж хадгалав.
5. Цаан сүргийг арьсны болон хамрын гуураас эрүүлжүүлэх Зөвлөмж боловсруулав.
6. Цааны цагаан хорхойн халдварлалтын түвшинг лабораторийн шинжилгээг үндэслэн тогтоож МЭЭШ хүрээлэнгийн 2011 оны 11-р сарын 28-ны хурлаар Зөвлөмж батлаж гаргав.
7. ЮНЕСКО-ийн Олон соёлын салбар, Орон нутгийн иргэдийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх LINKS хөтөлбөрт Зөвлөмж “Монголын үндэсний цөөнх-цаачин иргэдийн соёл даяаршлын эрин дэх олон соёлын харилцаанд” 0.2 хх. Англи хэлээр “Mongolian national minority issues- Reindeer Herders in the cross-cultural dialogue of the globalization era”. Уг зөвлөмжийг НСИСОУ хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн “Nomadic” сонины дугаар 80-д хэвлэгдэв.
Товхимол 6 хх. Б.Чутнайгийн “Монголын цаачид ба цаа буга” номыг монгол, англи хэлээр хэвлүүлэв.
8. “Цаачдын тогтвортой хөгжлийн гарц” хөтөлбөрийг 2 хх. боловсруулав.
9. “Цаатан иргэдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаарх зөвлөмж” боловсруулан Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Цагааннуур сумын ИТХ, Зам, тээвэр аялал жуулчлалын яаманд хүргүүлэв.-Уг зөвлөмжийг “Nomadic Studies” сэтгүүлийн дугаар 16-д хэвлүүлэв.
“Монгол улсын цаачин иргэдийг дэлхийн цаачид, цааны аж ахуйн холбоонд албан ёсоор элсүүлэх нь” зөвлөмжийг боловсруулан Монгол улсын Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэв. Уг зөвлөмжийн дагуу холбогдох албад албан ёсны захиаг хүргүүлэн Дэлхийн цаачид, цааны холбоотой холбогдон, 2012 онд БНХАУ-д болох тус холбооны наадамд 10 цаачин оролцуулах болоод байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Балжир Минжигдорж Монголын цаачид, цаа буга 2011 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Балжир Минжигдорж Аялал жуулчлалын сүлжээ байгуулах 2011 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Балжир Минжигдорж Социальные проблемы у оленеводов Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД