Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Автотээврийн хэрэгслийн техникийн байдал экологийн үнэлгээнд шатахуун, тосолгооны материалын нөлөөллийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар : 5145031

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2007-2009

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : дизель түлш, бензин, газрын тос, хөдөлгүүр, хорт бодис, алтернатив түлш

Үр дүн

1. “Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн үнэлгээнд шатахуун тосолгооны материалын чанарын нөлөөллийн судалгаа” төслийн тайлан гарсан.
2. - Дизель түлш шүүгдэх, коэффициент тодорхойлох арга. MNS 5799:2007
- Дизель түлш. Хүйтэн шүүлтүүр дээр шүүгдэх температурын хязгаарыг тодорхойлох арга. MNS 5800:2007
- Автобензин. Уурын бөглөрөл үүсэлтийг тодорхойлох арга MNS GOST 22055:2008
- Газрын тосны бүтээгдэхүүн. Кинематик зууралдлагыг ашиглан, зууралдлагын индекс тодорхойлох арга. MNS GOST 25371:2008
- Автобензин. Бензолын болон нийт үнэрт нүүрсустөрөгчийн агуулгыг тодорхойлох арга. MNS GOST 29040:2008
3. Манай улс жилийн хэрэгцээт шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортоор авдаг, хойд хөршид газрын тосны боловсруулах үйлдвэрийн технологийн шинэчлэл Европын орнуудынхаас доогуур байгаа зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан эдгээр стандартыг шинэчлэн боловсруулж хянан СХЗГ-ын Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд /Европын холбооны орнуудын мөрдөж байгаа стандартын түвшинд хүргэж техник ашиглалтын болон экологийн зарим үзүүлэлтүүдийг шинэчлэн нормчилсон боловч үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр бүрэн хэрэгжиж чадахгүй гэж үзэн түр хойшлуулсан.
4. - Автобензин. Хар тугалга тодорхойлох арга. MNS 5845:2008
5. Бензин болон дизелийн түлшээр ажилладаг хөдөлгүүрийн тосны стандартын төслийг боловсруулан холбогдох байгууллагуудаас санал авч Газрын тос, байгалийн хийн стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж дэмжигдсэн боловч СХҮТ-ийн Зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын хурлаар хэлэлцүүлээд манай улс АНУ, Канад, Англи, Солонгос, япон зэрэг 10 шахам оронд үйлдвэрлэсэн хөдөлгүүрийн тос авч байгаа боловч сонгон хэрэглэх, орлуулах техникийн шаардлагын стандарт байхгүй байгаа, хойшид хөдөлгүүрийн тосны техникийн шаардлагын стандартыг иж бүрэн болгон боловсруулж , хэлэлцүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Иймд автомашины хөдөлгүүрийн төрөл бүрийн тосыг зөв сонгон хэрэглэх, харилцан орлуулах дүйцлийн талаар гарын авлага боловсруулж төслийн тайланд тусган хэрэглэгч байгууллагуудад гарын авлага хүргүүлсэн.
6. Ажилласан тосыг цуглуулах сүлжээ, дахин боловсруулах технологи, ашиглах зөвлөмж боловсруулсан.
7. Эдгээр стандартуудыг хянахын тулд 2008-2009 онд улсын хэмжээний автомашины экологийн үнэлгээний судалгаа авч улсын хэмжээний автомашины техникийн байдал, экологийн үзүүлэлтүүдийн бодит хэмжээг гарган үндэсний стандарт болон Евро стандарт, өндөр хөгжилтэй орнуудын стандартуудтай харьцуулан хянаж 2009 онд СХҮТ-өөр батлуулсан. “Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашин. Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5013:2009, Дизель хөдөлгүүртэй автомашин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5014:2009
8. Шатахуун, тосоолгооны материалын чанарын хяналтын тогтолцоо, хяналтын хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, хяналтын лабораторийн сүлжээ
9. Тээврийн хэрэгслийн км/ литр тогтолцоонд шилжих аргачлал, км/литрээр тогтоосон жишиг норм
10. Автомашины тэжээлийн системийг шалгаж оношлох, тохиргоо үйлчилгээ хийх сургалтын хөтөлбөрийг боловсруулан холбогдох байгуулагаас санал авч Зам тээврийн ажилтны мэргэжлийн боловсролын институттай хамтран баталсан. Монгол улсын тосны бүтээгдэхүүний нийт агуулахын 2008-2009 оны нэгдсэн судалгааг хийж агуулахын байршил, эзэмшигч, ашиглалтад орсон хугацаа, агуулахын багтаамж, савны тоо зэрэг гол үзүүлэлтүүдийг судлан зөвшөөрөл шууд олгож болох гамшгийн эрсдлийн үнэлгээ хийсэн нөхцөлд ажиллах, ашиглалтад орсон нөхцөлд зөвшөөрөл олгох, консервацид тавигдсан, зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн 4 ангиллаар нефть хангамжийн сүлжээ, агуулахын байршлын схемийг гаргасан.
11. Алтернатив түлш хэрэглэх боломжийн талаархи судалгаа, зөвлөмж

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 4 х.х Дэлгэрэнгүй
2 Д.Ёндонсүрэн, Т.Батцэцэг Автотээврийн хэрэгслийн техникийн байдал экологийн үнэлгээ.УБ он. Хурлын эмхэтгэл. 2009 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дизель түлшний шүүгдэх коэффициент. MNS 5799: 2007 Дэлгэрэнгүй
2 Дизель түлшний хүйтэн шүүлтүүр дээр шүүгдэх температурын хязгаарыг тодорхойлох арга. MNS 5800: 2007 Дэлгэрэнгүй
3 Газрын тосны бүтээгдэхүүний 40, 100°С дахь кинематик зууралдлагыг ашиглан зууралдлагын индекс тодорхойлох. MNS GOST 25371: 2008 Дэлгэрэнгүй
4 Бензиний найрлага дахь бензолын болон нийт үнэрт нүүрсустөрөгчид / СН / - ийн хэмжээг тодорхойлох арга. MNS GOST 29040: 2008 Дэлгэрэнгүй
5 Автомашины бензиний хийн бөглөрөл үүсэх байдлыг үнэлэх арга. MNS GOST 22055: 2008 Дэлгэрэнгүй
6 Автобензины найрлага дахь дөрвөн этилт хар тугалганы агуулгыг тодорхойлох арга. MNS 5845: 2008 Дэлгэрэнгүй
7 Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй авто машин. Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5013: 2009 Дэлгэрэнгүй
8 Дизель хөдөлгүүртэй авто машин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга. MNS 5014: 2009 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн үнэлгээ” хурлаас гарсан зөвлөмж, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө Дэлгэрэнгүй
2 Альтернатив түлш хэрэглэх (зөвлөмж) Дэлгэрэнгүй
3 Ажилласан тосыг цуглуулах сүлжээ, дахин боловсруулах технологи, ашиглах зөвлөмж Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Автомашины тэжээлийн системийг шалгаж оношлох, тохиргоо үйлчилгээ хийх сургалт (үндэслэл, хөтөлбөр) Дэлгэрэнгүй
2 Тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтын км/литр тогтолцоонд шилжих (аргачлал заавар) Дэлгэрэнгүй
3 Монгол улсад ашиглагдаж байгаа хөдөлгүүрийн тос, тосолгооны материалыг сонгон хэрэглэх гарын авлага Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтыг номограммын шинэ аргаар тооцох нь”. ЭША Т.Батцэцэг Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Бензин хөдөлгүүртэй автомашины техникийн байдал, экологийн үнэлгээ. ЭША А.Цэцэгмаа Дэлгэрэнгүй
2 Дизель хөдөлгүүртэй автомашины техникийн байдал, экологийн үнэлгээ. ЭША Т.Батцэцэг Дэлгэрэнгүй
3 Автомашинжилт ба тулгамдсан асуудлууд. Д.Ёндонсүрэн ЭШТА, доктор, профессор Дэлгэрэнгүй
4 Импортын шатахууны техникийн шаардлага, экологийн үнэлгээ. ЭША Д.Амгалан Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД