Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол бичиг судлал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2013

Санхүүжилт: 93479.00 мян.төг

Түлхүүр үг : үндэстэн, дагавар, жишээ үгс, толь бичиг, сорилго, драйвер

Үр дүн

1. Уг толийн эхийг 50 хх хэмжээтэйгээр бэлтгэн, хэвлэхэд бэлэн болгосон.
2. Дунд сургуулийн монгол бичиг заах багшид зориулсан “Багшийн ном”-ыг 9х.х хэвлүүлэв.
3. Тус номын эхийг 25 хх хэмжээтэйгээр бэлэн болголоо. Ингэхдээ, монгол бичгийн зөв бичих дүрмийн тогтолцоог тодорхойлсон урьдын судалгаануудыг нэгтгэн дүгнэж, гүйцэтгэгч нарын өмнө хэвлэгдсэн холбогдох бүтээлийг дэлгэрүүлж, монгол бичгийн багш нарын санал, өнөөгийн хэрэгцээг харгалзсан болно.
4. Гадаад хэлний олон нэр томъёо, үг хэллэг монгол хэлэнд орж ирж байгаа тул монгол хэлний үг бүтээх зүй тогтолын дагуу шинэ үг үүсгэх шаардлага улам их болжээ. Гэтэл үг бүтээх дагаврын утга, хэрэглээг тун бага мэддэг болжээ. Хамгийн түгээмэл идэвхтэй хэрэглэгдэж байгаа нэр, үйл үг бүтээх 100 орчим дагаврын утга, хэрэглээг нэгтгэж, жишээ үгсийг хавсаргаад байна.
5. Ш.Чоймаа, Д. Бүрнээ, М.Баярсайхан, Б.Даваасүрэн, Э. Мөнх-Учрал, О. Дэмчигмаа, Б. Энхсувд, Д. Өлзийдэлгэр, Г. Одбаяр нар хамтран зохиосон 30,000 гаруй хүний нэрийг хамарсан 103 хэвлэлийн хуудас буюу 1026 тал бүхий тус толь бичгийг 2012 оны 8 сард Соёмбо принтинг хэвлэх үйлдвэрт 500 хувь хэвлүүлж, Боловсролын яаманд хүлээлгэж өгсөн.
6. Теле хичээлийн агуулга, төлөвлөгөө, хичээл тус бүрийн арга зүй, хөтөлбөрийн боловсруулж, хичээл заах орчныг Авай студид бий болгож техникийн шийдлийг зохион байгуулан бичлэг хийж цуврал теле хичээлийг эцэслэн бэлтгэсэн.
7. “Монгол бичгийн мэдлэг шалгах сорилго” УБ., 2014 он, 63,7 х.х
8. Энэ ажлын хүрээнд МУИС-ийн, МХСС-ийн багш нар, Монгол хэл, эх бичиг судлалын ангийн оюутнуудын хамтаар Монгол бичгийн үлгэр жишээч кабинетийг 28-р сургуулийн багш нартай хамтран 28-р сургууль дээр байгуулж, 2 удаа тайлант үзэсгэлэн гаргалаа.
Тус танхимд, ханын самбар, хулдаасан самбарт хийсэн монгол бичгийн сургалтын үзүүлэн, монгол бичгийн төрөл бүрийн тиг бичлэгийг хамруулсан үзүүлэн тараах материал, төрөл бүрийн гарын авлага, тараах материал, үзүүлэн хэлбэрээр хийсэн цонхны хөшиг, даавуун дээр бичсэн самбар, цагаан толгойн хулдаасан самбар, монгол бичгийн нэгж хичээлийн цахим хөтөлбөр, сурагчдын бүтээлийн булан зэргийг хийж тохижууллаа.
Монгол бичгийн танхимын хэрэглэгдэхүүнийг коджуулан бүртгэл хийсний дээр Нийслэлийн боловсролын газраас “кабинетын гэрчилгээ”-г авч баталгаажуулсан болно.
9. 55,000 орчим үгтэй Монгол хэлний хэлзүйн он-лайн толь бичгийг http://dict.num.edu.mn дээр тавьж байрлуулсан.
10. Түгээмэл хэрэглээний офисын програмууд дээр монгол бичгээр босоо бичих арга зүйг боловсруулсан.
11. MongolianScript нь хамгийн анхны юникодыг дэмжсэн монгол бичгийн truetype тиг бөгөөд 1998 онд зохиогдсон. Түүнээс хойш фонтын олон янзын технологийн дэвшил гарсан боловч энэхүү фонт маань тэдгээр технологийн дэвшлүүдийг агуулж чадалгүй, хөгжүүлэлт нь зогссоор өдийг хүрсэн байв. 2012 оноос энэхүү төслийн хүрээнд Болорсофт ХХК цааш хөгжүүлэн ОпенТайп (Opentype) хүснэгтийн дүрмүүдийг ба алгоритмуудыг бүрэн шинэчлэн 3.0 хувилбарыг гаргаснаар монгол бичгийн хамгийн анхны зөв бичгийн тигийг гаргаад байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Чоймаа, Д. Бүрнээ, М. Баярсайхан, Б. Даваасүрэн, О. Дэмчигмаа, Б. Энхсувд, Д. Өлзийдэлгэр, Г. Одбаяр Монгол хэлний хүний нэрийн толь, (кирил - монгол - тайлбартай, 30000 гаруй нэртэй) 2012 Дэлгэрэнгүй
2 (Ш. Чоймаа, Э. Мөнх-Учрал, Д. Туяа, Ё. Мөнхбат, Э. Эрдэнэзуу Монгол бичгийн мэдлэг шалгах сорилго 2014 Дэлгэрэнгүй
3 Д. Эрдэнэсан, Ө. Цэндсүрэн, Б. Цасанчимэг Монгол бичигт сургах аргазүй 2014 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Туяа Арга зүйн зөвлөмж” (ЕБС-ийн казах, тува хүүхдүүдэд монгол хэл зааж байгаа багш нарт зориулав) 2012 Дэлгэрэнгүй
2 Д. Эрдэнэсан ЕБС-ийн шилжилтийн 12 жилийн монгол хэлний 10-12-р ангийн хөтөлбөр зөвлөмж 2013 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М. Баярсайхан Давхар гийгүүлэгч ба эртний монгол хэлний үеийн бүтцэд холбогдох нэгэн өвөрмөц хандлага 2012 Дэлгэрэнгүй
2 D. Burnee Some features of Mongolian Handwritten Kanjur, kept in National Library of Mongolia 2012 Дэлгэрэнгүй
3 Ш. Чоймаа “Монголын нууц товчоон”-ы “buqa’u” хэмээх үгийн ойр тойронд шинжлэх нь 2012 Дэлгэрэнгүй
4 Д. Эрдэнэсан “Монгол хэлний эхийн онцолбор мэдээлэл нь үнэлэмжит оруулбараар илрэх нь” 2012 Дэлгэрэнгүй
5 Д. Эрдэнэсан “Монгол хэлний зэрэгцсэн харьцаат эхийн мэдээллийн бүтцийн онцлог” 2012 Дэлгэрэнгүй
6 Д. Эрдэнэсан “Уран сайхны эхийн онцолбор мэдээлэл, өгүүлэгчийн ертөнцийг үзэх үзэл, үндэстний сэтгэлгээний онцлогоор илрэх нь” 2012 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш. Чоймаа Монгол бичиг зааж ирсэн уламжлал 2012 Дэлгэрэнгүй
2 Ш. Чоймаа Эзэн богд Чингис хааны бичиг соёлын бодлогын асуудал 2012 Дэлгэрэнгүй
3 М. Баярсайхан Монгол албан бичгийн уламжлал дахь хүндэтгэл илэрхийлэх ёсон 2012 Дэлгэрэнгүй
4 Т. Жамъянсүрэн Монгол бичгийн үсгийн тиг, суралцах арга зүй 2012 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э. Мөнх-Учрал Монгол бичгийн хичээлийн булан хөтөлж эхлэв. 2012 Дэлгэрэнгүй
2 Б. Даваасүрэн Монгол бичгийн телевизийн цуврал хичээл бэлтгэв. 2012 Дэлгэрэнгүй
3 Ш. Чоймаа, Ч. Лодойравсал, С. Бадрал, Э. Мөнх-Учрал, Г. Эрдэнэчимэг Цахимд юникодод нийцүүлэн монгол бичгээр бичих шийдэл 2012 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД