Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 81,213.0 мян.төг
Түлхүүр үг : мутант омог, уураг, эслэг, биомасс, амин хүчил, тэжээл
Үр дүн
1/ - Candida utilis-ийн мутант омог; - Brevibacterium marinopiscosum-ийн мутант омог
2/ Trichоderma viride-ийн мутант омог
3/ * Целлюлаза, ксилаза энзимийн идэвхийг тодорхойлох заавар
* Candida utilis-ийн мутант омог нь хуримтлуулах биомассын хэмжээ 1.68 г/100мл, 57.1 хувийн уураг нийлэгжүүлнэ
* Brevibacterium marinopiscosum-ийн мутант омог 1.68 гр биомасс хуримтлуулан 47.5 хувийн уураг нийлэгжүүлнэ.
* Trichоderma viride-ийн мутант омог эх өсгөврөөсөө 20 хувиар илүү биомасс хуримтлуулж, 26.3 хувиар илүү эслэг лигнин задлагч фермент нийлэгжүүлнэ.
4/ Өндөглөгч тахианы тэжээлийн жорд дрожжийг 6 хувиар оролцуулан тэжээхэд амьдын жинд үзүүлэх сөрөг нөлөө бага, харин өндөглөлтөнд эерэг нөлөөтэй байна.
5/ 10 өндгөнд зарцуулах тэжээлийн хэмжээгээр өндөглөгч тахианы тэжээлийн жорд дрожжийг 4 хувиар оролцуулахад тохиромжтой байна.
6/ Улаан буудайн сүрлийг ксилаза, целлюлаза ферментээр 0.5, 1.0, 1.5, 2.0 мкл/г боловсруулахад органик бодисын шингэцийн итгэлцүүр ердийн сүрэлд 40.1% байхад түүнийг 1 мкл/гр ксилазаферментээр үйлчлүүлэхэд 58.5 хувь, шимт чанар 8.8 МДж болж нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд улаан буудайн болон арвайн сүрлийг дангаар нь малд өгснөөс ямар нэг байдлаар боловсруулж ферментээр үйлчлүүлсний дараа өгөх нь илүү үр ашигтай юм.
Ферментээр боловсруулсан сүрлийг нейлон уутны аргаар хуурай бодисын задралд энзимийн тун нөлөөлөх байдлыг авч үзвэл туршилтын бүх цагуудад 1-1.5 µл/г энзим нэмсэн дээжинд хуурай бодисын задралын хувь ойролцоо түвшинд байлаа. Харин арвайн сүрлийн хуурай бодисын гүзээн дэхь задрал 21.18-34.88 хувь байснаа ксилаза энзимийн нөлөөгөөр 25.19-45.3% болж нэмэгдсэн бөгөөд ялангуяа 1 µл хэмжээгээр боловсруулсан 12-48 цагт задрал нь илүү байлаа.
Боловсруулсан улаанбуудайн сүрэлтэй жороор мал тэжээхэд целлюлаза ферментээр боловсруулсан жор идэмжээр сайн байсан бөгөөд хонины амьдын жин 4.2-4.9 буюу 11.2-13.0 %-иар нэмэгдэж байна.
7/ - Уураг агуулсан үрлэн тэжээл бэлтгэх технологи, бэлдэц; -Үл орлогдох амин хүчил агуулсан үрлэн тэжээл бэлтгэх технологи, бэлдэц; -Эслэг, лигнин задлагч өндөр идэвхитэй ферментийн бэлдмэл; -Эслэг, лигнин задлагч өндөр идэвхтэй омгийн биомасс; - Энзимжүүлсэн арвайн сүрэл; -Энзимжүүлсэн улаан буудайн сүрэл; -Дрожжоор баяжуулсан багсармал тэжээл; -Дрожжтой канди