Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 175,742.0 мян.төг
Түлхүүр үг : адуу, ДНХ, ПГУ, азарганы үр, цусны дүрст элемент
Үр дүн
1. Миостатин генийн MSTN_ex1 праймерийг хэрэглэн ПЦР явуулахад Галшар омгийн адууны ДНХ дээр миостатин генийн хэсгийн олшролт явагдав.
2. Монгол үүлдрийн азарганы үрийн хөдөлгөөний идэвхи 0,76-0,83 балл, 1 мл дэхь эр эсийн тоо 172,5-187,7 сая, эмгэгт эр эс 13,2-14,0 %, амьдрах чадварын үзүүлэлт дунджаар S=416,3 байна.
3. Адууны цусны гематологи, биохимийн үзүүлэлтүүд омог хооронд төдийлөн ялгаагүй байгаа бөгөөд улирлаас хамааран хэлбэлзэлтэй байна. Цусны улаан, цагаан эс, гемаглобин сахар, төмрийн хэмжээ нас гүйцсэн адууныхаас өсвөр адуунд арай өндөр байна.
4. Адуу зун намрын улиралд хоногт ойролцоогоор 10,8- 15,2 цаг идээшилж, 2,5-3,8 цаг амарч, өвөл хавар 15,8-20,6 цагийг идээшилж, 1,5-2,6 амарч үлдсэн хугацаанд ус уух, ялаархах, нөмөр сүүдэр бараадах, сул явах зэрэгт зарцуулсан байна.
5. Монгол адууг “өөр дотор” нь үржүүлэх үржлийн ажлыг хурдны чадвар, махан ашиг шимийг нэмэгдүүлэх 2 чиглэлээр цэвэр үржүүлэг, удмын үржүүлгийн арга ашиглан, адууны генийн санг цэврээр хадгалан үлдээх явдал юм. Дээрх судалгаанд үндэслэн монгол адууг өөр дотор нь үржүүлэх жишиг схем боловсруулав.