Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малын вакцины идэвхийг эд эсийн түвшинд үнэлэх



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 022

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 270267.00 мян.төг

Түлхүүр үг : вакцин, дархлаа, амь сорил, гистологийн шинжилгээ, эмгэг хувиралт

Үр дүн

1. Биокомбинатын вакцин II цехэд үйлдвэрлэсэн хонь, ямааг дотрын халдварт хордлогоос сэргийлэх хос цэнэт вакцинаар туршилтын хонийг 2 удаа зааврын дагуу давтан тарьж, вакцин тарьснаас хойш 21 хоног, 3, 6 дах саруудад сар бүр вакцинжуулсан хонь тус бүрээс цус авч, ийлдсийг нь ялган дархлааны үргэлжлэх хугацаа, хүчдэлийн хөдлөлзүйг хор саармагжуулах урвалаар тодорхойлов.
Вакцин тарьсан хонийг 21 дэх хоног, 1, 3, 5 ба 6 сартайд нь Cl. perfringens-ийн С хэвшлийн хоруу чанартай омгоор халдаахад вакцин хамгаалах идэвхээ хадгалж байгааг амь сорил болон бичил бүтцийн шинжилгээний дүнгээр тогтоов.
ДХХ өвчнөөс сэргийлэх хос цэнэт вакцины D хэвшлийн омогт эпсилон хорыг кодлогч генийн өвөрмөц хэсэг ПГУ-аар илрээгүй тул уг вакцины Cl. perfringens-ийн D хэвшлийн омгийг нарийвчлан судалж, вакцины үйлдвэрлэлд ашиглах, шинж чанарыг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Судалгааны үр дүнд вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх заавар болон дархлаажуулах аргачлал боловсруулан баталгаажуулав.
2. Судалгааны ажлын хүрээнд нийт 30 толгой гахайг туршилтанд хэрэглэн, вакциндаад, хурц туршилт тавьсан гахайнаас 7 удаагийн давталтаар нийт 37 цусны дээж, гистологийн 240 дээжинд боловсруулалт хийв. МЭЭСБУЛ-д хадгалагдаж байгаа гахайн мялзангийн хоруу чанар өндөртэй шалгалтын омгоор 2 удаагийн давталттай гахайд тарьж, өндөр хоруу чанартай омог болохыг эмгэг анатоми болон гистологийн үр дүнгээр тогтоон судалгаанд ашиглав. Биокомбинатад 2012 онд үйлдвэрлэсэн гахайн мялзангаас сэргийлэх амьд вакциныг тарьж, 14,21 хоног болон 6,10,11,12 дахь саруудад амь сорил тавьж үзэхэд гахай өвчлөөгүй бөгөөд уг вакцины хамгаалах идэвхи 100% байсан учир амь сорил, эд судлалын шинжилгээний дүнгээр 14 хоногоос 12 сар хүртэл хугацаанд вакцины хамгаалах идэвх сайн байгаа нь тогтоогдов. “Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх вакцины идэвхийг эд эсийн түвшинд үнэлэх заавар” боловсрогдов. Гахайн мялзангаас сэргийлэх вакцинжуулалтыг хийх аргачлал боловсруулан эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.
3. P.multocida 796 омог нь морфологи, биохими, биологи, ПГУ-аар өөрийн өвөрмөц шинж чанараа тогтвортой хадгалж байсан тул цаашид Цусан халдвараас урьдчилан сэргийлэх вакцины идэвхийн шалгалтад хэрэглэх, судалгаа шинжилгээний ажилд ашиглах бүрэн боломжтой гэж үзэн сонгож авав. Цусан халдвараас сэргийлэх вакцин тарьснаас хойш 21 хоногийн дараа P.multocida-н хоруу омгийн зориудын халдвараас хамгаалах дархлаа бүрэн үүссэн байна. Бидний судалгаанд сонгон авсан Цусан халдвараас урьдчилан сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины дархлааны идэвхи 7 сараас эхлэн буурч, 8 сардаа эрс буурч, 9 сараас эхлэн идэвхээ алдаж байгаа нь амь сорил, эмгэг бие бүтцийн өөрчлөлтөөр тодорхойлогдлоо. Ийнхүү вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх заавар боловсрогдов. Судалгааны ажлын үр дүнд цусан халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 6 сарын давтамжтай хийх нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрч дархлаажуулах аргачлал боловсруулан батлуулсан.
4. Вакцины хамгаалах идэвх, дархлааны үргэлжлэх хугацааг тодорхойлохын тулд хонинд аргазүйн дагуу вакцин тарьж, 21 дэх хоног, 3, 6, 9, 12 дахь саруудад нь цус авч, ийлдсэнд эсрэгбием илрүүлснээс гадна хоруу чанартай омгоор халдааж эд, эрхтэнд үүсэх эмгэгт болон дархлаат бүтцийн өөрчлөлтийг судлав.
Вирус саармагжуулах урвалыг ашиглан дархлааны хүчдэлийн хөдлөлзүйг ийлдэс судлалын аргаар судлахдаа вакцин таригдсан хониний ийлдсэнд 12 сарын туршид эсрэгбием хадгалагдаж байв. Вакцин тарьснаас хойш 21 дэх хоног, 3, 6, 9, 12 дахь саруудад хурц туршилт хийхэд хонины эд эрхтэнд эмгэгт өөрчлөлт ажиглагдаагүй болно. Судалгааны ажлын үр дүнд Сонгины биоүйлдвэрт үйлдвэрлэгдсэн хонины цэцэг өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд вакцин нь 12 сарын турш хонийг цэцэг өвчнөөс хамгаалах боломжтой нь амь сорил, ийлдэс судлал, эд судлалын шинжилгээний дүнгээс харагдаж байна. Судалгааны үр дүнгээр хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зааврын дагуу хийх нь зөв гэж үзээд дархлаажуулах аргачлал боловсруулав. Түүнчлэн “Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх заавар” боловсрогдов.
5. Ямааны цэцгийн вакцин тарьснаас хойш 18-21 хоногийн дараа вакциндсан ямааг вакциндаагүй (хяналтын) ямаануудын хамт цэцэг өвчний үүсгэгч омгоор /ӨТ100/ сүүлний хэсэг газрын арьсан дор халдаах замаар вакциндсанаас хойш 21 хоног болон 1, 2, 6, 7, 9, 12 дахь саруудад тус бүр 7 ямааг амь сорилын аргаар тухайн вакцины идэвхит чанар, дархлааны үргэлжлэх хугацааг үнэлэхэд 21 дэх хоног, 1, 2, 6 дахь саруудад вакциндсан ямааны сүүлний хэсэг газарт цэцэг өвчний өвөрмөц урвал буюу товх үүсээгүй байв. Харин 7, 9, 12 дахь саруудад хурц сорил хийсэн ямааны сүүлний хэсэг газрын арьсанд цэцэг өвчний өвөрмөц урвал илэрсэн нь вакцин хамгаалах идэвхгүй болсныг харуулж байна.
Вакцины дархлааны үргэлжлэх хугацааг амь сорил, полимеразийн гинжин урвал, гистологийн шинжилгээний аргаар судлахад ямааны цэцэг өвчинөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцины дархлааны үргэлжлэх хугацаа нь 6 сар байгаа нь тогтоогдсон тул дархлаажуулах аргачлал болон вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх заавар боловсрогдов.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Бог малыг дотрын халдварт хордлогоос сэргийлэх вакциныг хэрэглэх Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дотрын халдварт хордлогоос сэргийлэх вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх Дэлгэрэнгүй
2 Гахайн малзангаас сэргийлэх вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх Дэлгэрэнгүй
3 Цусан халдварт өвчнөөс сэргийлэх вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх Дэлгэрэнгүй
4 Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх Дэлгэрэнгүй
5 Ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх вакцины идэвхийг эд, эсийн түвшинд үнэлэх Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Макрофаг эс илрүүлэх иммуногистохимийн шинжилгээний дүн Дэлгэрэнгүй
2 Хонины цэцэг өвчний эсрэг вакцины дархлааны идэвхийг эд эсийн түвшинд үнэлэх нь Дэлгэрэнгүй
3 Ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины дархлааны үргэлжлэх хугацааг амь сорилын аргаар тодорхойлсон туршилтын дүнгээс Дэлгэрэнгүй
4 Хонины цэцгийн өвчний зориудын халдварын үе дэхь арьсанд гарах эмгэгт өөрчлөлт Дэлгэрэнгүй
5 Ямааны цэцэг өвчний үеийн эмгэгт өөрчлөлт Дэлгэрэнгүй
6 “Гахайн мялзангийн хоруу чанартай омогийг эзэн амьтан дээр туршин сорьсон дүнгээс” Дэлгэрэнгүй
7 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Histopathological study for using of pox inactivated vaccine in goats Дэлгэрэнгүй
2 Some pathological findings of sheep pox infection Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины дархлааны үргэлжлэх хугацааг амь сорилын аргаар тодорхойлсон туршилтын дүнгээс Дэлгэрэнгүй
2 Хонины цэцэг өвчний эсрэг вакцины дархлааны идэвхийг эд эсийн түвшинд үнэлэх нь Дэлгэрэнгүй
3 Дархлааны зарим эсүүдийг илрүүлэх иммуногистохимийн шинжилгээний арга Дэлгэрэнгүй
4 Гахайн мялзан өвчний үеийн эмгэг морфологийн өөрчлөлт Дэлгэрэнгүй
5 Хонины цэцгийн зориудын халдварын үе дэх арьсны эмгэг өөрчлөлт Дэлгэрэнгүй
6 Ямааны цэцгийн үе дэх арьсны эмгэг өөрчлөлт Дэлгэрэнгүй
7 Гахайн мялзан өвчний эсрэг вакцины дархлааны идэвхийг эд эсийн түвшинд үнэлэх нь Дэлгэрэнгүй
8 Хонины цэцэг өвчний үүсгэгчийн омгийг эзэн амьтанд сэргээх үеийн зарим эмгэг өөрчлөлт Дэлгэрэнгүй
9 Ямааны цэцэг өвчний сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины дархлааны үргэлжлэх хугацааг судалсан дүнгээс Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дотрын халдварт хордлогоос сэргийлэх вакцинаар дархлаажуулах Дэлгэрэнгүй
2 Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар дархлаажуулах Дэлгэрэнгүй
3 Цусан халдварт өвчнөөс сэргийлэх вакцинаар дархлаажуулах Дэлгэрэнгүй
4 Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар дархлаажуулах Дэлгэрэнгүй
5 Ямааны цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар дархлаажуулах Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД