Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 106,823.0 мян.төг

Түлхүүр үг : хүн ам, хүнсний хэрэглээ, бодит хооллолт, хувь хүн, өрх, шим тэжээл

Үр дүн

1. Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал, үндсэн шимт бодисын хүртээмж өрхийн хүнсний хэрэглээнд (хангамж) суурилан авч үзвэл хангалттай хэмжээнд байна. Тухайлбал, жишсэн дундаж хүний хэрэгцээт илчлэгийг бүс нутаг, суурьшлаар авч үзвэл хотод хамгийн бага буюу хоногийн илчлэгийн дундаж үзүүлэлт 92 хувийг хангаж байна. Гэхдээ өрхийн аж байдлын түвшин хүнсний хэрэглээнд нөлөөтэй байна. Аж байдлын түвшин доогуур өрхийн хүнсний хэрэглээ хүний хоногийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь ялангуяа хотод суурьшилтай жишсэн дундаж хүний хэрэгцээт илчлэгийн 70 хувиас доош илчлэг хэрэглэж байгаа аж байдлын түвшин дундаас доош өрхөд шууд хамааралтай байна. Ялангуяа хотын аж байдлын түвшин дундаж болон түүнээс доогуур бүлгүүд, түүнчлэн аймгийн төвийн аж байдлын түвшин доогуур өрхүүдэд хүнсний хэрэглээ хангалтгүй, шим тэжээлийн хүртээмж эрсдэлтэй байдалд байна. Өрхийн хүнсний хэрэглээнд өрхийн тэргүүний нас мэдэгдэхүйцээр нөлөөлөх байдал ажиглагдсангүй. Хөдөө аж ахуйд хөдөлмөр эрхэлдэг эсвэл малчин өрх гэнэтийн ядууралд өртөх эрсдэл өндөр байгаа нь хүнсний баталгаат байдал эрсдэлд байгааг харуулж байна.
2. Хүн амын үндсэн шимт бодисын хэрэглээний харьцаа ерөнхийдөө зохистой чиг хандлагатай байгаа ч хөдөөгийн өрх, ялангуяа Баруун болон Хангай бүсийн өрхийн хэрэглээнд өөх тосны эзлэх хувь өндөр байна. Хөдөөгийн өрхийн өөх тосны хэрэглээ аж байдлын түвшнээс үл хамааран бусад бүлгээс өндөр, үүнийг бүс нутгаар авч үзвэл мөн Баруун ба Хангайн бүсийн өрхөд ихээхэн хамааралтай байна. Уураг, нүүрс усны хоногийн хэрэглээ аж байдал дундаж болон түүнээс доош түвшний өрхөд жишсэн дундаж хүний норм хэмжээнд хүрэхгүй байна. Олон ам бүлтэй, аж байдлын түвшин доогуур эсвэл эмэгтэй өрхийн тэргүүнтэй өрхийн хүнс, шим тэжээлийн хэрэглээ хүний хоногийн хэрэгцээг хангахгүй байна.
3. Аминдэм, эрдэс бодисын (ялангуяа, С, В1, В2, В6, болон кальци, магни) хэрэглээ (хангамж болон хүртээмж) бүс нутаг, суурьшил, амьжиргааны баталгаат түвшин, нийгмийн аль ч давхаргад авч үзэхэд туйлын хангалтгүй байна. С аминдэмийн хүртээмж 21-37 хувь, В1 аминдэм 63-74 хувь, В2 аминдэм 70-89 хувь, В6 аминдэм 49-63 хувь тус тус байна.
4. Эмэгтэйчүүдийн хоногийн хоол тэжээлээр авч буй төмөр физиологийн зөвлөмж хэмжээний 50-аас доогуур хувийг хангаж, энэ үзүүлэлт нас ахих тутам улам буурч байв. Эмэгтэйчүүдийн махны хэрэглээ нас ахих тутам буурч байгаа нь төмрийг хангалтгүй авахад нөлөөлж байв. Түүнчилэн, бүс, суурьшлаас үл хамааран хоол хүнсээр авах С аминдэм зөвлөмж хэмжээнээс 50-иас доогуур хувийг хангаж байна.
5. Хүнсний эх үүсвэрийн хувьд суурьшил, бүсээр ялгаатай, тухайлбал, хот сууринд худалдан авсан хүнсний хэрэглээ зонхилсон, хөдөөд өөрийн үйлдвэрлэл багагүй хувийг эзэлж байна. Зүүн бүсэд бусад эх үүсвэрээс авах хүнс 10 орчим хувь байхад Хангай, Баруун бүсэд тус бүр 2.5 орчим хувь, харин өөрийн үйлдвэрлэлээр энэ хоёр бүс хамгийн өндөр 31.8, 35.9 хувь тус тус байна. Аж байдлын түвшин дундажаас доогуур, доогуур өрх нийт судалгаанд хамрагдсан өрхийн 42 хувийг эзэлж байгаа ба тэдгээрийн өөрийн үйлдвэрлэлийн болон бусад эх үүсвэрээс авах илчлэгийн хувь бусад бүлгээс өндөр байна. Олон ам бүлтэй, эмэгтэй өрхийн тэргүүнтэй өрхийн бүлгийн хүнсний эх үүсвэрт бусад эх үүсвэрээс авах хувь багагүй хувийг эзэлж байна.
6. Үндсэн хүнс болох буудайн гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ хүрэлцээтэй байгаа боловч сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж хот болон аймгийн төвд суурьшилтай өрхөд, хүнсний ногоо, жимс, жимсгэний хангамж аль ч бүс нутаг, суурьшлаас хамаарахгүйгээр туйлын хангалтгүй байна. Иймд хүнсний хангамжаас гадна хүн амын худалдаж авах чадвараар үнэлэгдэх хүртээмж дээрх төрлийн хүнсэнд бүс, суурьшлаар хангалтгүй байна.
7. Хүнсний хэрэглээний бүтцийн хувьд аж байдлын түвшин доошлоход хоногийн илчлэгийн хэрэглээнд өөх тосны бүлэг давамгайлж харин аж байдал дээшлэх тусам мах, махан бүтээгдэхүүн, чихэр, сахарын бүлгийн хүнсний хэрэглээ ихсэх хандлагатай байна.
8. Хүн ам илчлэгийн нягт өндөр, бичил шимт бодис бага агуулсан үр тарианы бүлгийн бүтээгдэхүүнийг голлон хэрэглэж, мах, сүү, цагаан идээг тодорхой хэмжээгээр хэрэглэж хоногийн хоол хүнсээр авах илчлэг, үндсэн шимт бодисын хэрэгцээг хангаж байна. Нөгөө талаас эслэг, аминдэм болон эрдэс бодис агуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоо, төрөл бүрийн шош, буурцагт ургамлын хэрэглээ хангалтгүй байгаа нь шимт бодисуудын тэнцвэртэй харьцааг алдагдахад хүргэжээ.
9. Хүн амын хүнсний хэрэглээний бүтэц хүн амын насны бүлэг, амьдарч буй суурьшил болон бүсээс хамаарч ялгаатай байна. Жишээ нь залуучууд согтууруулах бус ундаа болон чихэр амттаны хэрэглээ бусад насны бүлгээс өндөр, ахмад настан болон хөдөөгийн хүн амын цагаан идээний хэрэглээ өндөр байв. Ялангауяа залуучуудын дунд уламжлалт хүнсний хэрэглээ алдагдаж энгийн саахар их агуулсан чихэр, үл согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж буй дүр зураг харагдаж байна.
10. Монголын хүн амын 86.4 хувь нь өдөрт 5 түүнээс дээш удаа хоол, хөнгөн цай хэрэглэдэг зуршилтай байв. Өглөөний цайгаа алгасах зуршил залуучуудын дунд элбэг тохиолдож байна.
11. Хот суурин газар гадуур хооллох байдал хөдөөгийн хүн амаас өндөр, өдрийн хоолыг гадуур идэх хандлагатай байна.
12. Хүн амын ихэнх хувь хүнсний сонголт хийхдээ зөвхөн хадгалах хугацааг харж бусад хэрэгтэй мэдээллийг огт хардаггүй байв. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа 70.7 хувь буюу ихэнх нь хадгалалтын хугацааг, 9.5 хувь буюу цөөн хэсэг нь орц найрлага, шимт бодис, эрүүл мэндийн ашиг тусыг хардаг бол харин 21.6 хувь нь огт анзаардаггүй байна
13. Хүн амын 77.8 хувь буюу 10 хүний 8 нь Монгол хүний зохистой хооллох “Гэр” зөвлөмжийн талаар огт мэддэггүй байна. Зохистой хооллолт гэдгийг хүнсний ногоо их хэрэглэх, өөх тос багатай хоол хэрэглэх, жимс, хүнсний ногоо хэрэглэх гэдгээр ойлгодог байна. Олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх нь зохистой хооллолтын үндэс бөгөөд энэ талаар 5 хүний 1 нь мэдэж байгаа нь хүн амын шим тэжээлийн талаарх мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна. Мөн 10 хүн тутмын 1 нь шим тэжээлийн сургалтанд хамрагдаж буйгаас харахад шим тэжээлийн боловсрол олгох боловсролын тогтолцоо байхгүй, төлөвшөөгүй байгааг илтгэж байна
14. Судалгаанд хамрагдсан 2 хүн тутмын 1 нь биеийн жингийн илүүдэл ба таргалалттай, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү төвийн таргалалттай байгаа нь өмнө хийсэн ХБӨ-ийн шаталсан судалгааны дүнтэй адил, хүн амын дунд таргалалтын түвшин буурахгүй байгааг илтгэж байна.
15. Хүн амын 17.9 хувь буюу ойролцоогоор 10 хүний 2 нь 7 хоногт 3-аас олон удаа идэвхтэй хөдөлгөөн хийдэг байна. Идэвхтэй хөдөлгөөнийг эрэгтэйчүүд болон 15-34 насныхан илүү хийдэг хандлага ажиглагдлаа. Мөн хөдөлгөөний идэвх буурах тутам БЖИ нэмэгдэж байгаагаас харахад идэвхтэй хөдөлгөөн хийх орчинг бий болгох шаардлага харагдаж байна.
16. Эцэст нь дүгнэхэд, хүн амын дунд хоол тэжээлтэй холбоотой өвчин эмгэгийн тархалт буурахгүй байгаа нь илчлэгийн нягт өндөр, бичил шимт бодис бага агуулсан хүнсний хэрэглээ, хөдөлгөөний идэвхгүй байдал болон хоол шим тэжээлийн талаарх мэдлэг хангалтгүй шалтгаанаас болж буйг судалгааны дүн харууллаа.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 E. Enkhtsetseg, Ts. Odbayar , B. Hostungalag NUTRITIONAL VALUE OF MONGOLIAN MILK AND MILK PRODUCTS. 2nd International Symposium: Sustainable diets and livestock 252-255..08 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Ариунзул, Ц.Сонинхишиг, Ц.Зууннаст Өрхийн хүнсний хэрэглээг судалсан дүн Дэлгэрэнгүй
2 Э. Энхцэцэг, Ц. Одбаяр Монголын хүн амын өргөн хэрэглээний хүнсний химийн найрлага шимт чанар 2014 Дэлгэрэнгүй
3 Ц.Одбаяр, Б.Нармандах, Б.Хостунгалаг Уламжлалт өргөн хэрэглээний гурил, гурилан бүтээгдэхүүний химийн найрлага, бодит илчлэг тооцсон дүн 2015 Дэлгэрэнгүй
4 Э.Энхцэцэг, Ц.Одбаяр Эх орны ургамлын гаралтай зарим хүнсний химийн найрлага 2015 Дэлгэрэнгүй
5 Ц.Одбаяр, Ц.Мөнхжаргал, Б.Хостунгалаг Сүү, сүүн бүтээгдэхүүний химийн найрлага. Хүнс судлал-. 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 E. Enkhtsetseg , Ts. Odbayar , B. Hostungalag NUTRITIONAL VALUE OF MONGOLIAN PASTORAL CATTLE MEAT AND MEAT PRODUCTS 2013 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Одбаяр Хүн амын хүнсний хэрэглээний судалгааны үр дүнгийн танилцуулга 2013 Дэлгэрэнгүй
2 Э.Энхцэцэг, Ц.Одбаяр Монголын хүн амын өргөн хэрэглээний хүнсний найрлага, шимт чанар 2014 Дэлгэрэнгүй
3 Ц.Мөнхуаргал, Б.Хостунгалаг Сүү, сүүн бүтээгдэхүүний химийн найрлага 2015 Дэлгэрэнгүй
4 Б.Нармандах, Б.Хостунгалаг Уламжлалт өргөн хэрэглээний гурил, гурилан бүтээгдэхүүний химийн найрлага, бодит илчлэг 2015 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа: Судалгаа явуулах аргачлал Дэлгэрэнгүй
2 Хувь хүний хүнсний бодит хэрэглээг үнэлэх арга Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД