Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 47,090.0 мян.төг
Түлхүүр үг : Төмс, сорт, селекци, үр, булцуу, аэропоник, хүлэмж, үржүүлэг
Үр дүн
1. Монгол оронд анх удаа төмсний шинэ сорт гаргах селекцийн хөтөлбөр боловсруулж, 71 хослолын 37000 гаруй төмсний жинхэнэ үр буюу удам бий болгов.
30 гаруй ирээдүйтэй клоныг шалгаруулж үнэлгээ өгснөөс ургац, цардуулын агуулалт, өвчин тэсвэрийн үзүүлэлтээр 10 гаруй ирээдүйтэй дугаарыг сонгов.
2. 1-2 дугаарыг дахин боловсруулалтын чиглэлээр ашиглах боломжтойг илрүүлэв. 2012-2014 онуудад давхардсан тоогоор 232 гаруй сорт дээжинд сорилт хийж үнэлгээ өгсөн байна.
3. 2014 оны гандуу нөхцөлд хяналт Гала сортоос давуу 19-114 ц/га-аар нэмүү ургац өгсөн Кампайн, Примадона, Верона, Эсприт, Курода Санте сортуудыг илрүүлэв. 2014 онд хийгдсэн судалгааны дүнгээр төмсний ургац нь стрессийн нөлөөнөөс хамаарч ургац нь 10.4-45.0 хувиар буурч байгааг тогтоов.
4. Хөрсгүй орчинд /аэропоникт/ төмсний бичил ургамал ургуулахад Био–органик бордоо 2.5 кг/м3, кальцийн нитрат 0.5 г/ м3 тунгаар бэлтгэсэн тэжээлийн уусмал тохиромжтойг тогтоов.
5. Лабораторит гаргасан бичил ургамлыг хиймэл хөвдөн хөрсөнд шилжүүлж 7 дахь хоногт нь гумат+7 идэвхижүүлэгч уусмал ашиглан 14 хоног өлчиржүүлсэн ургамлыг хөрсгүй орчинд тариалах нь үр дүнтэйгээс гадна урьд жилийн бичил булцууг эх материалд ашиглах боломж байна.
6. Хөрсгүй орчинд ургуулсан бичил булцууг 5-10 г жинтэй болмогц түүвэрлэн хурааж 2-40С автомат удирдлагатай зооринд хадгалах нь илүү үр дүнтэй байлаа.
Синора, Эсприт, Провенто сортуудыг шалгаруулан УСС-д шилжүүлж, Куарта, Солист сортуудыг нутагшсан сортоор батлуулав.