Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 022
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 217593.00 мян.төг
Түлхүүр үг : хурга, өсвөр мал, гүзээ, ходоод, пробиотик, микробиологи, бадисын солилцоо
Үр дүн
1. Хөрвө хурганы сүүн тэжээлээс өвсөн тэжээлд шилжих үеийн тэжээл боловсруулах үйлдэлд эслэг задлах бактерийг амилолитик идэвхтэй бактериар баяжуулан ферментатив үйлдэлд дэмжих зорилгоор биологийн идэвхтэй шинжээ хадгалалтын явцад хадгалж буй эслэг задлагч (B.succinogenes ЦЛО18) болон амилолитик нянгийн (АМ5) массаас бэлтгэсэн ЦЛО:АМ0, 50:50, ЦЛО:АМО, 75:25 хувилбаруудаас 4 долоо хоногийн бойжилттой хөрвө хурганд дотуур олгов. Нянгийн хоршилд ашигласан амилитик бактерийг In vitro орчинд сонгомол тэжээлийн орчноор дамжуулан амилаза ферментийн идэвхээр нь (АМ-2,АМ-5, АМ-9,АМ-12,АМ-19,АМ-21) сонгон шалгаруулсан. Амилолитик бактерийн амилаза идэвхи нь хамгийн их нь 24 дэх цагтаа 0.354 мкг байснаа 96 цагийн дараа гэхэд 0.183 мкг болон буурч байлаа. 1 мл-т 107 CFU/ml нянгийн бие агуулагдаж байлаа. Нянгийн хоршлыг (ЦЛО:АМ0, 50:50, ЦЛО:АМО, 75:25) хөрвө хурганы гүзээний тэжээл боловсруулах үйлдэл, бодисын солилцооны зарим үзүүлэлтэнд хэрхэн нөлөөлөхийг судлахаар олгосон хөрвө хурганы гүзээний сэвсэн дэх тосны дэгдэмхий хүчлийн нийт хэмжээ 67.22±4.78, цусны, улаан эсийн тоо 7.35±1.10, гемоглобин, чихрийн агууламж хяналтынхаас илүүтэй байна. Туршилтын дүнд эслэг болон цардуул задлагч нянгийн массаас ЦЛО:АМО-50:50 харьцаагаар бэлтгэсэн пробиотикийн хувилбарыг хурга хөрвөжих үеийн гүзээний сэвсэн дэх эслэг болон цардуул задлах чадавхыг идэвхжүүлж, илчийн хангамжийг дээшлүүлэн улмаар нүүрс усны солилцооны хямралаас сэргийлэх зориулалтаар төлийн өвчний практикт ашиглах боломжтой гэсэн үр дүнг гаргалаа. Судалгааны дүнд “Амило-целло” пробиотик бүтээгдэхүүн бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар боловсруулж баталгаажуулсан.
2. In vitro орчинд сонгомол тэжээлийн орчноор дамжуулан бифидобактерийн болон сүүнхүчлийн нянгийн цэвэр өсгөврүүд ялган авсан. Эдгээр өсгөврүүдээс тэсвэрт чанар өндөртэй Bif 3, LBO3 омгийг сонгон авч, гэдэсний эмгэг төрүүлэгч (E.coli 0457, S.typhisuis SN8) савханцруудын үйлчилгээг хэрхэн саатуулж байгааг 24, 48, 72 цагаар тодорхойлоход өсгөвөржилтийн хугацаа уртсах тусам үйлчилгээ нь нэмэгдэх хандлагатай байсан. Түүнчлэн ходоод гэдэсний салстын эпителийн эсэд бэхлэгдэх (адгезив) чадварыг хүчил ялгаруулах болон нүүрс ус задлах идэвхээр нь Bif 3 болон LBO3 омгуудыг сонгов. Bif 3 болон LBO3 омгууд тус бүрээс бэлтгэсэн пастаас 2,2*108 CFU/г-ийг туулайны амьдын /3,5 кг/ жингийн кг тутамд 1 г-аар тооцоолон өдөрт 1 удаа 7 хоног амаар олгосны дараа нядалж ходоод, 12 хуруу гэдэс, өлөн гэдэс, цутгалан, олгой, шулуун гэдэсний агуулагдахуун болон хананы хусдасаас дээж авч, нянгийн тоог тогтоов. Иймд бидний туршилтанд ашигласан нутгийн омгууд (Bif 3, LBO3) нь гэдэсний салстын эпителийн эсэд бэхлэгдэх чадвартай бөгөөд пробиотикийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзэв. Туршилтанд ашигласан Bif 3 болон LBO3 омгуудын үзүүлсэн биологийн идэвхтэй шинж чанар нь төлийн гүйлгэх шинжтэй өвчний эмчилгээний практикт ашиглах боломжтой гэсэн дүгнэлтийг судлаачдаас гаргалаа. Энэхүү үйлчилгээний үр дүнд тулгуурлан биологийн идэвхтэй омгуудыг ашиглан “Бифидолакт” бэлдмэлийг бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар боловсруулж, МЭСБУ-ын лабораториор шалгуулан баталгаажуулж, Фармакопейн Хороогоор хэлэлцүүлэн баталгаажуулсан.
3. Бифидобактерийн Bif-2, Bif-3, Bif-17 нутгийн омгуудын (QIAamp® DNA Mini Kit (QIAGEN) ашиглан) геномын ДНХ ялгаж Nanodroph багажаар цэвэршилт концентраци болон өвөрмөц -Bifid-F, g-Bifid-R праймерүүдийг ашиглан ПГУ –аар төрөл зүйлийг тодорхойлоход Bif-2, Bif-3 нь 550 bp өвөрмөц толбо үүсгэн Bifidobacterium төрөл болохыг тогтоов. Харин BIBIF-R, BIBIF-F праймер ашиглан тодорхойлоход 278 bp өвөрмөц толбо үүсгэн Bifidobacterium Bifidum зүйл болохыг харуулав. Сүүнхүчлийн бактерийн нутгийн омгуудын төрлийг SS1, SS2 праймерүүдыг ашиглан ПГУ –аартодорхойлоход LBO1,LBO2,LBO3,LIBO4,LBO13 нь 1400 bp өвөрмөц толбо үүсгэн Lactobacillus төрөл болохыг тогтоов. Харин сүүнхүчлийн бактерийн төрөл болох нь тогтоогдсон цэвэр өсгөврүүдийн зүйлийг L.Acidophilus (праймер La1-R , La2-F, 132 bp), L.Plantarum (праймер L.pla2-R, L.pla3-F, 248 bp) зүйлүүдийн өвөрмөц праймеруудыг ашиглан стандарт омгуудтай дүйцүүлэн ПГУ-аар тодорхойллоо. LBO1, LBO 2, LBO 3, LBO 4, LBO 13 дугаартай өсгөврүүд 132 bp урттай өвөрмөц толбо илэрч L.Acidophilus зүйл болохыг хариулав.
4. Пробиотик бүтээгдэхүүний идэвхийг дээшлүүлэх зорилгоор биологийн ашигтай Bifidobacterium bifidum BIF3 + Lactobacillus acidophilus LBO3 нянгуудын антогонист болон адгезив чадварын нийлэмжид тулгуурлах замаар Bif:Lab=30:70 харьцаагаар (Бифидолакт) олгож, туршсан бэлдмэлийн загвар нь биж өвчний үед хоршиж хэрэглэх, эмчилгээний явц дахь үйлчилгээний хугацааг уртасгах, идэвхийг дээшлүүлж, үйлчилгээний хүрээг өргөтгөх боломжийг олгож байна. Бифидолакт бэлдмэлийг хөрвөжсөн хурганд олгоход гүзээний NH3–ийн хэмжээг 32.3%-иар бууруулж, ТДХ-ийг хэмжээг 16%-иар нэмэгдүүлж, pH-ийг сул хүчиллэг болгох замаар тэжээл боловсруулалтыг дэмжихийн зэрэгцээ хурганы гүзээний үйлдлийн эмнэл зүйн илрэл, завсрын солилцооны бүтээгдэхүүний үүсэлтийн зохистой харьцааг бүрдүүлэхэд идэвхтэй нөлөөлж байгаа нь тухайн бүтээгдэхүүний хэрэглээний шийдлийг өргөжүүлэхэд эерэг нөлөөтэй байна. Судалгааны үр дүнгээс харахад BIF:LAB /30:70/ харьцаагаар төлийн өвчний практикт хэрэглэх нь эмчилгээний төдийгүй тэжээл боловсруулалтыг засан идэвхжүүлэх ач холбогдолтой байгаа нь бидний дэвшүүлж буй Бифидолакт нь пробиотикийн нэр, төрөл, хэрэглээний хүрээг өргөтгөх бололцоотой юм.