Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны ургамлын түүхий эдийн бэлдмэлийг ашиглан бруцеллезын эмчилгээг боловсронгуй болгох



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 9077901

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 125,103.0 мян.төг

Түлхүүр үг : Бруцелла, бруцеллез, агил мөөг, фомес, халгай, халдварт өвчин

Үр дүн

1. Халгайн (Urtica cannabino L) бутанол болон этилацетатын бүлэглэл нь Brucella-ийн ургалтыг 7-8 мм, Хар модны Агил мөөгний (Fomitopis officinalis) этанолон хандны Fo1.2.2 ба Fo3.1 бүлэглэлүүд нь 8-15 мм хүртлэх хүрээ үүсгэн дарангуйлах идэвхитэй байна.
2. Халгайн хандны этилацетатын болон хар модны Агил мөөгний Fo3 бүлэглэлийн химийн найрлагыг Хий-шингэний хроматографийн аргаар тодорхойлоход халгайд хлоргены хүчил 42,16%, кофейны хүчил 36,24%, эскулетин 17,01% ба хар модны Агил мөөгөнд 6 төрлийн тосны хүчил, 3 төрлийн стеринийг агуулсан бөгөөд түүний зонхилох бүрэлдэхүүн нь ханаагүй тосны хүчил болох олейны хүчил агуулагдаж байна.
3. Б. Беренс (1978) болон Г.Н. Першены аргаар тодорхойлсон халгайн (Urtica cannabino L) бутанол, этилацетатын бүлгийн 15%-ийн усан хандны цочмог хорон чанар LD50 нь 0.057г/кг, хар модны Агил мөөгний Fo3 бүлэглэлийн LD50 нь 0,252г/кг бөгөөд С.Г Сидоровын ангилалаар дунд зэргийн хортой байна. Харин OECD-ийн удирдамж 420-ийн дагуу хар модны Агил мөөгний Fo3 бүлэглэлийн цочмог хорон чанар LD50 200 - 500мг/кг бөгөөд GHS 3-р зэрэглэл буюу дунд зэргийн хортой байна.
4. Агил мөөгний (Fomitopis officinalis) Fo3 бэлдмэлийн зохистой тун 0,1 г, эмчилгээний идэвхит тун нь 2-5 мг/кг байна. Бэлдмэлийг өндөр тунгаар буюу 5 мг/кг тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд элэг, бөөр зэрэг эрхтэнүүдэд хордлогын шалтгаант үрэвслийн шинж тэмдэг илэрч байснаас гадна цус бүлэгнэлтийн тогтолцоонд сөрөг нөлөө илэрч, харин богино хугацаанд хэрэглэхэд элэгний цөс ялгаруулах үйл ажиллагаа, бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагаанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байна.
5. “Агил мөөгнөөс эмчилгээний ханд эм бэлтгэх” технологийн заавар (төсөл).
6. “Олслиг халгайнаас эмчилгээний ханд эм” технологийн заавар (төсөл).
7. “Агил мөөг” үйлдвэрлэгчийн фармакофейн өгүүлэл (төсөл)
8. Хар модны Агил мөөгний “Фомес” 25 мл хандмалын үйлдвэрлэгчийн фармакофейн өгүүлэл (төсөл)

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э. Баярмаа “Хар модны агил мөөг Fomitopsis officinalis –ийн химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа” 2013 Дэлгэрэнгүй
2 З. Түмэнжаргал “Монгол орны зарим ургамал болон мөөгнөөс бруцеллын эсрэг идэвхит нэгдлийг хайх”, 2013 Дэлгэрэнгүй
3 Чаминчулуун ”Хар модны агил (Fomitopis officinalis) мөөгний бруцелла-ийн бактерийн эсрэг идэвхитэй нэгдлийн судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
4 Г.Онончимэг “Олслиг халгайн (Urtica cannabino) бактерийн эсрэг идэвхит нэгдлийн судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Агил мөөгнөөс эмчилгээний ханд эм бэлтгэх” технологийн заавар (төсөл) 2014 Дэлгэрэнгүй
2 “Олслиг халгайнаас эмчилгээний ханд эм” технологийн заавар (төсөл) 2014 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”Агил мөөгнөөс бруцеллын эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэл гаргах арга” сэдэвт Монгол улсын шинэ бүтээлийн патент 2016 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 V.V. Golovchenko, O.A. Patova , D.A. Latkin , Sh. Naranmandakh, N. Dagiisuren , J. Ganbaatar , A.S. Shashkov Structural Studies of Physiologically Active Polysaccharides of the Quinine Conk Fomitopsis officinalis 2016 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ш.Наранмандах Эмийн мөөгний биологийн идэвхит полисахаридыг судлах орчин үеийн аргууд 2012 Дэлгэрэнгүй
2 Ш. Наранмандах, Б. Нарангэрэл, Р. Оюунгэрэл ”Монгол орны зарим эмийн ургамлын нянгийн эсрэг идэвхийг бруцеллезын үүсгэгч дээр шалгасан дүн” 2013 Дэлгэрэнгүй
3 Б. Нарангэрэл, Ш. Наранмандах, Р. Оюунгэрэл “Бруцеллёзийн үүсгэгчийн эсрэг антибиотикт төст идэвхитэй эмийн ургамлуудын судалгаа” 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Sh. Naranmandakh, R. Oyungerel , B. Narangerel Antibacterial activity of the fungus Fomitopsis officinalis (Vill. ex Fr.) Bond. et Singer) against strains Brucella 2014 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Sh. Naranmandakh , B. Narangerel , R. Oyungerel Screening of antibacterial activity against Brucella of some Mongolian medicinal plants. 2012 Дэлгэрэнгүй
2 Ш.Наранмандах, Б.Цэлмэг “Хусны онгол Inonotus obliquus (Pers.) Pilat мөөгний нүүрс-усны судалгааны дүн” 2013 Дэлгэрэнгүй
3 Б. Нарангэрэл, Т. Энх-Оюун, Ш. Аранмандах, Г. Чойжамц, Р. Оюунгэрэл “Хар модны агил мөөгний Fo3 бүлэглэлийн бруцеллыэн эсрэг идэвхи, хорон чанарыг тодорхойлсон дүн 2015 Дэлгэрэнгүй
4 Б. Энхзаяа, Р. Оюунгэрэл, С. Бүжинлхам, Б. Энхтуяа “Хүний бруцеллёзын тархвар судлал, эмнэлзүйн шинж төрх” 2015 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД