Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 2420069
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 183592.00 мян.төг
Түлхүүр үг : малчдын ахуй амьдрал, малчдын эрүүл мэнд, малчид, эрүүл мэндийн даатгал, малчдын өвчлөл
Үр дүн
1. Судалгаанд хамрагдсан малчдын 94 орчим хувь нь 5-8 ханатай Монгол гэрт амьдардаг ба зүүн бүсийн малчдын 34 орчим хувь нь байшинд амьдардаг нь бусад бүсүүдээс өндөр байна. Малчдын орлогын үндсэн эх үүсвэрийн талаас илүү хувийг малын түүхий эдийг зарж борлуулснаас олсон ашиг эзэлдэг хэдий ч малчдын дийлэнх нь тогтмол орлого олдоггүй байна. Судалгаанд хамрагдагсдын 80 гаруй хувь нь 14 хоногт 1-2 удаа усанд ордог ба 90 орчим хувь нь гэртээ ус халааж орж байгаа нь малчдад ойр халуун усны газар болон энэ талаар тохирсон арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна. Малчдын тал орчим хувь нь ил задгай бие засаж байна. Төвийн бүс, Баруун бүс болон Хангайн бүсийн малчид бусад бүсүүдийн малчидтай харьцуулахад нүхэн жорлон бага ашиглаж байна. Судалгаанд хамрагдсан малчдын дунд бруцеллёзоос бусад малаас хүнд халдварлах өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг хангалтгүй байна. Судалгаанд хамрагдагсдын БЖИ-ийн үзүүлэлтээр тооцож үзэхэд тал хувь нь хэвийн хэмжээнээс их гарч байгаа нь тэдний эрүүл мэнд эрсдэл бүхий байгааг харуулж байна. Малчдын 5 хүн тутмын нэг нь өлөн үеийн цусан дахь глюкозын хэмжээ хэвийн хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан байна.
2. Малчдын өвчлөлийг бүсээр авч үзэхэд Баруун болон Зүүн бүсэд шээс бэлэгсийн, Хангай, Төвийн бүсэд зүрх судасны тогтолцооны өвчлөлүүд өндөр байна. Оноор авч үзэхэд 2009, 2012 онуудад зүрх судасны, 2010, 2013 онуудад шээс бэлэгсийн, 2011 онд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл хамгийн их бүртгэгджээ. Зүрх судас болон Амьсгалын тогтолцооны өвчлөлүүд, цаг уурын үзүүлэлтүүд (агаарын хэм, агаарын даралт)-\л\ли хоорондын хамаарлыг үзэхэд Баруун болон Зүүн, Хангайн бүсэд малчдын өвчлөл нь агаарын дундаж хэмтэй урвуу дунд зэргийн (г=-0.582, р=0.007) хамааралтай байлаа. Баруун бүсэд малчдын дундах зүрх судасны тогтолцооны өвчлөл нь агаарын даралттай шууд дунд (г=0.591-0.65, р=0.0001-0.002), агаарын хэмтэй урвуу дунд зэргийн (г=-0.621-0.782, р=0.0001-0.003) хамааралтай байв. Төвийн бүсэд малчдын зүрх судасны өвчин нь агаарын хэмтэй шууд хүчтэй (г=0.864, р=0.041) хамааралтай байлаа. Харин Зүүн бүсэд малчдын зүрх судасны өвчлөл нь агаарын хэмтэй урвуу дунд зэргийн хамааралтай байлаа.
3. "Монгол улсын малчдын ахуй амьдралын нөхцөл, эрүүл мэндийн байдал" судалгааны ажлын үр дүн, 16 хэвлэлийн материал, ном, сэтгүүлийн мэдээлэлд үндэслэн Бодлогын түвшинд, Аймаг, сумын түвшинд, малчдад зориулсан зөвлөмжийг боловсруулсан. Зөвлөмжид малчдын ахуй амьдралыг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлого, малчдад зориулсан хөтөлбөр боловсруулж мөрдөх, хоол хүнс, ахуйн нөхцөл хөдөлмөр хамгааллын хувцаслалтыг хэрэглэж занших талаар зөвлөмж гаргалаа.
4. Гарын авлагад малчдын ус хангамж, ариун цэврийн байгууламж, хувийн ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал, зөв хооллолт, эрүүл аж төрөх ёсны асуудлуудыг тусгалаа.