Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 2420069
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 166232.00 мян.төг
Түлхүүр үг : ус хангамж, устай холбоотой өвчлөл, эрсдэл, аюулт үзэгдэл, бохирдол, хатуулаг, эрдэсжилт
Үр дүн
1. Усны эх үүсвэрийн орчим эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын дэглэм алдагдаж, бохирдуулагч эх үүсвэрүүд бий болох, тохижилт, ариутгал цэвэрлэгээ хангалтгүй байгаа нь ус бохирдох, улмаар хүн амын дунд халдварт өвчин гарах эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
2. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын бүртгэгдсэн гэдэсний нийт халдварт өвчлөлийн сүүлийн 5 жилийн хандлагыг авч үзвэл 2011-2013 онуудад тогтвортой буурч байна. Гэдэсний халдварт өвчний дундаж түвшинг улсын дундажтай харьцуулж үзвэл Улаанбаатар хотод 2009, 2012 онуудад, Дархан хотод 2012 онд, Эрдэнэт хотод 2009, 2011 онуудад улсын дунджаас өндөр байна.
3. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын төвлөрсөн усан хангамжийн тогтолцоо нь хатуулаг болон эрдэсжилт ихтэй ус хэдий ч монгол улсын ундны усны стандартын шаардлагад нийцэж байгаа ба эрдэс химийн үзүүлэлт болон шим бохирдолтын үзүүлэлт ч мөн адил стандартын шаардлагыг хангаж байна. Нянгийн шинжилгээний үзүүлэлтээр нянгийн тоо илэрсэн боловч Ундны усны стандарт MNS 900-2005-д заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур байна.
4. Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эрсдлийн үнэлгээгээр усан сангийн агааржуулалтын систем, цэвэрлэгээ болон халдваргүйтгэл алдагдах, хамгаалалтын бүсийн горим зөрчигдөж хамгаалалтын бүсэд бохирдуулагч эх үүсвэр байрласнаас ундны ус нь эмгэг төрөгч болон химийн бодисоор бохирдож хүний эрүүл мэндэд хохирол учруулах төдийгүй үхэлд хүргэх маш их эрсдэлтэй гарсан цэгүүдийн үйл ажиллагаанд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай байна.