Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Модлог ургамлын хортон шавжид тэсвэртэй шинж чанарыг генетик, биотехнологийн аргаар сайжруулах технологи боловсруулах, шилжмэл гентэй ургамал гарган авах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 125125.00 мян.төг

Түлхүүр үг : Каллус, генийн констракт, rewerce transcriptase, PHX, ALS ген

Үр дүн

1. Шүүдэрт бургас, сибирь шинэсний тоосовчны хана нь эпидерм, фиброз, дундаж давхраа (мезодерм), тэжээлийн давхраа (тапетум) гэсэн 4 давхараанаас тогтдог. Нэг бөөмт тоос боловсрох үед шүүдэрт бургасны тоосовчны бүтцэд дотоод хана бүхий тапетумын давхараа нь тоос боловсрох үед хоол тэжээл болон зарцуулагдан шимэгдэж үлдэгдэл төдий болсон байдгийг илрүүллээ. Сибирь шинэсний хувьд бэлгийн үржлээр үр тогтсон зиготоос үүсдэг ургамлын хөврөл (эмбрион)-ийг эдийн өсгөвөрт эксплант болгож ашиглах нь зүйтэй. Бэлгийн эсийн оролцоогүй биеийн эсээс үүсдэг навч, иш, үндэс дээр үүссэн нэмэлт нахиа (геммиризоген)-г шүүдэрт бургасны in vitro-д эксплант болгон үржүүлэх нь тохиромжтой болохыг илрүүлэв.
2. Сибирь шинэсний тоосны дундаж урт 77,8 мкм, өргөн 68,0 мкм вариацийн коэффицентийн хэлбэлзэл нь 6,6% байгаа нь маш бага хэлбэлзэлтэй гэсэн Мамаевийн ангилалд хамаарагдаж байна. Богдхан уулын сибирь шинэсний тоосны уртыг Өвөр байгалийн бүс нутгийн сибирь шинэсний тоостой харьцуулан үзэхэд 5,9 мкм-ээр богино байгаа нь цаг уурын онцлог болон уртраг, өргөрөгөөс хамааралтай болохыг харуулж байна. Судалгаанд хамрагдсан сибирь шинэсний гаплоид хромосомын тоо n=12, диплоид хромосомын тоо 2n=24, кариотипээрээ 6 метацентрик, 2 субметацентрик, 4 интроцентрик хромосомтой болохыг тогтоолоо.
3. Сибирьшинэсний үрийг 0.25% хлортмөнгөнусаар 10 мин үйлчилжнэрмэлусаарзайлахариутгалынгоримньхамгийнтохромжтойболохыгилрүүллээ.
- Харанхуй болон гэрэлтэй өсгөврийн кабинетэд өсгөвөрлөсөн хөврөлөөс 7 хоногийн дараа хяналтаас бусад бүх хувилбарт хөврөлийн гипотилийн хэсэг бүдүүрч каллус үүссэн.
- Шинэсний үрийн хөврөлөөс 2.4-D болон BAP гормоны концентрацийн нөлөөллөөр нахиа, үндэс үүсгэн, in vitro-д үржүүлж үрийн хөврөлөөс бичил ургамал гарган авсан.
- Шүүдэрт бургасны үрийг нэрмэл усанд 24 цаг, урсгал усанд 5 мин дэвтээн, гипохлортнатрийн 1%-д 1 минутаар ариутгах нь хамгийн тохиромжтой буйг илрүүлэв..
- S7 хувиргасан тэжээлт орчинд шүүдэрт бургасны өврийн нахиаг эксплант болгон авахад 3 долоо хоногт каллус үүсгэлт 15 хувьтай үүссэн.
4. pCAMBIA1301 плазмид векторт шавьжинд тэсвэрийг кодлогч Bacillus thuringiensis -ийн cry1A(b) генийг шилжүүлэн холбож рекомбинант вектор молекул гарган авсан.
5. Bacillus thuringiensis -ийн cry1A(b) генийг шинэсний үрийн хөврөл рүү шууд буудах аргаар шилжүүлэн суулгаж, рекомбинант шинэсний бичил ургамал гарган авсан. Гаргаж авсан шилжмэл гентэй ургамлын бичил үржүүлгийг in vitro –д хийсний дараа in vivo –д хөрсөнд шилжүүлэн тарьж, хүлэмжинд ургуулж байна.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б. Нямсүрэн “Шүүдэрт бургас (Salix rorida Laksch.)-ны фенологийн ажиглалтын үр дүнгээс” 2013 Дэлгэрэнгүй
2 М. Нандинцэцэг “In vitro орчинд Сибирь шинэс (larix sibirica Ledeb.)–ний зигот үр хөврөлөөс бичил ургамал гаргах, шавьжинд тэсвэрийн ген шилжүүлэн суулгах 2015 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хортон шавьжид тэсвэртэй шинжийг нөхцөлдүүлэгч Cry I A(b) генийг синтетик аргаар гарган, цэцэгт байцааны 35 S промотр, Арабидопсисын nos термианатор бүхий pCAMBIA вектор молекулд EcoRI болон HinDIII сайтаар хэрчилт хийн тус генийг оруулж рекомбинант молекулыг гарган авсан. Энэ рекомбинарт молекулаа сибирь шинэсний зигот үр хөврөлд шууд буудах аргаар оруулж, ургамлаас ялгасан ДНХ-ийн дээжинд PCR-ийн аргаар тухайн ген шилжсэн эсэхийг шалгаж, электрофорезын зургаар баталгаажуулсан нь манай орны хувьд модлог ургамалд анх удаа ген шилжүүлэн суулгаж молекул биологийн дэвшилтэд арга зүйг нэвтрүүлсэн шинэлэг ажил болсон. Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ургамлын биотехнологи, цитоэмбриологийн лаборатори шинээр байгуулав. Дэлгэрэнгүй
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Буянчимэг , В.Энхчимэг, М.Ариунаа, Нандинцэцэг нар Шинэсний (larix sibirica ldb) зигот үр хөврөлөөс бичил ургамал гарган авах арга. 2016 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 B. Buyanchimeg Cyto – embryology study of Adonis mongolica Sim 2011 Дэлгэрэнгүй
2 B. Buyanchimeg The current status of national plant genetic resources conservation in Mongolia 2012 Дэлгэрэнгүй
3 Second Interantional Symposium on Multi – disciplinary Research in Mongolia 2013 Дэлгэрэнгүй
4 Б.Одгэрэл, В.Энхчимэг, Dae Yeon Kim , Yong Weon Seo, Давсанд тэсвэрийг кодлогч ген WRKY1 генийг ялгаж авах ба шилжүүлэн суулгах 2013 Дэлгэрэнгүй
5 Ц.Жамсран, Б.Буянчимэг “Монгол алтанхундагын үржлийн биологи, эмбриологийн судалгаа” 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М.Даваажаргал, М.Ариунаа, Б.Буянчимэг, Ю.Оюунбилэг “Сибирь шинэсний / Larix sibirica Ldb./ зигот үр хөврөлөөс in vitro өсгөвөр эхлүүлсэн нь” Дэлгэрэнгүй
2 О.Энхнаран , Ш.Хоролсүрэн, Б. Буянчимэг, Ц.Нямсүрэн, Д.Болормаа, М.Цэрэнням, Д.Дэмбэрэлнямба, Мажид Абдул “Шүүдэрт бургасны (Salix rorida Laksch.) жилийн өсөлт, цитоэмбрологийн судалгааны дүнгээс” 2014 Дэлгэрэнгүй
3 Б.Буянчимэг , Ж.Амарсайхан, Д.Болормаа, О.Энхнаран “Сибирь шинэс (Larix sibirica Ledeb. )-ний фенологийн судалгааны дүнгээс” 2014 Дэлгэрэнгүй
4 М.Нандинцэцэг, Б.Буянчимэг , В.Энхчимэг , Мажид Абдул Сибирь шинэсний (Larix sibirica Ldb.) үрний зигот үр хөврөлөөс бичил ургамал гаргах нь. 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 The 3rd Meeting of Asian Network of Research Resource Centers 2011 Дэлгэрэнгүй
2 The 4st Meeting of Asian Network of Research Resource Centers 2012 Дэлгэрэнгүй
3 Development of transgenic lettuce and Mongolian bentgrass to enhance tolerance to drought stresses via Agrobacterium-mediated transformation system’ 2012 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Байгальдээлтэйтехник, технологийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтынтүншлэл” 2013 Дэлгэрэнгүй
2 “Модлог ургамлын үзэгдэл зүй, биотехнологийн судалгааны ажлын үр дүн, хот суурин газрын ногоон байгууламжийн бүтэц, экологийг сайжруулах асуудал” 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД