Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700322
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 141,731.0 мян.төг
Түлхүүр үг : загас үржүүлэг, эх сүрэг, атуу, атуух, хөврөлийн хөгжил, авгалдай, жарамгай, жараахай
Үр дүн
1. Төв аймгийн Эрдэнэ сумын Баян-Туулын III-р баг, Туул-Баруун Баян голын бэлчирт загас үржүүлгийн бага оврын цехийг түшиглэн Хулдынханы овгийн зэвгэ загасыг зориудын аргаар үржүүлэх туршилт судалгааг явуулан Зэвгэ загасны атуунаас (эм загас) авсан түрсийг хуурай аргаар зохимлоор үр тогтоон Костын аппаратанд өсгөвөрлөсөн. Судалгааны дүнд зэвгэ загасны хөврөлийн хөгжлийн үе шат, онцлогийг тогтоон гаргасан. Судалгааны явцад авгалдай үе шат 222-269 градус/өдөр (D0), жарамгайн үе шат 233-279 градус/өдөр (D0), жараахайн үе шат 388-436 градус/өдөр (D0) үргэлжилдэг болохыг тогтоосон. 2.5 см урттай, 90 мг жинтэй бие даан амьдрах чадвартай 25.000 ширхэг жараахайгаар Туул, Баруун Баянгын голыг загасжуулан загасны нөөцийг нөхөн сэргээсэн.
2. Хулдынханы овгийн загасыг зориудын аргаар үржүүлэх технологийг боловсруулан гаргасан.
3. Монгол орны нөхцөлд эрчимжсэн загасны аж ахуй хөгжүүлэх заавар боловсруулав.
4. Хулдынханы овгийн жарамгай, жараахай өсгөвөрлөх, тээвэрлэх зөвлөмж боловсруулав.
5. Бүс нутгийн байгалийн баялаг, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг боловсруулах зөвлөмж боловсруулав.
6. Судалгааны үр дүнгээр 3 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн
7. Судалгааны үр дүнг сурталчилах зорилгоор Өнөөдөр сонинд 2013 оны 03 сарын 20.В6-д “Ховордсон загасыг зориудаар үржүүлэх боломжтой” тодруулга хэвлүүлсэн
8. MV-MNB2. Томъёог. Шинжлэх ухаан инновацийн төсөл. Нэвтрүүлгээр Монгол орны нөхцөлд загас үржүүлэх боломжийн талаар туршилт судалгааны үр дүнгээс ярилцлага өгсөн.