Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9136517
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 57895.00 мян.төг
Түлхүүр үг : жин өндрийн үзүүлэлт, амьсгал барих хугацаа, дасан зохицох чадамж, антропологийн хэв шинж, өсөлт хөгжлийн явц, уян хатан, тэсвэр, хатуужил, уушигны амьдралын багтаамж
Үр дүн
1. Бид судалгаандаа Монгол Улсын 18-25 насны залуучуудын эрүүл мэндийн байдал, бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх, цэргийн бүртгэлийн системийг боловсронгуй болгох тодорхой аргачлал боловсруулан, иргэнийг цэргийн албанд тэнцүүлэн татахад харгалзах өвчин эмгэгийн шинэчилсэн жагсаалтыг санал болгож байна.
2. Залуучуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн үнэлгээг биеийн жин, биеийн өндөр, биеийн жингийн үзүүлэлтээр; эрүүл мэндийн үнэлгээг насны бүлгээр нь өвчин эмгэгийн төрөл түвшингээр нь; дасан зохицох чадамжийн үнэлгээг хэвийн дасан зохицол, дасан зохицох механизмын ачаалал, дасан зохицох ханамжгүй байдал, дасан зохицох механизм алдагдах гэсэн үзүүлэлтээр тодорхойлох аргачлалыг ашигласан бөгөөд энэ нь ДЭМБ, НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагуудын баримтлан мөрдөж буй жишиг, стандартад дүйж байгаа болно.
3. “Залуучуудын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох аргачлал”, “Хүний антропометрийн үндсэн хэмжээг тодорхойлох аргачлал”, “Залуучуудын бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн түвшин тогтоох аргачлал”-ыг тус тус боловсруулав.
4. Залуучуудыг эрүүлжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, бэлтгэлжилтийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, үндсэн чиглэл, арга замын талаар тодорхой санал, зөвлөмжийг боловсруулав.