Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголчуудын эх оронч үзэл, хүмүүжлийн уламжлал шинэчлэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2012-2013

Санхүүжилт: 44537.00 мян.төг

Түлхүүр үг : эх оронч үзэл, эх оронч хүмүүжил, эх орон, үнэт зүйл төлөвшил, монгол, иргэд

Үр дүн

Монгол Улсын иргэдийн эх оронч үзэл, хүмүүжлийн уламжлал, шинэчлэлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тогтоож, иргэдэд монгол эх оронч үзэл төлөвшүүлэх арга замыг тодорхойлохыг зориж ажиллан доорх үр дүнд хүрэв.
1. Эх оронч үзэл, хүмүүжил, түүний мөн чанар, агуулгыг тодорхойлж, онолын боловсруулалт хийж, түүхэн уламжлалыг шинжлэв. Мөн иргэдийн үнэт зүйлсийн баримжааны өөрчлөлт, чиг хандлагад үнэлэлт хийж, тэдгээрийн эх оронч үзэл, хүмүүжилтэй ямар холбоо хамааралтай болохыг тодорхойлов. Монголчуудын эх оронч үзэл, хүмүүжлийн өнөөгийн байдлыг анкетын аргаар судалж, дүнг нэгтэн судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн болгов. Эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх арга зүйн асуудлыг боловсруулж, түүндээ Монголын иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархал төлөвшүүлэх арга замыг тодорхойлов. Дээрх асуудлын хүрээнд иргэдэд Монгол эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх “Чингисийн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндэслэлийг гаргаж, ач холбогдлыг харуулав. 2. Судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол нь сургалт судалгааны ажилд ашиглах боломжтой, шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон арга зүйн зохих түвшинд боловсруулагдсан, их дээд сургууль, иргэний болон цэргийн байгууллагын сургалт, хүмүүжлийн ажилд зохих хэрэглэгдэхүүн болохоор хийгдсэнд оршино.
3. Судалгааны үр дүнд “Иргэдэд Монгол эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх “Чингисийн Монгол” хөтөлбөр, “Монгол эх оронч үзэл” сургалтанд зориулсан “Миний Монгол” сургалтын программын СD танилцуулга, Социологийн судалгааны анкет, нэгдсэн дүн, Монгол Улсын иргэдийн эх оронч үзэл, хүмүүжлийн тухай хуулийн төсөл боловсруулсан зэрэг нь уг судалгааны ажлын практик өгөөжийг тодорхойлж байна.
4. Өнөөгийн монголын нийгмийн туулж өнгөрүүлж буй үе бол олон нийтийн ухамсар эргэлтийн шинжтэй болж, иргэдийн үнэлэмж ба үзэл санаа бүрэлдэн төлөвшиж байгаагаараа онцлог юм. Нөгөөтэйгүүр эдгээр нь нийгмийн нэгдлийн шинэ суурь үндэс болж эх оронч үзэл, хүмүүжлийн үнэт зүйл ба иргэний төлөвшлийн угтвар нөхцөл нь болох ёстой. Энэ нь тухайн төрлийн судалгааг дээрх асуудлаар цаашид гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.
5. Иргэдэд эх оронч үзэл хүмүүжил олгох үйл явц өөрөө амьдран орших чадвартай үзэл суртлын хангалтыг шаардана. Үүний тулд үндэсний сэхээтний нийгмийн нэр хүндийг дээшлүүлэх, тэдний соёл, боловсрол, оюунлаг байдлыг сэргээн тогтоох замаар нийгмийн жинхэнэ оюун санаа ба соёлын үнэт зүйлийг тээгч түгээн дэлгэрүүлэгч болгон хувиргах боломж байна.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Монгол эх оронч үзэл, хүмүүжлийн тулгамдсан асуудал” ном Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлд хийж гүйцэтгэх арга хэмжээний талаарх зөвлөмж, тайлангийн хамт Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Нэргүй “Нийгмийн үнэт зүйлсийн баримжааллын өөрчлөлт, чин хандлага, эх оронч үндэсний үзэл” өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Мягмаржав “Эх оронч үзэл, хүмүүжил” өгүүлэл. Дэлгэрэнгүй
2 Г.Мягмаржав “Монголчуудын эх оронч үзэл, хүмүүжил хаана байна” өгүүлэл. Дэлгэрэнгүй
3 Н.Жалбажав “Орос Монголын нийгмийн шинэчлэлтийн тулгамдсан асуудал” өгүүлэл. 2012 Дэлгэрэнгүй
4 Н.Жалбажав “Төрийн батлан хамгаалах бодлогын философи” өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
5 Б.Бадарч “Эх оронч хүмүүжлийн үйл явц, арга зүй, технологи” өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
6 Б.Бадарч “Монгол Улсын төр цэргийн эрт зүтгэлтэн дэслэгч генерал Ч.Пүрэвдорж” өгүүлэл 2013 Дэлгэрэнгүй
7 Б.Содбилэг “Монгол эх оронч үзлийн үндсэн ойлголтууд” өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
8 Б.Нэргүй “Нийгмийн үнэт зүйлсийн баримжааллын өөрчлөлт, чин хандлага, эх оронч үндэсний үзэл” өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
9 Н.Жалбажав “Цэрэг-эх оронч хүмүүжил бол иргэдийн эх оронч хүмүүжлийн бүрэлдэхүүн хэсэг мөн” өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
10 Г.Мягмаржав Монгол эх оронч үзэл хүмүүжил ханаа байна? өгүүлэл. 2013 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Содбилэг, Г.Ган-Эрдэнэ “Эх оронч үзэл ба үндсэрхэг үзэл” илтгэл. 2011 Дэлгэрэнгүй
2 Д.Мөнх-Очир, Б.Нэргүй “Энхийг дэмжих ажиллагаа ба залуучуудын эх оронч үзэл, төлөвшил” илтгэл. 0.5х.х. 2012 Дэлгэрэнгүй
3 Д.Мөнх-Очир “Батлан хамгаалах салбар ба эх оронч үзэл” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
4 У.Мөнх-Эрдэнэ “Спортоор дамжуулан хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх асуудалд” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
5 Н.Жанцанноров “Эх оронч үзэл ба даяаршлын эргэцүүлэл” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
6 Ж.Гүррагчаа “Эх оронч үзлийн тухай” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
7 Б.Галиндэв “Шилжилтийн нийгмийн үе ба эх оронч үзэл” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
8 Б.Содбилэг “Минии Монгол Сургалтын программаар дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэх аргачлал” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
9 Г.Мягмаржав “Монгол Эх оронч үзэл, хүмүүжил, уламжлал, шинэчлэл” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
10 О.Пүрэв . “Иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархал төлөвшүүлэх арга замын асуудалд” илтгэл. 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД