Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2012
Санхүүжилт: 92,022.0 мян.төг
Түлхүүр үг : газар, бордоо, уул уурхай, бичил биетэн, элэгдэл, нөхөн сэргээлт, чийг, ургац
Үр дүн
1. Салхины элэгдэлд орсон талбайг нөхөн сэргээх зөвлөмж боловсруулав
2. Атаршсан талбайг боловсруулах, бордох технологийн зөвлөмж боловсруулав
3. Биологийн нөхөн сэргээлтэнд царгас, хунчир, тарихад 2 дахь жилдээ ургамлан бүрхэвч 100% болж, царгас, 4.2 ц/га, хунчир 8.2 ц/га биомасс өгч байгааг үндэслэн хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх стандарт боловсруулав
4. Нөхөн сэргээлт хийгдэж дууссан Заамарын алтны уурхайн хөрсний (царгас, улиас, дэрс, хунчирын үндэс орчмын хөрс мөн тариагүй талбайн хөрс) 1г-д агуулагдах нийт бичил биетний тоо, нийт бактери, актиномицет, мөөгөнцрийн тоог /Кох-ын аргаар/ тодорхойлоход дээрх 4 төрлийн ургамлын үндэс орчмын хөрсний бичил биетний тоо буурцагтны овгийн (царгас, хунчир) ургамлын хөрсөнд бусад ургамлаас хэд дахин илүү байсан бөгөөд микрофлорын бүрэлдэхүүнээр ч баялаг байна
5. Заамарын хөрсөнд дунджаар бактери 67%, актиномицет 25%, мөөгөнцөр 8% байгааг үндэслэн хортой химийн бодисыг хоргүйжүүлэх чадвар бүхий 3 төрлийн бактерийг шалгаруулав
6. Алт олборлож эвдэрсэн газрыг атар хөрстэй харьцуулан хүнд металлын бохирдолтыг эрт илрүүлэх туршилт судалгаа хийхэд гич хүнд металлыг илүү шингээж индикатор организм ургамлаар шалгарав. Царгас, хунчир зэрэг ургамал биологийн нөхөн сэргээлтэнд тарихад хөрсний микрофлорын хэмжээг 3-8 дахин нэмэгдүүлж байна
7. Хүнд металлд тэсвэртэй бактерийн цэвэр өсгөврийг Заамарын алтны уурхай, Тамсагийн нефтийн уурхай, Эрдэнэт хотын УБҮ-ийн зэс, молибдены уурхай зэрэг уул уурхайн ордын хөрснөөс ялган авч нөхөн сэргээлтэнд хэрэглэх технологийн зааврыг боловсруулав.