Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 52512.00 мян.төг
Түлхүүр үг : полихлорт бифенил, бохирдол, хөрс, тосон тоног төхөөрөмж, УЗОБ
Үр дүн
1. Манай улсын цахилгаан эрчим хүчний томоохон компаниуд, үйлдвэрийн газрын харъяа тоног төхөөрөмжид ашиглаж буй 423 тусгаарлагч шингэний дээжинд ПХБ-ийн бохирдлыг хийн хроматографийн багаж дээр тодорхойлоход 47 % нь ПХБ агуулаагүй, 20 % ПХБ-ээр бохирдсон байх боломжтой, 30 % нь ПХБ агуулсан, 3% нь цэвэр ПХБ гэсэн ангилалд хамаарч байгааг тогтоов. Энэ нь манай улсад хийгдсэн ПХБ-ийн бохирдлын хэмжээг тогтоох шинжилгээний анхны үр дүнгүүд болно.
2. Судалгаанд хамрагдсан тусгаарлагч шингэний нийт дээжний 33 % нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их (50 ppm) ПХБ агуулж байгаа тул хоргүйжүүлэх цех рүү шилжүүлэх шаардлагатай болохыг тодорхойлов.
3. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Трансформаторын цехийн суурь байрлаж байсан газрын хөрс ПХБ-ийн хамгийн өндөр бохирдолтой болохыг тогтоосон ба нэвчилт 3,5 м гүнд зөвшөөрөгдөх стандартаас 2 дахин давсан хэмжээнд байна;