Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 52337.00 мян.төг
Түлхүүр үг : бетон, өгөршилт, хүйтэн тэсвэрлэлт, механик шинж чанар, дулаан тусгаарлах, бүтэц
Үр дүн
1. Хүйтэн тэсвэрлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг барилга байгууламжид явуулж ус, чийг, хүйтний өгөршилт явагдаж байгаа шалтгааныг тогтоов. Бетонд явагдах өгөршлийн процессын төрлийг авч үзэхэд нүүрс хүчлийн хий, аммиак зэрэг хийн орчноос өгөршлийн процессд үзүүлэх нөлөөлөл усан орчны үйлчлэлээс илүү байгааг тогтоолоо. Эрдэнэтийн бохир ус цэвэрлэх байгууламжийн бетон, төмөрбетон бүтээцүүдэд үүссэн эвдрэл, гэмтлүүд хөлдөлт-гэсэлт, чийгшилт-хуурайшилтанд өөрчлөгдөж байдаг бүсэд хамгийн их ажиглагдаж байгаа нь уур амьсгалын хүчин зүйлс, хөлдөлт-гэсэлтийн үйлчлэл болохыг судалгаагаар тогтоосон юм. Угсармал орон сууцны барилгад хөгц мөөгөнцөрийн үүсэлт бетоны бүтэцэд нөлөөлөөд зорсохгүй хүний биед хортой нөлөө үзүүлнэ. Иймд орон сууцны барилгын бетон бүтээцэд ихээр тархсан хөгц мөөгөнцрүүдийг "Penicillium" төрөл болохыг тогтоов.
2. Ус чийгтэй болон хүйтэн нөхцөлд ажиллах бетоны Ус-цементийн харьцааг багасгах боломжит хэмжээг тогтоосон. (У/Ц = 0,3...0,4); Усны орцыг багасгахын зэрэгцээ налархайжуулагч химийн нэмэлт хэрэглэх нь үр дүнтэй; Цементийн бэхжилтийн үед үүсэх тогтворгүй Са(ОН)2-той харилцан үйлчлэлд орж гидросиликат нэгдэл үүсгэх (CSH) идэвхит эрдэс нэмэлт хэрэглэх; Цементийн эрдсийн найрлага C3S - 50% ихгүй С3А-5% ихгүй R2O-1,2% ихгүй агуулагдсан байхаар хязгаарлах, бетоны хүйтэн тэсвэрлэлтийг дээшлүүлэхэд агаар оруулах нэмэлтийг зохистой хэрэглэх арга зүйг мөрдөн агаар оруулах нэмэлтийг 6 хувиас
илүүгүй хэмжээтэй хэрэглэх боломжтойг судалгаагаар тогтоосон;
3. Бетоны хүйтэн тэсвэрлэлтийг дээшлүүлэхийн тулд найрлаганд нь жижиг дүүргэгчийг ашиглах судалгаа явуулав. Төвийн бус ачаалалтай инженерийн бүтээцийн олон удаагийн хөлдөлт-гэсгээлтийн улмаас чанарын алдагдал хэрхэн үүсч байгааг туршилтаар тогтоосон ба хамгаалалтын бүтээцийг бий болгох, ус чийгийн нэвчилтээс хамгаалах материалыг оновчтой сонгох санал боловсруулсан.
4. Өвлийн улиралд бетоныг бэхжүүлэх цахилгаан халаалт, дулаалгатай хэв хашмал хэрэглэх, бетоны өөрийн ялгаруулсан дулааныг ашиглах термосын арга зэрэг аргуудын харыдуулсан судалгаа явуулж дулааны тархалтын горимыг оновчтой сонгох болон хүйтний улиралд цутгасан бетоны механик шинж чанарын өөрчлөлтийг наноиндейшн аргаар үнэлэх судалгааг явуулав; Эдгээрийн үр дүнд хүйтэн сэрүүн улиралд бетон цутгах технологийн горимыг тогоосон. Газар доорх бүтээцийн ус тусгаарлалт болон өгөршилтөөс хамгаалах арга зүй, мөн гадаад орнуудын ашиглаж буй шинэ дэвшилтэд материалын судалгаа явуулж зөвлөмж боловсруулав.