Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Биогеоценозын хамаарал бүхий өвчний оношлогоо, эм бэлдмэлийн технологи



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 022

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 84790.00 мян.төг

Түлхүүр үг : хорт ургамал, эндемик өвчин, эм, бэлдмэлийн технологи, өгүүлэл

Үр дүн

1/ Хөрс, ургамалд агуулагдах микроэлементүүд физиологийн шаардлагатай хэмжээнээс доогуур, хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдөх утганд байна.
Усанд агуулагдах зэсийг хэмжээ олон улсын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0,132 ppm-ээр их, цайр 0,233ppm-ээр бага, төмөр, кобальт, селен, хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2-7 дахин их байна. Малын цусны биохимийн үндсэн үзүүлэлтүүд хэвийн доод хязгаарт бага байна.
2/ Oxytropis Glabra-ийн алкалоид нь антигент чанартай бөгөөд ELISA урвалын эсрэг төрөгч болгон хэрэглэж хордлогыг оношлох боломжтой байна. Малын ходоодны агуулагдахуунд ПГУ-аар өвөрмөц праймер ашиглан ургамлыг илрүүлэх боломжтой байна. Эсрэг төрөгч, праймер бүхий цомогийн анхны хувилбар
3/ Цикутоксины 1%-ийн уусмалаар үүсгэсэн хордлогын шинж тэмдэг саармагжиж байна. Голын хорын хордлогоос сэргийлэхэд байгалийн цеолитын бэлдмэлийг хэрэглэх зөвлөмж гаргав.
4/ Ургамлын гаралтай “Артемис”, “Сабина” бэлдмэлүүдийн технологи боловсруулав. Малын байранд агаарын бичил орчныг халдваргүйжүүлэх болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх 70-86%-ийн идэвхитэй байна. Эфирийн тос агуулсан бэлдмэлийн технологи 1, бэлтгэх, шалгах заавар 1.
5/ Импортын болон дотоодын шар буурцаг нь фитоэстрогенийн үйлчилгээтэй изофлавоноид болох Дайдзейн, Ононин агуулж байна. Бэлдмэлийг саатсан шар бием, уутанцарын цэврүүтэй үннэнд өгч сэргийлэх боломжтойг тогтоов. Технологи 1, Бэлтгэх, шалгах заавар1, хэрэглэх заавар1, ФӨ 1.
6/ Азарга, гүүний цусны инсулин, пролактины хэмжээ 0.81 буюу сөрөг хамааралтайг тогтоов. Адууны ийлдсэнд инсулин ихсэж, доголсон адууны тоо 3,6%-ийг эзлэж байгаа нь 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинд /догол, ламинит/ өртөх магадлал өндөртэй байна. Оношлогоонд инсулины хэмжээг квадрат язгуураас гаргах аргыг /RISQI/ хэрэглэх нь тохиромжтой.
7/ ”Флатон” бэлдмэлийн эмчилгээний идэвхи 89.7% болохыг тогтоож, шинэчлэсэн технологийг боловсруулав. Флатон 2 бэлдмэлийн технологи 1, бэлтгэх, шалгах заавар 1, ФӨ 1 тус тус боловсруулав.
8/ Суурьшмал хот айлын ойрын бэлчээрийн ургамлын бүрдлийн тоо цөөн, арви нь бага байна. Хордуулах үйлчилгээ бүхий 3 зүйл ургамал тодорхойлогдож, алкалоид нь 0,013-0,1% байна.
9/ Малын иод дутлын эмгэг төвийн бүсэд 18.2, баруун бүсэд 12.4, зүүн бүсэд 17.0, улсын дунджаар 13.2% тархалттай байна. Хөрс, ус, ургамалд магни, фтор, мангани илүүдэлтэй байгаа нь иодын шингээлтийг саатуулж, дутагдах үндсэн шалтгаан болж байна. ИФ-ийн аргаар дан угшилт эсрэг бием ашиглан 3 төрлийн дааврын түпшрүүлгээр бамбайн эмгэгийг илрүүлэх боломж байна. Антигонист элементүүдээр баяжуулсан эрдэст долооц, тосон бэлдмэлийг сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөмж болгов.
10/ Зэс дутлын эмгэгийг оношлох түргэн тестийн арга боловсруулах ажлын хүрээнд өнгөний өөрчлөлт, мэдрэг чанараар өөр 3 хувилбарын тестийг бэлтгэн судлав. Хонь, ямааны цусны дээжинд зэсийн агууламжийг боловсруулсан тест болон АШС-ийн багажаар тодорхойлож харьцуулахад үзүүлэлтүүд дүйж байв.
11/ .”Монгаструм” бэлдмэлийн 100 мл-т байх хандлагдах бодисын хэмжээ 20-21%, аргаах бодис 3.9-5.0%, нийлбэр флаваноид 0.71-0.73%,витамин С 0.06-0.11мкмоль/л байна. Бэлдмэлийн хоруу чанар бага бөгөөд ходоодны шүүсний ялгаралтыг нэмэгдүүлэх, шүүсний хүчиллэг чанар, пепсины агууламжийг ихэсгэх, ходоодны биоцахилгаан идэвхийг нэмэгдүүлж, антиоксидант идэвхи үзүүлэх үйлдэлтэй байна. Эмчилгээний идэвхи нь 92.6% байна.
12/ Барагшун агуулсан бэлдмэл нь танин 0.05-0.06%, флаваноид 0.35-0.39%, сапонин 0.46-1.45%, витамин С 245.2-249.2 мг%,никотины хүчил 0.1-0.13мг%, каротин 8-10мг% тус тус агуулж байна. Бэлдмэл туршлагын малын биеийн жин, цагаан эсийн тоо, эсийн залгиурдах идэвхи, МДА хэмжээ, нийт уураг, уургийн фракцид эерэг нөлөө үзүүлж байна.
13/ Байгалийн бентонитын ион солилцолын багтаамж, эрдсийн найрлага, хувийн гадаргын талбайг тогтоож, нано бүтэцтэй болохыг баталгаажуулав. Бентонитын идэвхижүүлсэн бэлдмэлийн хар тугалга болон хромын ионыг адсорбцилах чадвар нь нэмэгдэж 84-90% байна.Тэжээлийн хордлого тайлах идэвхи үйлчилгээ үзүүлж байв.
14/ Монгол орны 4 зүйл ургамалд агуулагдах 8 төрлийн изофлавоноидуудыг илрүүлэв. Изофлавоны фракцаас бэлтгэсэн бэлдмэл нь цусан дахь пролактины хэмжээг 7 дахин, саамын хэмжээг 2,6 дахин нэмэгдүүлж байна.
15/ Үндсэн түүхий эдэд 11 төрлийн оксид, 32 төрлийн микроэлемент, 4.47% гумин хүчил агуулагдаж байна. Нүүрстөрөгч болох Фуллерин 38,5%, Шунгит 9,6% агуулж байна. Бэлдмэл нь архаг хордлого үүсгэхгүй, нийт уураг, альбумин, нийт глобулиныг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж байна. БИБ-ын хэмжээ 1кг-д 19,3 мг гумин хүчил ба 100 хүртэл хувийн идэвхитэй байна.
16/ Адууны проинсулины аминхүчлийн дарааллыг олж, in-silico программ ашиглан нуклейтидын дарааллыг тодорхойлон, праймер гарган авав.
Адууны рекомбинант проинсулин даавар гарган авав. Монгол адууны инсулин дааврын идэвхи 1 мг-д 50 нэгж идэвхитэй, цэвэршилт нь 95%-иас дээш байна.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”Мал эмнэлгийн эм зүйн тооцооны аргууд, эмийн лавлагаа” Дэлгэрэнгүй
2 ”Эмийн технологи, инноваци, зохистой хэрэглээ” бага хурлын эмхэтгэл Дэлгэрэнгүй
3 ”Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүн-” эмхэтгэл 2014 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Флатон бэлдмэлийн шинэчлэсэн технологи Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт Дэлгэрэнгүй
2 Артемис, Сабмна бэлдмэлүүд Дэлгэрэнгүй
3 Флатон бэлдмэл Дэлгэрэнгүй
4 Хээл хаялтаас сэргийлэх бэлдмэл Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Гастропротектор үйлдэлтэй бэлдмэл Дэлгэрэнгүй
2 Барагшуны тэжээлийн нэмэлт Дэлгэрэнгүй
3 Бентонитын бэлдмэл Дэлгэрэнгүй
4 Флатон бэлдмэл Дэлгэрэнгүй
5 Шар буурцагын бэлдмэл Дэлгэрэнгүй
6 Хээл хаялтаас сэргийлэх бэлдмэл Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ”Ургамлын хордлого болон бодисын дутлаас сэргийлэх зөвлөмж” Дэлгэрэнгүй
2 “Голын хороос сэргийлэх зөвлөмж” Дэлгэрэнгүй
3 “Йодын дутлаас сэргийлэх зөвлөмж” Дэлгэрэнгүй
4 “Адууны доголоос сэргийлэх зөвлөмж” Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Шар буурцгийн бэлдмэлийг үйлдвэрлэх, шалгах заавар Дэлгэрэнгүй
2 Шар буурцгийн бэлдмэлийг хэрэглэх заавар Дэлгэрэнгүй
3 Хээл хаялтаас сэргийлэх бэлдмэлийг бэлтгэх, шалгах заавар Дэлгэрэнгүй
4 Хээл хаялтаас сэргийлэх бэлдмэлийг хэрэглэх заавар Дэлгэрэнгүй
5 Адууны инсулин даавар гарган авах рекомбинант ДНХ-ийн загвар технологийн заавар Дэлгэрэнгүй
6 "Флатон 2" бэлдмэлийн бэлтгэх, шалгах заавар Дэлгэрэнгүй
7 ”Монгаструм” бэлдмэлийг бэлтгэх, шалгах заавархэрэглэх түр заавар Дэлгэрэнгүй
8 ”Монгаструм” бэлдмэлийг хэрэглэх түр заавар Дэлгэрэнгүй
9 Барагшуны бэлдмэл бэлтгэх, шалгах заавар Дэлгэрэнгүй
10 Барагшуны бэлдмэл хэрэглэх заавар Дэлгэрэнгүй
11 Эфирийн тос агуулсан бэлдмэл бэлтгэх, шалгах заавар Дэлгэрэнгүй
12 Бентонит бэлдмэлийн бэлтгэх заавар Дэлгэрэнгүй
13 Малын хээл хаялтаас сэргийлэх бэлдмэл бэлтгэх, шалгах заавар Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Барагшуны нэмэлт тэжээл бэлтгэх арга Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э.Энх-Оюун “Results of the study Mongolian mumie” 2011 Дэлгэрэнгүй
2 Я.Ганболд “Саранча-лекарственное сырье” 2012 Дэлгэрэнгүй
3 Я.Ганболд “Фармакодинамика препарата из Саранчи”, Казахстан нар 2012 Дэлгэрэнгүй
4 Ц.Бямбажав, Ч.Буянтогтох “Influence of range land of the settled camp of gers on livestock health and food security” 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Долгорсүрэн, П.Энхтуяа “Хээл хаялтаас сэргийлэх бэлдмэлийн цочмог болон архаг хорон чанарын туршилтын дүн” Дэлгэрэнгүй
2 Я.Ганболд, А.Шимада “Cerebellar ataxia in goats unduced be plant /Oxytropis glabra/ poisoninig in western Mongolia” нар Дэлгэрэнгүй
3 Я.Ганболд, Д.Ганболд, Г.Оюунцэцэг, П.Энхтуяа, Ж.Дүгэрсүрэн “Малын халдваргүй өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, он , 2011 Дэлгэрэнгүй
4 Д.Баярмөнх, Г.Оюунцэцэг, А.Шимада, Я.Ганболд “Фермент холбоот эсрэг биемийн урвалаар ургамлын хордлогыг оношлох боломжийг судалсан дүн” 2011 Дэлгэрэнгүй
5 Ө.Жаргалсайхан, С.Жавзан, Я.Ганболд “Хахуун голын хорын туршилтын амьтанд үзүүлэх эмгэг бие бүтцийн судалгаа” 2012 Дэлгэрэнгүй
6 Я.Ганболд, Г.Оюунцэцэг, А.Шимада “Малын хордлогот өвчний судалгаа, оношлох, сэргийлэх арга” 2012 Дэлгэрэнгүй
7 Д.Хүрэлбаатар, Я.Ганболд “Уушигний үрэвслээр өвчилсөн туглын тэсвэрт чанар болон хамрын самалдагны бохирдолтод эфирийн тосны үзүүлэх нөлөө” 2012 Дэлгэрэнгүй
8 Ө.Жаргалсайхан “Голын хорын зарим үйлчлэгч бодисууд ба эд, эрхтэнд үзүүлэх үйлчилгээ” 2012 Дэлгэрэнгүй
9 Г.Оюунцэцэг “Results of diagnostic and prevebtion study of locoweed intoxication in Mongolia” 2012 Дэлгэрэнгүй
10 Д.Хүрэлбаатар “Effect of /Menthe piperita/ on body resistance of calvas with pneumonia and contamination of nasal conche ” нар 2012 Дэлгэрэнгүй
11 Ц.Бямбажав, Т. Ундармаа “Geranium pseudosibiricum.J ийн бэлдмэлийн ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн эсрэг үзүүлэх нөлөөг судалсан дүнгээс” 2013 Дэлгэрэнгүй
12 Д.Лхамсайзмаа, Ц.Бямбажав “Ходоод хамгаалах үйлдэлтэй ургамлын гаралтай бэлдмэл” 2013 Дэлгэрэнгүй
13 Я.Ганболд, Я.Номхон “Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэглээ, бодлого, чиглэлийг боловсронгуй болгох нь” 2013 Дэлгэрэнгүй
14 Х.Сэлэнгэ “Эгэл ноцоогоны хорон болон хуримтлагдах чанар” нар 2013 Дэлгэрэнгүй
15 Я.Ганболд “Малын эмийн зохиостой хэрэглээ” 2013 Дэлгэрэнгүй
16 Я.Ганболд “Эрдэнэ бишрэлт мэргэн бандида Шагдарцэвээний Цэвэлваанчигдоржийн малын өвчин болон эмчилгээний аргуудын талаар бичсэн бүтээлийг шинжилсэн нь” 2013 Дэлгэрэнгүй
17 Ц.Жавзандолгор, Ц.Бямбажав “Суурьшимал хот айлын мал ба бэлчээрийн хөрс, ус, ургамалд зэс, цайр тодорхойлосон дүн” 2013 Дэлгэрэнгүй
18 Т.Энх-Оюун “Endemic disease in mongolian livestock and mineral supplement” 2013 Дэлгэрэнгүй
19 Т.Энх-Оюун “Icolation of bioactive substance from pure mumie” нар 2013 Дэлгэрэнгүй
20 Т.Энх-Оюун “Тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн ба эм, бэлдмэл” нар 2013 Дэлгэрэнгүй
21 Ч.Цэвэгдорж, Д.Сэлэнгэ “Импортын ба Монголд нутагшуулсан шар буурцагийн фитохимийн харьцуулсан судалгааны дүн” 2014 Дэлгэрэнгүй
22 Ц.Долгорсүрэн, П.Энхтуяа, Я.Ганболд “Байгалийн гаралтай эмийн түүхий эдийн найрлагыг судалсан дүн” 2014 Дэлгэрэнгүй
23 Ц.Бямбажав, Ч.Буянтогтох “influence of range land of the settled camp of gers on livestock health and food security” 2014 Дэлгэрэнгүй
24 Д.Батсайхан, Б.Баяр-Энх “Зарим дааврыг адууны инсулин тэсвэрлэх чанар, ламинит өвчинтэй холбон судалсан дүнгээс” 2014 Дэлгэрэнгүй
25 Д.Лхамсайзмаа, А.Алтанчимэг “Монгаструм бэлдмэлийн гастропротектор үйлдлийн судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
26 Я.Ганболд, Ц.Долгорсүрэн, П.Энхтуяа “Байгалийн гаралтай эмийн түүхий эдийн хайрлагыг судалсан дүнгээс” 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Я.Ганболд, Д.Ганболд, Г.Оюунцэцэг, П.Энхтуяа, Ж.Дүгэрсүрэн “Малын халдваргүй өвчний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” 2011 Дэлгэрэнгүй
2 Д.Баярмөнх, Г.Оюунцэцэг, А.Шимада, Я.Ганболд “Фермент холбоот эсрэг биемийн урвалаар ургамлын хордлогыг оношлох боломжийг судалсан дүн” 2011 Дэлгэрэнгүй
3 Ө.Жаргалсайхан, С.Жавзан, Я.Ганболд “Хахуун голын хорын туршилтын амьтанд үзүүлэх эмгэг бие бүтцийн судалгаа” 2012 Дэлгэрэнгүй
4 Я.Ганболд, Г.Оюунцэцэг, А.Шимада “Малын хордлогот өвчний судалгаа, оношлох, сэргийлэх арга” 2012 Дэлгэрэнгүй
5 Д.Хүрэлбаатар, Я.Ганболд “Уушигний үрэвслээр өвчилсөн туглын тэсвэрт чанар болон хамрын самалдагны бохирдолтод эфирийн тосны үзүүлэх нөлөө” 2012 Дэлгэрэнгүй
6 Ө.Жаргалсайхан “Голын хорын зарим үйлчлэгч бодисууд ба эд, эрхтэнд үзүүлэх үйлчилгээ” 2012 Дэлгэрэнгүй
7 Я.Ганболд “Малын эмийн зохиостой хэрэглээ” 2013 Дэлгэрэнгүй
8 Д.Лхамсайзмаа, А.Алтанчимэг “Монгаструм бэлдмэлийн гастропротектор үйлдлийн судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Бамбайн даавруудын төвшрүүлгээр иод дутлын эмгэгийг оношлох, эмчлэн сэргийлэх Дэлгэрэнгүй
2 Зэс дутлыг оношлох түргэн тестийн арга Дэлгэрэнгүй
3 Рекомбинант ДНХ-ийн технологиор инсулин даавар гарган авах Дэлгэрэнгүй
4 Адууны инсулинд тэсвэрлэх чанарыг инсулины хэмжээг квадрат язгуураас гаргах Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД