Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 80549.00 мян.төг
Түлхүүр үг : коллаген, багц, фибрилл, функционал бүлэг, гэмтэл, идээлэг, давсалгаа
Үр дүн
1. Арьс ширэн түүхий эдийн чанарыг цахиур органик нэгдлээр чанарын хамгаалалт хийхэд арьсны бүтцийн өөрчлөлтийг микро түвшинд судалж морфлогийн хувьд сөрөг өөрчлөлт байхгүй гэдгийг баталж технологийг боловсруулав.
2. Малын амьдарлын явцад хортон шавьжийн улмаас, арьс шир бэлтгэлийн үед, чанарын хамгаалалт болон бусад нөлөөгөөр үүсэж байгаа амьд үеийн гэмтлийг үхрийн шир ба ямааны арьсанд судалж үр дүнг гаргав.
3. Арьс ширийг идээлэх процесст хромын идээлэгийн оронд органик идээлэгч хэрэглэх аргуудыг туршиж сонголт хийгээд технологийн зааврыг боловсруулав.
4. Арьс ширэн түүхий эдийн чанарын хамгаалалтад цахиур органик нэгдлээр чанарын хамгаалалт хийх, арьс шир боловсруулах явцад үс ноосыг биотехнологийн аргаар/энзимээр/ сулруулах, хромын идээлгийг органик идээгээр солих өөрчлөлтүүдийг хийж арьс боловсруулах процессуудыг хураангуйлах, усны зарцуулалтыг багасгах, химийн хэрэгцээт материалын нэр төрөл, хэмжээг бууруулах, биологийн задаргаа сайтай материалуудыг хэрэглэх технологийг боловсруулсан. Экологид нийцтэй энэхүү аргыг “Арьс шир боловсруулах био органик систем” болов.
Судалгааны ажлын эцсийн үр дүн нь энзим /хүхэрт натрийн оронд/-ийн дэмжлэгтэйгээр үхрийн шир, хонь, ямааны арьсны үс ноосыг сулруулах аргын горимууд/ температур, хэмжээ, хугацаа, ажлын дэг журам/-ыг тогтоож ширхэгт /фибрилл/-ийг сийрэгжүүлэхэд шохойн оронд цахиурт натри ба натрийн шүлтийг ашиглах нь шохойг хэрэглэдэг суурь технологийн үндсэн функционал үзүүлэлтүүдтэй тохирч байгааг баталсан. Үс сулруулах-ширхэгт сийрэгжүүлэх /шинэ/ аргын химийн материалын зардал нь хэвшсэн технологийн үс авах-шохойдох дамжлагын химийн материалын зардлаас богийн арьсанд 20 орчим хувиар, бодын ширэнд 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.