Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 88425.00 мян.төг
Түлхүүр үг : ДНХ, мэдээллийн сан, гэмт хэрэг, аутосом хромосом, Ү-хромосом, генотип, гаплотип
Үр дүн
1. “Шүүхийн шинжилгээнд ДНХ-ийн олон хэлбэршлийг хэрэглэхүй” нэртэй эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүй, арга, аргачлал, зөвлөмж бүхий номын анхны хэвлэлийг бичиж дуусгаад МУИС-ийн Биологи-биотехнологийн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүлж 500 ш-ийг хэвлүүлэн нийтийн хэрэгцээнд гаргав.
2. Европын Холбооны улсуудын Y-хромосомын генетик мэдээллийн сангийн лавлагаа лабораторийн зохицуулагч, профессор Lutz Roewer-тай холбоо тогтоож, тус хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторийг “ТЕСТ”-ийн шалгалтанд оруулах талаар ярилцаж “Үр дүн нь бидэнд тодорхойгүй” 10 дээж хүлээн авч ДНХ-ийн шинжилгээ хийж Олон улсын сертификат авав.
3. Олон улсын шинжилгээ, судалгааны практикт 2012 онд нэвтэрсэн ISO/DIS 11014 стандарт буюу PowerPlex Y23 System цомгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжилгээнд хэрэглэх аргачлалыг боловсруулж, ДНХ иж бүрдлийг худалдан авч туршилт судалгааг хийж эхлээд байна.
4. “Генийн бүртгэлийн тухай” хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржид хүргүүлж, гишүүн УИХ-ын ТГ-ын судалгаа шинжилгээний хэлтэст хандсанаар Шүүхийн шинжилгээний практикт “Генийн мэдээллийн санг” ашиглаж гэмт хэргийг илрүүлж буй гадаадын зарим улс орны туршлага, эрх зүйн орчин харьцуулсан судалгаа хийгдээд байна.
5. 2009 оноос хойш хийсэн ДНХ-ийн шинжилгээний үр дүнг цахим хэлбэрт оруулж, ДНХ-ийн мэдээллийн санд бүртгэв. Өнөөдрийн байдлаар шүүхийн шинжилгээний практикд ДНХ-ийн шинжилгээний арга технологи нэвтэрснээр иргэний, гэмт хэргийн холбоотой, ялтны нийт 3246 хүний ДНХ-ийн мэдээлэл санд бүртгэгдсэн байна.