Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Молибдены баяжмалаас рени ялгаж авах техник технологийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 78000.00 мян.төг

Түлхүүр үг : рени, молибденийн баяжмал, химийн найрлага, натрийн карбонат,

Үр дүн

1. Баяжмалыг азотын хүчлээр боловсруулахад молибденитийн задралын зэрэг 95.4%-д хүрч, баяжмал дахь нийт молибденийн 50% орчим нь молибдений хүчил (H2MoO4) хэлбэр тунадасжиж, рений нь перренат ионы хэлбэрээр хүчиллэг уусмалд 99% хүртэл шилжиж байна. Уусмал дахь рений, молибденийг нүх сүвгүй, гель хэлбэрийн анион солилцогчид (AN-82-14G; AN-105-14G; AN-21-14G; AV-17-16G) ашиглан салгах боломжтой байна. Салгалтын коэффициент харгалзан Ks = DRe/DMo 778.8, 630.8, 309.4 ба 297.2 байв. Анион солилцогч (AN-82-14G; AN-105-14G) дээр шингээгдсэн перренатыг 10%-ийн NH4OH-ийн уусмалаар харгалзан 99.3 ба 98.7% хүртэл десорбцилон ялгаж авах гидрометаллургийн технологийн параметрийг гаргав. Технологийн бүдүүвч, заавар.
2. Молибденитийн баяжмалыг стехиометрийн харьцаанаас 50%-иар их натрийн карбонаттай хольж, хүчилтөрөгч чөлөөтэй нэвтрэх орчинд 7000С-д 150 минут хайлуулахад усанд уусдаг натрийн молибдат (Na2MoO4), перренат (NaReO4) ба натрийн сульфат үүсэж байв. Натрийн молибдатын уусалт 98.7%, уусгалтын хатуу үлдэгдэлд 4 мг/кг-аас бага рений үлдэж байна. Уусмалаас молибден, ренийн нэгдлүүдийг талстжуулах, ион-солилцлол болон хандлалтын аргаар өндөр цэвэршилттэй бүрэн гүйцэд ялгаж авна. Технологийн бүдүүвч, заавар.
3. Молибденитийн баяжмалыг 550-6000С-д хүчилтөрөгчийн орчинд шатаахад МоО3-ын агуулга 98.4-96.5%, ренийн ууршилт 76-95% байна. Тоосонцорт молибден 6% хүртэл байх ба тоосонцорыг уусгахад түүний 20 орчим хувь нь уусна. Харин рений 90% хүртэл уусдаг зэрэг ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай параметрийг олов. Энэ аргаар өндөр цэвэршилттэй МоО3 гаргаж авах ба баяжмал дахь ренийн 95%-ийг ялгаж авна.
Тоосонцорт ренийгээс гадна молибден, чөлөөт хүхрийн хүчил агуулагдана. Тоосонцорыг исэлдүүлэн уусгаж, Re2O7-ыг перренат хэлбэрт шилжүүлэн шингээгч давирхайгаас 0.5 N NH4CNS-ын уусмалаар десорбцилж, 20 цаг орчим хугацаанд 15-80г/л болтол 600С-д өтгөрүүлнэ. Уусмалыг 2 цаг 50С хүртэл хөргөөд ренийг аммонийн перренат хэлбэрээр талстжуулах ба энэ процессыг өндөр цэвэршилттэй бүтээгдэхүүн гартал давтана. Перренатын талстыг 850С-д хатааж савлана. Өдөрт 25 кг орчим NH4ReO4 үйлдвэрлэх ТЭЗҮ боловсруулсан.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Молибденитийн баяжмалыг азотын хүчлээр боловсруулан ренийг шингэн фазад шилжүүлэх технологи” Дэлгэрэнгүй
2 “Молибденитийн баяжмалыг натрийн карбонаттай хайлуулан уусгах, ренийг шингэн фазад шилжүүлэх технологи” Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Молибденитийн баяжмалыг азотын хүчлээр боловсруулан ренийг шингэн фазад шилжүүлэх технологийн заавар” Дэлгэрэнгүй
2 “Молибденитийн баяжмалыг натрийн карбонаттай хайлуулан уусгах, ренийг шингэн фазад шилжүүлэх технологийн заавар” Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Молибденитийн баяжмалыг шатааж, ренийг хийн фазад шилжүүлэн аммонийн перренат гаргаж авах технологийн ТЭЗҮ Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 С.Ален, Ш.Нямдэлгэр, Д.Цэнд-Аюуш, Г.Бурмаа “Молибденитийн баяжмалаас хатуу, шингэн фазад шилжсэн молибден, ренийн хуваарилалтын судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
2 Т.Нарангарав, С.Ален, Х.Кулипа, Г.Бурмаа “Молибденитийн баяжмалыг карбонаттай хайлуулах процессын судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 С.Ален, Ш.Нямдэлгэр, Д.Цэнд-Аюуш, Г.Бурмаа “Молибденитийн баяжмалаас хатуу, шингэн фазад шилжсэн молибден, ренийн хуваарилалтын судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
2 Т.Нарангарав, С.Ален, Х.Кулипа, Г.Бурмаа “Молибденитийн баяжмалыг карбонаттай хайлуулах процессын судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД