Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 123212.00 мян.төг
Түлхүүр үг : нянгийн бохирдол, генийн өөрлөлт, хүнсний бүтээгдэхүүн, Salmonella spp, сорьц, омог
Үр дүн
1. Монгол улсад 2009-2013 онд импортоор орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг хамруулан МХЕГ –т сүүлийн 5 жилийн туршид хийгдсэн хүнсний бүтээгдэхүүний дээжийн шинжилгээнд судалгаа хийв. Шаардлага хангаагүй үзүүлэлтийг Монгол улсын MNS стандартад нийцүүлэн дүгнэв.
2. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд антибиотик (хлорамфеникол, фторхинолон), ногоон малахит эмийн үлдэгдлийг тодорхойлох судалгааг УМЭАЦТЛабораторийн Хүнсний Эрүүл Ахуй Үлдэгдлийн Шинжилгээний тасагтай хамтран хийлээ. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдлийг тодорхойлох судалгааг УМЭАЦТЛабораторид ФХУ-ын аргаар хийж арга зүйг боловсруулав.
3. УМЭАЦТЛ-д мал, амьтны гаралтай дээжид нян судлалын шинжилгээгээр өсгөвөрлөгдсөн болон өсгөврийн санд хадгалагдаж байсан омoгт антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж, олон эмэнд тэсвэртэй бактерыг mecA, vanA, vanB, vanC, vanD, vanE, vanG, blaCTX-M, blaTEM болон blaSHV генд өвөрмөц ПГУ-аар тус тус тодорхойлж, тэсвэржилтийн генийн нуклеотидын дарааллыг тодорхойлж баталгаажуулав.
4. Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн голомтын молекул эпидемиологийн шинжилгээг ПГУ-д суурилсан голомтын судалгааны арга (PCR based DNA fingerprinting) арга болох ERIC-ПГУ, AP-ПГУ аргаар ERIC1, ERIC2, М13, Р1254 праймер ашиглан хийж, арга зүйг боловсруулан шинжилгээ хийв. Үүнд:
- Хүнсний сорьцноос өсгөвөрлөсөн Грам сөрөг (E.coli, Shigella spp., Y.enterocilitica) болон Грам эерэг (S.aureus) бактер
- Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн омог: ДЦС-III-ийн цайны газарт 2004 болон 2007 онд гарсан хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед өвчтөнөөс өсгөвөрлөсөн Salmonella spp. омгууд, 2007 оны дэгдэлтийн үед хүнсний бүтээгдэхүүнээс өсгөвөрлөсөн 40 омог. (S.Enteritidis (2005), S.Typhimurium (2005), S.Bovis Morbificans (2007))
- Грам эерэг болон Грам сөрөг стандарт ATCC омог
- Хоол боловсруулах замын бус халдварын үед эмнэлзүйн сорьцноос өсгөвөрлөсөн омог хамрагдав.
5. Хувиргасан амьд организм (ХАО)-ын гаралтай хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэг, дадлага, хандлагыг үнэлэх асуумж судалгааг цагаан хоолтон, энгийн хоолтон хүмүүсийг хамруулан хийлээ.
6. ХАО-ын гаралтай буурцгийг илрүүлэх зорилгоор NOS болон 35S өвөрмөц праймер ашиглан ПГУ шинжилгээ хийлээ.
7. Монгол улсад 2009-2013 онд импортоор орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг хамруулан МХЕГ –т сүүлийн 5 жилийн туршид хийгдсэн шинжилгээнд судалгаа хийхэд шаардлага хангаагүй дээжийн эзлэх хувь 1-2.7% байна. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний шинжилгээнд хамрагдах байдал нэмэгдсэн хэдий ч шаардлага хангаагүй дээжийн эзлэх хувь хэмжээ буурчээ.
8. Судалгаанд 2012 оны 82, 2013 онд 50 далайн гаралтай бүтээгдэхүүний дээж хамрагдав. Далайн гаралтай бүтээгдэхүүний дээжид хлорамфениколыг илрүүлэхэд 2012 оны 82 сорьцны 9 (0.1–1.2 мкг/кг), 2013 оны 18 сорьцны 3 сорьцонд (0.1–0.2 мкг/кг) буюу нийт сорьцны 16.6%-д илрэв. Нитрофуран, фторхинолон, ногоон малахитын үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд эерэг сорьц илэрсэнгүй.
9. УМЭАЦТЛ-ийн Хүнсний ариун цэвэр нян судлалын лабораторит 2012 онд мал, амьтны гаралтай 757 дээж нян судлалын шинжилгээ хийснээс шаардлага хангаагүй сорьц 11 (нийт сорьцны 1.45%), 2013 онд 400 дээж шинжлэгдсэний 13 (нийт сорьцны 3.25%) нь нян судлалын үзүүлэлтээр шаардлага хангаагүй сорьц байв.
10. Эдгээр шинжилгээнээс өсгөвөрлөгдсөн бактерийн омог болон өсгөврийн санд хадгалагдаж байсан хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед өсгөвөрлөсөн Salmonella spp. омoг (n=60)-ийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж, олон эмэнд тэсвэртэй бактер болох МТСА (n=1), ВТЭ, ӨҮБЛ ялгаруулдаг Грам сөрөг савханцaр (n=2)-ыг ПГУ-аар илрүүлэв. ӨҮБЛ ялгаруулдаг Salmonella enteritidis -ийн тэсвэржилтийн генийн нуклеотидын дарааллыг тодорхойлж баталгаажуулахад СТХ-М-14 хэв шинжийн ген болох нь тогтоогдов.
11. Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн голомтын молекул эпидемиологийн шинжилгээгээр ДЦС-III-ийн цайны газарт 2004 болон 2007 онд гарсан хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үед өвчтөнөөс өсгөвөрлөсөн Salmonella spp. омгууд, 2007 оны дэгдэлтийн үед хүнсний бүтээгдэхүүнээс өсгөвөрлөсөн 40 омог хамрагдсанаас 2004 оны дэгдэлтийн үүсгэгчид нь ERIC-ПГУ-аар генотипийн түвшинд 3 өөр омог байна. Харин 2007 оны дэгдэлтийн омгууд нь мөн 3 өөр омог байсан бөгөөд хүнснээс илэрсэн омог нь өвчтөнөөс өсгөвөрлөсөн омгуудаас ялгаатай байв.