Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 186801.00 мян.төг
Түлхүүр үг : нярайн тандалт, шинжилгээ, төрөлхий, анхдагч гипотиреоз, адреногениталь хамшинж, нярайн эндэгдэл
Үр дүн
Дэд төсөл 1:
1. Эх эцэг, асран хамгаалагчдын НТШ-ний талаарх мэдлэг боловсрол бага (81,3%) байгаа хэдий ч, шинээр үүсэн хөгжихөөр эхлэл сууриа тавьсан хөтөлбөрт хамрагдалт, хандлага сайн байна. Улаанбаатар хотын 4 амаржих газарт НТШ-ний тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтны суурь мэдлэг хангалтгүй байгаа хэдий ч 1/5 мэдээлэлтэй, 2/3-т нэмэлт мэдээлэл шаардлагатай байна.
2. Төсөл хэрэгжсэн хугацаанд Улаанбаатар хотод төрсөн нярайн 7,5%-д төрөлхийн анхдагч гипотиреоз, адреногениталь хамшинжүүдийг эрт илрүүлэх скрининг хийж төрөлхийн анхдагч гипотиреозтой 3, адреногениталь хамшинжтэй 2 нярайг оношиллоо.
3. Төрөлхийн анхдагч гипотиреоз үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх асуумж судалгаанд эхийн нас 35-аас дээш байх (3 хүүхэд буюу 6,5%), эхийн тиреостатик эмчилгээ (3 хүүхэд буюу 6,5%), нярайн хүнд бүтэлт (4 хүүхэд буюу 8,7%) зэрэг нь нөлөөтэй байх магадлал өндөр, эрт илрэх эмнэлзүйн шинжид нярайн шарлалт удаан үргэлжлэх (5), хэл амнаас булталзах (2), хүйн эвэрхий (3), зунгаг хожуу гарах (2) шинжүүд илүүтэй илэрсэн ба нийт хүүхдүүдийн 73,9%-д нь эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэггүй байна. Төрөлхийн анхдагч гипотиреозын шалтгаанд бамбай булчирхай дутуу хөгжил 17(73,9%), зонхилж байна.
4. ЭХЭМҮТ-ийн Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлалын кабинетын хяналтанд адреногениталь хамшинжийн энгийн эрших хэлбэр-12 хүүхдэд, хавсарсан хэлбэр-1 хүүхдэд, сонгомол бус хэлбэр-3 хүүхдэд оношлогдож хянагдаж байгаагаас энгийн эрших хэлбэр давамгайлж буйг илрүүллээ. Хяналтанд байгаа нийт хүүхдийн дунд өсөлт хурдсах, төрөх үед гадна бэлэг эрхтэн том, нөсөөжилт их байх шинжүүд- 83.1%, бэлэг эрхтэнд үс ургах шинж- 61.8%, хэлүү томрох шинж- 56.3%, булчингийн хөгжил түргэсэх, шодой томрох зэрэг шинжүүд- 50.0% илэрсэн нь уг эмгэгийн эрт илрэх шинжүүд юм.
5. Монгол улсын хэмжээнд анх удаа өндөр хүчин чадалтай, хамшийн сүүлийн үеийн нярайн тандалт шинжилгээний лабораторитой болсон ба төсөл хэрэгжиж эрүүл мэндийн салбар, Засгийн Газар, Улсын Их Хурлын зарим бодлого боловсруулагчдад хандан, шаардлагатай нотолгоог гаргаж тависнаар Монгол улсад нярайн тандалт шинжилгээний тогтолцооны суурийг тавьсан ба үүний тод жишээ нь 2016-2020 онд “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр батлагдаж, Засгийн Газрын бүтээлч 10 ажлын нэг болсон явдап юм.
Дэд төсөл 2:
1. Дутуу төрөлт, түүний хүндрэлүүд (45.7%), бүтэлт, түүнээс шалтгаалсан хүчилтөрөгч-цусан хангамж дутлын тархины эмгэгшил (24.9%), халдвар (14.7%), төрөлхийн хөгжлийн гажиг (9.1%) гэсэн сэргийлж болохуйц эмгэгүүд нярайн нас баралтын шалтгаан болж байна.
2. Нярайн эрт үеийн эндэгдлийн шалтгаан нь амьсгалын дистресс хамшинж ба бүтэлт бол нярайн хожуу үеийн эндэгдэлд халдвар зонхилж байна.
3. Антенаталь, интранаталь, нярайн тусламжийг сайжруулах, амьсгалын дистресс хамшинж, перинаталь бүтэлтийн үед үзүүлэх тусламжийг боловсронгуй болгосноор Монгол улсын нялхсын эндэгдлийг бодитой бууруулж болно.