Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний үүдэл эсийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 118,582.0 мян.төг

Түлхүүр үг : Үүдэл эс, хүйн цус, үүдэл эсийн шинж чанар, ёс зүй, өдөөгдсөн үүдэл эс

Үр дүн

1. Хүйн цуснаас үүдэл эс ялган авч, шинж чанарыг нь тодорхойлов. Хүйн цуснаас болон хүний чөмөгний сорьцоос үүдэл эс ялган, өсгөвөрлөх туршилтыг хийв. Лабораторийн нөхцөлд хүйн цуснаас мононуклеар эсүүдийг ялгах, өсгөвөрлөх хамгийн тохиромжтой протоколыг боловсруулсан. Хүйн цуснаас ялгасан эс нь чөмөгний сорьцоос ялгасан эсүүдтэй харьцуулахад ялгасан эсийн тоо хэмжээ, эсийн тэжээлт орчинд ургах чадвар, эсийн амьдрах чадвар зэрэг үзүүлэлтээр давуу байлаа. Нас эцэслэсэн донорын чөмөгнөөс үүдэл эс ялган өсгөвөрлөх боломжгүй байлаа.
Ийм учраас хүйн цуснаас ялгасан эсүүдийг өсгөвөрлөн үүдэл эсийн шинж чанарыг тодорхойлох дараагийн туршилтанд ашиглах боломжтой байлаа. Бидний боловсруулсан энэхүү протоколын дагуу хүйн цуснаас үүдэл эс гарган авах бүрэн боломжтой байна.
2. Үүдэл эсийг гарган авч, өсгөвөрлөх явцад 24-48 цагийн дараагаас клон шинж чанартай эсүүд ургаж, дунджаар 7-21 хоног өсгөвөрлөх боломжтой байлаа.
Эсийг микроскопоор харахад морфологийн хувьд остеокласт , мезенхими эсүүд болох нь тодорхой харагдаж байлаа.
Нийт уургийг биуретийн аргаар тодорхойлоход хүйн цусны ийлдсэнд 5,5%, ялгасан үүдэл эсэд 2.7%-ын уураг агуулагдаж байв.
Үүдэл эсийн плурипотент шинжийг иммуноцитохимийн аргаар илрүүлэхдээ эсийн мембраны алкалин фосфотаза ферментийн идэвхээр тодорхойлов. Эсийн мембраныг NBT/BCIP(nitrobluetetrazolium/5-bromo-4-chloro-3-indolil- phosphate) субстратаар будахад клон шинж чанарыг үзүүлэн ургасан эсүүд нь хүрэн бор өнгийг үзүүлсэн болно.
Үүдэл эсийн гадаргуугийн маркерууд болон транскрипцийн факторууд болох Nanog, Oct3/4, Sox-2, c-myc, СD34,CD45, CD309,
CD133 генүүдийн экспрессийг урвуу-транскриптаза ПГУ-ын аргаар тодорхойлсон.
Лабораторийн нөхцөлд бохирдлын гол үзүүлэлт болох микоплазмын халдварыг ПГУ-аар тодорхойлоход микоплазмын дезоксирибонуклейн хүчил илрээгүй болно.
3. Олон улсад хийгдэж буй үүдэл эсийг эмчилгээнд ашиглах чиглэлийн судалгааг тоймлон манай орны хувьд үүдэл эсийг эмчилгээ, оношлогоонд хэрэглэх арга зүйг судалсан. Үүдэл эсийн судалгааны хамгийн ирээдүйтэй чиглэл нь өдөөгдсөн үүдэл эсийг (iPS) ашиглан өвчтөний өөрийнх нь эд эсийг гарган авч эмчилгээнд хэрэглэх явдал юм.
Үүдэл эсийн судалгаа, хэрэглээний өнөөгийн байдал, цаашдын хандлагыг харгалзан үзэж ёс зүй, эрх зүйн үндэслэлийг өөрийн орны нөхцөлтэй уяалдуулан боловсронгуй болгох үүднээс Монгол Улсын Эрүүл мэндийн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.
Үүдэл эсийн судалгааны ёс зүй болоод зарим эрсдэлийг тооцон үзсэний үндсэн дээр хүйн цусны банк бүрдүүлэх хүйн цуснаас үүдэл эс гарган авч, монгол хүн амын дунд түгээмэл байгаа зарим өвчний оношлогоо, эмчилгээнд ашиглах нь зүйтэй байна. Энэ үр үр дүнгийн хүрээнд ЭШ-ний илтгэл 3-ыг бичиж, дотоодын хэвлэлд хэвлэгдсэн.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Үүдэл эсийн судалгаа, хэрэглээний өнөө маргааш, түүнийг тойрсон ёс зүй, эрх зүйн асуудал” Дэлгэрэнгүй
2 “Үүдэл эсийн судалгаа, хэрэглээний өнөө маргааш” 2013 Дэлгэрэнгүй
3 “Үүдэл эс – эмчилгээний шинэ боломж” 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД