Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Рашааны бальнеологийн судалгааны аргачлал боловсруулж,зарим рашааны ордод хийх судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 9070006017

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2016-2018

Санхүүжилт: 91,800.0 мян.төг

Түлхүүр үг : Халуун рашаан, эмчилгээний идэвхт элемент, химийн найрлага, исэлдэн ангижрах потенциал, бальнеологи, нүүрсхүчлийн хий, рашаан төст булаг, микроэлемент

Үр дүн

Монгол орны халуун, хүйтэн рашаануудын тархалт, муж, физик химийн шинж чанар, найрлагын ерөнхий төлөв, ангилал тэдгээрийн судалгааг хэрхэн явуулах, тухайн рашааны бальнеологийн эмчилгээний аргачлал зэргийг тодорхой нарийн нэгтгэн оруулж “Рашааны бальнеологийн судалгааны аргачлал” сэдэвтэй гарын авлагыг боловсруулан хэвлэн гаргасан.
Их шаргалжуутын сувилалд хэрэглэж байгаа Үүдийн нуурын шавар болон халуун рашааны 39 ундаргуудад улирлаас хамааруулан жилийн 4 улиралд судалгаа явуулж үр дүнг боловсруулан уг рашаан, шаварт агуулагдаж буй физик-хими, хими, биологийн идэвхт элементүүдийн үйлчлэх нөлөөлөл, рашаанд орох, уух үеийн үйлчлэл болон эмчилгээний заалт, зааварчилгааг нэгтгэн Их шаргалжуутын халуун рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж боловсруулан хэвлэн гаргав. Мөн энэхүү зөвлөмжид Их шаргалжуутын рашаан сувилалд зонхилон эмчлүүлдэг 5 өвчний эмчилгээний аргачлал, зөвлөмжийг боловсруулан оруулав.
Хануйн рашаан төст булгийн ундаргуудад улирлаас хамааруулан жилийн 4 улиралд судалгааг явуулж үр дүнг боловсруулан уг рашаан төст усанд агуулагдаж буй физик-хими, хими, биологийн идэвхт элементүүдийн үйлчлэх нөлөөлөл, рашаан уух үеийн үйлчлэл болон рашаан төст усны хүйтэн шинж чанарыг /крио/ ашиглан эмчилгээ хийх эмчилгээний заалт, зааварчилгааг нэг дор нэгтгэн оруулж Хануйн рашаан төст булгийг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж боловсруулав.
Оргилын нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааныг улирлаас хамааруулан судалгаа явуулж үр дүнг боловсруулан уг рашаанд агуулагдаж буй физик-хими, хими, биологийн идэвхт элементүүдийн үйлчлэх нөлөөлөл, рашаанд орох, уух үеийн үйлчлэл болон эмчилгээний заалт, зааварчилгааг нэгтгэн Оргил нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмжийг боловсруулав. Энэхүү зөвлөмжид Оргил рашааны эмчлэх үйлчлэлд үндэслэн хийгдэх зарим өвчний эмчилгээний аргачлал, зөвлөмж боловсруулан оруулав.
Эрдэм шинжилгээний өгүүлэл – 6
•Гадаад -1
•Дотоод – 5
Эрдэм шинжилгээний илтгэл – 6
•Гадаад -1
•Дотоод -5

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Оюунцэцэг, Г. Туяа, С. Жаргалзаяа, Г. Одонтуяа Их шаргалжуут халуун рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж 2018 Дэлгэрэнгүй
2 Д. Оюунцэцэг, Г. Туяа, С. Жаргалзаяа, А. Цийрэгзэн Хануйн рашаан төст булгийг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж 2019 Дэлгэрэнгүй
3 Д. Оюунцэцэг, Г. Туяа, С. Жаргалзаяа, Г. Одонтуяа Оргилын нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааныг эмчилгээнд хэрэглэх зөвлөмж 2019 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 D. Oyuntsetseg, G. Odontuya, A. Tsiiregzen, G. Onon , Akira Ueda Chemical and Isotopic characterization of hot mineral waters in the Arkhangai province, Mongolia 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Оюунцэцэг, Бадгаа Амарсанаа, О. Хүрэлдаваа, А. Цийрэгзэн, Г. Одонтуяа Бага шаргалжуут халуун рашааны гидрохимийн судалгаа 2016 Дэлгэрэнгүй
2 Бадгаа Амарсанаа, Д. Оюунцэцэг, Г. Одонтуяа, А. Цийрэгзэн, О. Хүрэлдаваа Монгол орны халуун рашааны тархалт зүй тогтол, Их шаргалжуут халуун рашааны химийн найрлага 2017 Дэлгэрэнгүй
3 Г. Одонтуяа, Д. Оюунцэцэг, А. Цийрэгзэн, О. Хүрэлдаваа, Б. Амарсанаа Монгол орны зүүн бүсийн зарим нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаануудын гидрохимийн судалгаа 2018 Дэлгэрэнгүй
4 Бадгаа Амарсанаа, О. Хүрэлдаваа, Г. Одонтуяа, А. Цийрэгзэн, Д. Оюунцэцэг, Б. Дариймаа Төвийн болон зүүн бүсийн рашаан төст булгуудын химийн найрлагын харьцуулсан судалгаа 2018 Дэлгэрэнгүй
5 А. Цийрэгзэн, Д. Оюунцэцэг, Г. Одонтуяа, О. Хүрэлдаваа, Бадгаа Амарсанаа Булган аймгийн Хануй, Уньтын хүйтэн рашааны горимын судалгаа, чихрийн шижин өвчинд нөлөөлөх нөлөөлөл 2018 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 D. Oyuntsetseg, A. Minjigmaa, O. Khureldavaa, G. Odontuya, A. Tsiiregzen, Minoru Kusakabe, Akira Ueda Hydrochemical characteristics of hot mineral waters in Arkhangai province, Mongolia 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Оюунцэцэг, Г. Одонтуяа, А. Цийрэгзэн, О. Хүрэлдаваа, Б. Амарсанаа Их, бага шаргалжуут халуун рашааны химийн найрлагын харьцуулсан судалгаа” 2016 Дэлгэрэнгүй
2 Г. Одонтуяа, А. Цийрэгзэн, О. Хүрэлдаваа, Д. Оюунцэцэг, Б. Амарсанаа Их шаргалжуут халуун рашааны горимын судалгаа 2017 Дэлгэрэнгүй
3 А. Цийрэгзэн, Д. Оюунцэцэг, Г. Одонтуяа, О. Хүрэлдаваа, Б. Амарсанаа Булган аймгийн Хануй, Уньтын хүйтэн рашааны горимын судалгаа 2018 Дэлгэрэнгүй
4 Г. Одонтуяа, Д. Оюунцэцэг, А. Цийрэгзэн, О. Хүрэлдаваа, Б. Амарсанаа Монгол орны зүүн бүсийн нүүрсхүчлийн хийтэй зарим хүйтэн рашааны гидрохимийн судалгаа 2018 Дэлгэрэнгүй
5 О. Хүрэлдаваа, Г. Одонтуяа, А. Цийрэгзэн, Д. Оюунцэцэг, Б. Дариймаа, Б. Амарсанаа Төвийн болон зүүн бүсийн рашаан төст булгуудын химийн найрлагын харьцуулсан судалгаа 2018 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Оюунцэцэг, Г. Туяа, С. Жаргалзаяа, Г. Одонтуяа Рашааны бальнеологийн судалгааны аргачлал 2018 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД