Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тэмээний ноосон нэхмэлийг бусад төрлийн материалтай хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын технологийн оновчтой шийдэл



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2016-2017

Санхүүжилт: 70500.00 мян.төг

Түлхүүр үг : торомны ноос, шүлтлэг орчин, торго, технологи,

Үр дүн

1. МУ-ын тэмээний тоо, толгой, тэдгээрийн нас, хүйс, ноосны нөөцийн судалгаа хийгдсэн. /Малчид, малчдын хоршоо, ХАА-ын судлаачид, гэрээт ажилтны оролцоотой хийгдсэн/
2. Технологийн туршилтыг холбогдох үйлдвэрт явуулж, стандартын төсөл гарсан. Тэмээний ноосыг угаах явцад салахгүй үлдэж байдаг хужир, марзны үлдэгдлийг арилгах химийн технологийн оновчтой шийдэл бүхий шинэ угаах горим боловсруулах туршилтыг амжилттай хийж, угаах технологийн шинэ шийдэл болох хүчлийн арга гаргасан.
3. Тэмээний ноос угаах технологийг уг ноосон ширхэгтэд агуулагдах бохирдол, ноос угаах технологийн явцад угаагч уусмалд бохирдол шилжих механизм, угаах процесс дахь электролитийн нөлөөлөл, бохирдол ноосон ширхэгтээс шилжих механизм, ноос угаах технологийн явцад ширхэгтийг уусмал дахь бохирдлоос хамгаалах механизм, ноосон ширхэгтийн эд мембраны комплекс дахь биологийн функциональ бүтэц зэргийг судалж тогтоосны үндсэн дээр боловсруулсан.
Ноосон ээрмэл үйлдвэрлэхэд ширхэгтийн эмульсжүүлэлтийн нэвчилт ба тархалтын идэвхитэй процессын орон зайн бүтцийг тогтворжуулах технологийг боловсруулах-даа холионы цийдмийн найрлага дахь тосны агууламж ба ширхэгтийн шулуудалт, ээрмэлийн шинж чанарын үзүүлэлтүүдийн хамаарлыг тодорхойлсон.
Хялгасыг нь ялгасан тэмээний ноосоор өндөр номерын ээрмэл үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг “Могол ноос” компаний ээрэх үйлдвэртэй хамтран хагас нарийн ээрэх систем дээр гүйцэтгэсэн. Тэмээний ноосоор стандартын шаардлага хангасан нэхмэлийн зориулалттай 36/2 номерын утсыг анх удаа үйлдвэрлэсэн.
Нэхэх технологийн судалгаа туршилтын ажлын хүрээнд будсан нарийн ноосон 26/1, 28/2, 36/2 номерын ээрмэлээр “Монгол Нэхмэл” ХК-ийн нэхэх, гүйцэтгэн боловсруулах цехүүдийн тоног төхөө-рөмжөөр боловсруулж эцсийн бэлэн бүтээгдэхүүн пальтоны зориулалттай даавуу болон плейдийг гарган авсан.
4. Тэмээний ноосон нэхмэлийг торготой хослуулан шааль, ороолт оёх технологийн шийдэл гаргас-наас гадна, тэмээний ноосон драпаар эрэгтэй, эмэгтэй пальто, пиджак үйлдвэрлэх технологийн горим тогтоож, байгууллагын стандартаар баталгаажуулан хэрэгжүүлж байна.
Тэмээний ноос болон ноосон ээрмэлд тохирсон будгийн технологийн горим гарсан. Тэмээний /торомны/ ноосны будах технологийн туршилт, судалгааны хүрээнд ноосон ширхэгтэд будаг шингэх, тогтворжих процесс, ноосон ширхэгтийн будагдах технологи, тэмээний ноосны ноолууран ширхэгтийг задгайгаар будах мөн ээрмэлээр будах, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнээр будах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн.
5. “Монгол нэхмэл” ХХК дээр нэхэлтийн сүлжээг туршин түүгээр бүтээгдэхүүн оёх технологийг “Хос магнагт” оёдлын үйлдвэрт 10 удаагийн туршилт хийж тогтоосон.
6. Дотоодын 3, гадаадын 2 үзэсгэлэнд тэмээний ноосон бүтээгдэхүүнийг оролцуулан хэрэглэгчийн судалгаа авч, цаашдын хандлагыг тодорхойлж, нэгтгэсэн.
Тэмээний ноосон бүтээгдэхүүний шошго, QR код, газарзүйн заалтын мэдээлэл, дагалдах хуудас, баглаа боодлын хаягжуулалтын асуудлыг шийдвэрлэсэн болно.
7. Малчнаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх тэмээний ноосон бүтээгдэхүүний хамтын оролцоог тодорхойлон хамтын бүтээгдэхүүнийг гарган загвар бий болгосон. Энэ загварыг биеэ даан хийсэн бүтээгдэхүүнтэй харьцуулсан судалгаа хийсэн.
Малчин, түүхий эдийн анхан шатны бэлтгэлийн хоршоо, ялгаж-угаах үйлдвэр, ээрэх үйлдвэр, нэхэх үйлдвэр, сүлжих үйлдвэр, оёдлын үйлдвэр зэрэг 8-10 оролцогчийн хамтын бүтээл бий болгож давуу талыг тодорхойлсон.
8. Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгээр 3 өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний хуралд 2 илтгэл хэлэлцүүлсэн ба нэг докторантын диссертацид тусгалаа олсон. Тайлан бичигдсэн болно.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Торомны ноосон даавуугаар оёсон пальто /эрэгтэй/ Дэлгэрэнгүй
2 Тормоны ноосон нэхмэлийг торготой хослуулан оёсон шааль Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Тэмээний ноос угаах шинэ технологи Дэлгэрэнгүй
2 Торомны ноосыг задгайгаар, ээрмэлээр, бүтээгдэхүүнээр будах технологийн туршилт, шийдэл Дэлгэрэнгүй
3 Хялгасыг нь ялгасан тэмээний ноосоор өндөр номерын ээрмэл үйлдвэрлэх туршилт, технологийн шийдэл Дэлгэрэнгүй
4 Нэхэх технологийн судалгаа туршилтын ажлын хүрээнд будсан нарийн ноосон 11.4/1 номерын ээрмэлээр пальтоны зориулалттай даавуу болон плейдийг гарган авах технологи Дэлгэрэнгүй
5 Торомны ноосон даавуугаар оёсон пальто /эрэгтэй/ оёх технологи Дэлгэрэнгүй
6 Тормоны ноосон нэхмэлийг торготой хослуулан шааль оёх технологи Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Тэмээний ноосон бүтээгдэхүүний шошго, QR код, газарзүйн заалтын мэдээлэл, дагалдах хуудас, баглаа боодлын хаягжуулалтын асуудлыг шийдвэрлэж зөвлөмж гаргасан. Дэлгэрэнгүй
2 Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх зөвлөмж Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Тэмээний ноос угаах технологийн заавар Дэлгэрэнгүй
2 Торомны ноосыг задгайгаар, ээрмэлээр, бүтээгдэхүүнээр будах технологийн заавар Дэлгэрэнгүй
3 Хялгасыг нь ялгасан тэмээний ноосоор өндөр номерын ээрмэл үйлдвэрлэх технологийн заавар Дэлгэрэнгүй
4 Нэхэх технологийн судалгаа туршилтын ажлын хүрээнд будсан нарийн ноосон 11.4/1 номерын ээрмэлээр пальтоны зориулалттай даавуу болон плейдийг гарган авах технологийн заавар Дэлгэрэнгүй
5 Торомны ноосон даавуугаар оёсон пальто /эрэгтэй/ оёх технологийн заавар Дэлгэрэнгүй
6 Тормоны ноосон нэхмэлийг торготой хослуулан шааль оёх технологийн заавар Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Тэмээний ноосыг угаах шүлтлэг орчны арга технологи” патентийн мэдүүлэг өгсөн, хүлээгдэж байгаа Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 The camelids, main stakes for sustainable development Kazakhstan 2016 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 В.Болормаа, Г.Надмид Торомны ноос бэлтгэлийн шинэ аргын туршилтын үр дүн 2016 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Торомны ноосны анхан шатны технологийн боловсруулалт, үр дүн” Дэлгэрэнгүй
2 V.Bolormaa Sustainable development of agriculture and economy UB 2016 Дэлгэрэнгүй
3 “Тэмээний ноосны хольц, хужир, марзыг аилгах онцлог” 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД