Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дархлаа дэмжих хүчлүүрт вакцин, оношлуур болон эмчилгээний биобэлдмэлийн технологи боловсруулах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2018-2021

Санхүүжилт: 127,700.0 мян.төг

Түлхүүр үг : Халдварт өвчин, зооноз, вакцин, оношлуур, иммуноглобулин, дархлаа

Үр дүн

b) Бэлтгсэн ЛНУ-ын эсрэгтөрөгч ямын илрүүлэх өндөр мэдрэг болон өвөрмөц чанартай байна.
c) Адууны ямыг илрүүлэх ЛНУ-ын эсрэгтөрөгчийг бэлтгэх технологийг боловсруулав.
d) Адууны ямыг түргэн хугацаанд илрүүлэх, ЛНУ-ын эсрэгтөрөгчийн техникийн баримт бичиг (МЭҮФӨ)-ийн төслийг боловсруулав.
a) Бэлтгэсэн эсрэгтөрөгчийг ашиглан ЛНУ-аар Бог малын сохор догол өвчнийг 5 минутын дотор илрүүлэх боломжтой байна.
b) Бэлтгэсэн эсрэгтөрөгч нь Сохор догол өвчнийг илрүүлэхэд өндөр мэдрэг, өвөрмөц чанартай байна.
c) Сохор догол өвчнийг илрүүлэх ЛНУ-ын эсрэгтөрөгчийг бэлтгэх технологийг боловсруулав.
d) Сохор догол өвчнийг түргэн илрүүлэх ЛНУ-ын эсрэгтөрөгчийн техникийн баримт бичиг (МЭҮФӨ) –ийн төслийг боловсруулав.
a) Бэлтгэсэн Латекст-эсрэгбием нь төрөл өөр нянтай урвалд орохгүй өвөрмөц, E. coli-г түргэн хугацаанд ялган таних мэдрэг чанартай байна.
b) Бэлтгэсэн латекст-эсрэгбиемийг ашиглан ЛНУ-аар E. coli-г 2 минутын дотор ялган таних боломжтой байна.
c) E. coli-г ЛНУ-аар ялган танихад ашиглах латекст-эсрэгбиемыг бэлтгэх технологийг боловсруулав.
d) Эмгэг төрүүлэгч E. coli-г түргэн хугацаанд ялган таних Латекс наалдуулах урвалын латекст-эсрэгбием МЭҮФӨ-ийн төслийг боловсруулав.
e) Бэлтгэсэн Латекст-эсрэгбием нь төрөл өөр нянтай наалдалтанд орохгүй өвөрмөц, Listeria spp (L. monocytogenes)-г түргэн хугацаанд ялган таних мэдрэг чанартай байна.
f) Бэлтгэсэн латекст-эсрэгбиемийг ашиглан ЛНУ-аар Listeria spp (L. monocytogenes)-г 2 минутын дотор ялган таних боломжтой байна.
g) Listeria spp (L. monocytogenes)-г ЛНУ-аар ялган танихад ашиглах латекст-эсрэгбиемыг бэлтгэх технологийг боловсруулав.
h) Эмгэг төрүүлэгч Listeria spp (L. monocytogenes)-г түргэн хугацаанд ялган таних Латекс наалдуулах урвалын латекст-эсрэгбием МЭҮФӨ-ийн төслийг боловсруулав. i) Бэлтгэсэн латекст-эсрэгбием нь өвөрмөц чанар өндөр (94.6%), Campylobacter spp-г түргэн хугацаанд ялган таних мэдрэг чанартай байна. j) Бэлтгэсэн латекст–эсрэгбиемийг ашиглан ЛНУ-аар Campylobacter spp-г 3 минутын дотор ялган таних боломжтой байна. k) Campylobacter spp -г ЛНУ-аар түргэн хугацаанд ялган танихад ашиглах латекст-эсрэгбиемийг бэлтгэх технологийг боловсруулав. l) Campylobacter spp-г түргэн хугацаанд ялган таних ЛНУ-ын латекст-эсрэгбиемийн техникийн баримт бичиг (МЭҮФӨ)-ийн төслийг боловсруулав. m) Salmonella ssp, S. typhimurum –ээр ЛНУ-ын оношлуурын загварыг бэлтгэн туршихад мал амьтан, хүнс, хүний сорьцноос ялгасан сальмонеллийн үүсгэгчийг ялган таних мэдрэг, өвөрмөц чанар өндөр байв.
n) ЛНУ-ын оношлуурыг бэлтгэх технологи боловсрогдсон ба холбогдох техникийн баримт бичгийн төслийг боловсруулав. o) Цаашид энэхүү оношлуурыг мал эмнэлэг, хүн эмнэлэг, хүнсний захуудын оношлогооны лабораториудад туршин хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
a) Санамсаргүй түүвэрлэлтийн судалгаагаар Архангай болон Өвөрхангай аймгийн зарим сумдын сарлагийн бруцеллёзын халдварлалт нь монгол үхрийн бруцеллёзын халдварлалтаас 2.8 дахин өндөр байна. b) Нутгийн сарлагт бруцеллёзыг B. abortus (bv 3, 6) зүйл үүсгэж байгаа нь тодорхойлогдож байна.
c) Асуумж судалгааны үр дүнгээс харахад бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах байдал нь сул байвал өвчний халдварлалт, тархалтанд эерэг нөлөөтэй болох нь батлагдаж байна (P≤0.017).
d) Сарлагын бруцеллёзтой тэмцэх арга хэмжээний зааврын төслийг боловсруулав
a) Бруцеллёзын тархвар зүйн статусаар тайван бус, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн Дорноговь аймгийн 4 сумын малчин өрхийн тэмээн сүрэгт халдварлалт нь улсын дунджаас 6 дахин өндөр байгаа бол, тархвар зүйн тайван статустай Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээн сүрэгт халдварлалтгүй байна. b) Нутгийн тэмээнд B. abortus (bv 6) болон B. melitensis (bv 3) зүйл тус тус үүсгэж байгаа нь тодорхойлогдож байна.
c) Тэмээний бруцеллёзтой тэмцэх арга хэмжээний зааврын төслийг боловсруулав.
a) Судалгаанд хамрагдсан нийт Цаа бугын 0.39 %, цаатан өрхийн 5.1% нь тус тус бруцеллёзтой нь батлагдаж, сүргийн халдварлалтаар олон улсын түвшингээс өндөр байна. b) Цагааннуур сумын Зүүн тайгын Цаа бугын сүрэгт бруцеллёзын халдварлалт илэрч байгаа бол Баруун тайгын Цаа бугын сүрэг нь халдварлалтгүй байна. c) Цаа бугын бруцеллёзтой тэмцэх зааварын төслийг боловсруулав
a) Манай улсын 17 аймгийн адуун сүрэгт бруцеллёзыг тандахад 4 аймгийн адуунд бруцеллёзын халдварлалт илэрч байна.
b) Адуу нь бруцеллёзын үүсгэгчийн халдварт өртөж байгаа нь батлагдаж байгаа хэдий ч үүсгэгчийн ямар зүйлд өртөж байгаа нь тодорхойлогдсонгүй.
c) Судалгааны үр дүнгээр “Мал эмнэлгийн шинжлэх ухаан, технологийн сэтгүүл” Цуврал №5-д өгүүлэл нийтлүүлэв.
ХХААХҮЯам болон МЭЕГазарт санал боловсруулж хүргүүлнэ

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД