Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2018-2021
Санхүүжилт: 115,200.0 мян.төг
Түлхүүр үг : ургамлын генетик нөөц, сорт, дээж, үр сэргээн шинэчлэх, морфологи, биологи, ангилал зүй, бүртгэл мэдээллийн сан, дескриптор
Үр дүн
1. Төслийн хугацаанд үрийн генбанкийг 833, талбайн генбанкийг 68 нийт 915 сорт, дээжээр ХАА-н таримал ургамлын генетик нөөцийг баяжуулав.
Норвеги дахь Свалбардын генбанкад буудай 100, арвайн 100 дээж нийт 200 сорт, дээжийг аюулгүйн хуулбар цуглуулганд хадгалуулсан.
Тус үр дүнгийн даалгавар нь КОВИД цар тахлын улмаас гадаадаас захиалах дээжүүдийн тоо төлөвлөсөн хэмжээндээ бүрэн хүрээгүй.
2. Үрийн генетик нөөцийн санд хадгалагдаж буй таримал ургамлыг шинжлэх ухааны батлагдсан нэршилээр шинэчлэн шүүн ангилахад нийт 16 овогт хамаарах, 51 төрлийн 124 зүйл ургамал байгааг илрүүллээ.
3. Генбанкид хадгалагдаж буй 18 таримлын 3385 дээжийн үрийг сэргээн шинэчилж, 3383 дээжид аж ахуй, биологийн анхан шатны үнэлгээ өгч, үрийн амьдрах чадвар, 1 дээжин дэх үрийн хэмжээг генбанкийн стандартад нийцүүлэн урт болон дунд хугацааны хадгалалтад оруулав.
4. Хүнсний гол ач холбогдол бүхий үр тариа, буурцагтан, хүнсний ногооны 1000 гаруй сорт дээжийн амьдралт, хадгалалтын нөхцөлд мониторинг хийж хадгалалтын нөхцөл, хадгалсан жил, таримлын төрөл зүйлүүдийн үрийн амьдрах чадварын бодит ялгааг харьцуулан судлахад урт хугацаанд 10-15 жил, дунд хугацаанд 5-10 жил амьдаар тогтвортой хадгалах боломжтойг судалж тогтоов.
5. Ургамлын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан 1, WEB хуудас 1 шинээр байгуулж, ашиглалтын гарын авлага 1 боловсруулж ашиглаж эхэллээ.
6. Хулууны, Тарвас Бөөрөнхий сонгино, Байцаа, Маалинга, Хэмх зэрэг 6 таримлын дескрипторыг боловсруулж ашиглаж эхэллээ.