Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2017-2019
Санхүүжилт: 67,500.0 мян.төг
Түлхүүр үг : Тарималжуулалт, ургамлын тархац, нөөц, эмийн болон цайны ургамал
Үр дүн
1. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын зүйлийг байгалийн бүс бүслүүрээр ангилан судалж тархац, нөөцийг үнэлэн тогтоож, Хөвсгөлийн уулын тайгын тойрогт хийсэн тархацын судалгаагаар 5 зүйл цайны ургамлыг 3 аймаг 20 сумын нутагт нийт 177 цэгт тархацтай байгааг илрүүлж, тэдгээр ургамлын биологийн болон ашиглалтын нөөцийг тогтоов.
2. Эмийн ургамлын талбайн ex situ нөхцөлд Шаргалдуу лидэр, Байгаль гүүн хөх нь дасан зохицож тарималжиж байна. Dasiphora fruticosa, Dasiphora mandschurica, Caryopteris mongolica зүйлүүд тарималжих нутагших бүрэн боломжтой, Sorbaria sorbifolia Elaeagnus argentea, Eleagnus moorcroftii тарималжиж, нутагших боломжтой байна.
Үрээр тарьсан Цагаан Цээнэ-Paeonia lactiflora Pall., Ягаан Цээнэ-Paeonia anomala L., Урал чихэр өвс-Clycyrrhiza uralenis Fisch., Их шүүдэргэнэ-Chelidonium majus L. тухайн орчиндоо дасан зохицож ургаж байна.
3. Ботаникийн цэцэрлэгт эмийн болон цайны ургамлын зүйлүүдийг тарималжуулан, тэдгээрийн амьд ургамлын цуглуулгын эх цэцэрлэг болон үрийн нөөцийг бүрдүүлэх, генийн санг хадгалсан тарималжуулалт, ашигт ургамлын плантацийг 2500м2 талбайд бий болгов.
4 Хөвсгөлийн тойргоос 19 овгийн 31 төрөлд хамаарах 38 зүйл ургамлын үр, 350 орчим дээж суулгац, 60 овгийн 400 гаруй хуудас гербари, 2019 оны 6-р сард Алс Дорнодын Приморийн хягаарийн Хасанск, Уссури, Октябрь, Ханкайск, Лесозаводск, Киров, Дальнереченск, Кавалеровск, Ольгинскийн районоос 16 төрөлд хамаарах 31 зүйл ургамлаас Цахилдагийн 11 зүйл, нийт 120 орчим дээж суулгацын материалыг цуглуулж Ботаникийн цэцэрлэгийн туршилт судалгааны талбайд тарьж бодгалийн тоо, зүйлийн бүрдлийг баяжуулав.
5. Эмийн болон устаж байгаа ургамлыг Ботаникийн цэцэрлэгийн ex situ нөхцөлд тарималжуулан амьд бодгаль биетээр генийн санг хадгалсан тарималжуулалтыг хийж,тэдгээрийн нэмэгдүүлсэн үр, суулгацын нөөцийг бүрдүүлж, үржүүлгийн генобанкны эх материалыг бүрдүүлэв.