Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2017-2018
Санхүүжилт: 66,000.0 мян.төг
Түлхүүр үг : монгол, ургамал, амьтан, бичил биетэн, ангилал зүй, зүйл, мэдээллийн сан
Үр дүн
1. Монгол орны ургамал, амьтан, мөөг, бичил биетний ангилал зүй, нэршил, нэр томьёо, статус, тоо толгой, нөлөөлөх хүчин зүй, хамгаалал чиглэлээр их дээд сургууль, дотоод, гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудын гүйцэтгэсэн суурь болон хавсарга судалгааны тодорхой ажлуудыг хамгааллын бодлогод бүрэн тусгах зорилготой ангилал зүйн нэгдсэн зөвлөл БОАЖЯ, БОЯБК-ийн дэргэд “Монгол орны биологийн олон янз байдлын ангилал зүйн шинжээчдийн зөвлөл” нэртэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/198 тоот тушаалаар байгуулав
2. Энэхүү ажлын хүрээнд судлаач болон шинжээчдийн зөвлөлийн гишүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, төслийн нийт хугацаанд нугаламт амьтдын 750 зүйл (79 зүйл загас, 6 зүйл хоёр нутагтан, 22 зүйл мөлхөгч, 502 зүйл шувуу, 141 зүйл хөхтөн), нугаламгүй амьтдын 5438 зүйл (хатуу далавчтан буюу цохын 3166, сарьсан далавчтан 214, хос далавчтан 25, шулуун далавчтан 159, хаварч 54, өдөрч 103, хоовгоно 179, бүгэг эрвээхэйн 285, булцуу сахалт эрвээхэйн 293, нийт 578, соно 59, аалз хэлбэртэн 498, хавч хэлбэртэн 50, олон хөлт 32, хэвэл хөлтөн 34, дугариг хорхой 114, хүрд хорхой 92, хавтгай хорхой 75 зүйл, хатгуур толгойт хорхой 6 зүйл), мөөгийн 631 зүйл, гуурст ургамлын 3163 зүйл, гуурсгүй ургамлын 3884 зүйл (хөвд 559 зүйл, замаг 2255 зүйл, хаг 1070 зүйл), бичил биетний 243 төрөл буюу нийтдээ амьтны аймгийн 6188 зүйл, ургамлын аймгийн 7047 зүйл, мөөгийн 631 зүйл, бичил биетэн 243 төрлийн бүрэлдэхүүнийг гаргаж, эмхэтгээд байна.
3. Мэдээллийн сан нь зүйлийн ангилал зүй, бүрэлдэхүүн, тархалт, амьдрах, ургах, орчин, экологи статус, амьдралын хэлбэр, ховордлын шалтгаан, хамгаалал, хууль эрх зүйн орчин зэрэг мэдээ, баримт бүхий 750 зүйл нугаламт амьтдын (79 зүйл загас, 6 зүйл хоёр нутагтан, 22 зүйл мөлхөгч, 502 зүйл шувуу, 141 зүйл хөхтөн) мэдээллийн сангийн материал бэлтгэв. Мөн 471 зүйл эмийн ургамал, 454 зүйл хөвд, 631 зүйл мөөг, 2216 зүйл замаг, 1061 зүйл хаг, 260 зүйл нугаламгүй амьтад, 30 зүйлийн бичил биетний мэдээ, баримтыг эмхэтгэн бэлтгэж, нийтдээ амьтны аймгийн 1010, ургамлын аймгийн 4202, мөөг 631, бичил биетний 30 зүйлийн мэдээллийн сан үүсгээд байна. Нугаламгүй амьтад, хөвд, замаг, хаг, мөөг, бичил биетэн зэрэг бүлгийн ангилал зүй, зүйлийн бүрдэл, тархалт, биологи, экологийн талаарх мэдээлэл одоо хүртэл тодорхойгүй, хомс хэвээр байгаа ба бид дараах мэдээ, баримтыг мэдээллийн санд орууллаа.
4. Монгол орны ургамал, амьтан, мөөг, бичил биетний онлайн мэдээллийн сангийн мэдээллийг эмхэтгэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Байгаль орчны мэдээллийн төвтэй хамтран ажиллав. Уг мэдээллийн төвд өмнө нь зарим зүйлийн мэдээллийг оруулсан байсан бөгөөд бид зарим зүйлд баяжуулалт хийж, ихэнх зүйлийн мэдээллийг шинээр оруулсан. Мөн загвар, бүтцийн хувьд зарим өөрчлөлтийг хийлээ. Бид 2018 оны 6 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулснаар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал http://www.eic.mn/flora/, http://www.eic.mn/fauna/ мэдээллийн санд зарим бүтцийн шинэчлэл, сайжруулалтыг хийж биологийн олон янз байдлын зүйлийн бүрдлийг шинэчлэн оруулж, дээр дурдсан агуулга бүхий мэдээллийн санг үүсгэн ажилласан. Монгол орны нийт 750 зүйлийн нугаламт амьтад (загасны 79 зүйл, хоёр нутагтны 6 зүйл, мөлхөгчдийн 22 зүйл, шувууны 502 зүйл, хөхтний 141 зүйл), ховор болон нэн ховор гуурст ургамлын 221 зүйлийн таних шинж, амьдрах ба ургах орчин, экологийн статус, амьдралын хэлбэр, тархац, хамгаалал, ховордлын шалтгаан, гэрэл болон тархцын зураг зэрэг мэдээллийг багтаасан гео-оффлайн-онлайн мэдээллийн санг http://mongolspecies.mn/ хаяг дээр үүсгээд байна (ашиглах заавар, зөвлөмж бүхий гарын авлагыг үзнэ үү). Энэхүү геомэдээллийн сан нь Монгол орны нутаг дэвсгэрийн аливаа солбицол, түүний орчимд тохиолдох боломжтой амьтан, ховор ургамлын зүйлийн жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан юм. Өөрөөр хэлбэл, солбицол эсвэл курсорын тусламжтай тухайн байршилд буй амьтан, ховор ургамлын мэдээлэл авах боломжтойгоороо онцлог төдийгүй үндэсний судлаачдын хувьд биологийн олон янз байдлын чиглэлээр хийж буй бүрэн хэмжээний анхны хайлтын системүүдийн нэг юм.
5. Монгол улсын “Амьтны тухай болон Байгалийн ургамлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн, 2018-05-10-ны өдөр БОАЖЯ-ны хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт хүргүүлсэн болно. Үүнд: 5.1. Монгол улсын амьтны тухай хуулийн 2-р бүлгийн 7-р зүйлийн 7.1-д нэмэлт өөрчлөлт оруулах санал (хавсралт 6). 5.2. Монгол улсын амьтны тухай хуулийн 4.1.3, 4.1.4, 6.1.2, 6.1.12, 7.3, 12.2 дугаар заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах санал (хавсралт 7). 5.3. Монгол улсын Байгалийн ургамлын тухай хууль (1995)-ийн 3.3, 3.4-р заалтыг өөрчлөх асуудлаар саналаа хүргүүлсэн болно (хавсралт 8). 5.4. Монгол орны гуурст ба гуурсгүй ургамлыг Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуураар үнэлж, нэн ховор ургамлын жагсаалтад 249 зүйлийг, ховор ургамлын жагсаалтад 270 зүйлийг оруулахаар бэлтгээд байна. Нэн ховор ургамлын жагсаалт нь байгалийн ургамлын хууль, ховор ургамлын жагсаалт нь Засгийн газрын тогтоолоор батлагдах болно.
6. Төслийн баг Монгол орны биологийн олон янз байдлын талаар тэр дотроос зүйлийн ангилал зүй, судалгаа, хамгааллын ажлаа нэгтгэн "Biodiversity in Mongolia" нэртэй номын бүлгийг Олон улсын “APPLE” хэвлэлийн газрын "Asia Biodiversity Volume 1: Selected countries in Asia" номын 352-394 хуудсанд хэвлүүлэв. Монгол орны биологийн олон янз байдлын ангилал зүй болон өнгөрсөн, өнөөгийн төлөв байдлын талаар нэгтгэж, олон улсын нэр хүндтэй хэвлэлийн газрын монографит бүлэг болгон оруулсан бүтээл тун ховор байдаг. Иймээс манай орны хувьд энэ чиглэлээр бичсэн томоохон бүтээлүүдийн нэг гэж үзэх үндэслэлтэй. Мөн “Монгол орны биологийн олон янз байдал: нугаламт ба нугаламгүй амьтад” боть 1, “Монгол орны биологийн олон янз байдал: ургамал, мөөг, бичил биетэн” гэх нийт 2 боть бүтээлийн хэвлэн гаргаад байна. Энэ бүтээл бол Монгол орны биологийн олон янз байдлын зүйлийн жагсаалтыг нэгтгэн гаргаж буй анхдагч бүтээлүүдийн нэг юм.
7. Монгол орны нийт 750 зүйлийн нугаламт амьтад (загасны 79 зүйл, хоёр нутагтны 6 зүйл, мөлхөгчдийн 22 зүйл, шувууны 502 зүйл, хөхтний 141 зүйл), ховор болон нэн ховор гуурст ургамлын 221 зүйлийн таних шинж, амьдрах ба ургах орчин, экологийн статус, амьдралын хэлбэр, тархалт, хамгаалал, ховордлын шалтгаан, гэрэл болон тархалтын зураг зэрэг мэдээллийг багтаасан гео-оффлайн-онлайн мэдээллийн санг “Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний ангилал зүйн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх” төслийн хүрээнд гүйцэтгээд байна. Геомэдээллийн сан нь Монгол орны нутаг дэвсгэрийн аливаа солбицол, түүний ойр орчимд тохиолдох боломжтой амьтан, ховор ургамлын зүйлийн жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан юм. Өөрөөр хэлбэл, солбицол болон курсорын тусламжтай тухайн байрлалд буй амьтан, ховор ургамлын мэдээлэл авах боломжтой. “Байгаль орчны мэдээллийн сан” буюу www.eic.mn портал вэбсайтад багтсан “Амьтны мэдээллийн сан”-д Монгол оронд тохиолдох хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загаснаас сормууст хорхой хүртэл ангилалзүйн нэгжүүдийн нэршил, нөөц, тархцын мэдээлэл, судалгааны тайлан, ан амьтны зөрчлийн мэдээлэл, хяналт шинжилгээ, хууль эрхзүй, хэвлэгдсэн бүтээл гэх мэт нийт 13 бүлэг мэдээллийг оруулсан. Энэхүү заавар зөвлөмжид бид амьтны аймаг, түүний ангилал, мөн амьтны мэдээлэл, нөөц, тархац гэсэн бүлгүүдэд хэрхэн зөв хайлт хийж, хэрэгтэй мэдээллээ олох тухай дэлгэрэнгүй оруулав. Монгол орны амьтны аймаг хөхтөн 141, 25 шувууд 502, загас 79, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл бүртгэгдээд байна.Нугаламгүй амьтдаас 5,438 зүйл, 243 төрлийн бичил биетэн уг мэдээллийн санд бүртгэгдээд байна.