Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дэлхийн зарим улс орнуудын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зүй тогтол, арга зүй, эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын харьцуулсан судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2017-2018

Санхүүжилт: 65,000.0 мян.төг

Түлхүүр үг : эрүүгийн эрх зүй, эрүүгийн ял, хорихоос өөр төрлийн ял, пробаци, цахим хяналт

Үр дүн

1. “Монгол Улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: уламжлал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт”-д хийсэн дүн шинжилгээний тайланг хүлээлгэн өгөв. Мониторингийн тайлан нь үндсэн 3 бүлэг, 8 дэд зүйл, нэр томьёоны тайлбар бүхий эрдэм шинжилгээний бүтээл юм. Мөн Монгол Улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтийн талаар нөхцөл байдлын судалгааны хүрээнд “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: хэрэгжилт, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, гадаадын 1, дотоодын 27 илтгэл, өгүүллийг хэлэлцэж, эмхэтгэлийг хүлээлгэн өгөв.
2. Эрх зүйн хөгжлөөр өндөр хөгжсөн болон манай улстай зарим талаар хөгжлийн түвшин ойролцоо улс орнуудын (БНСУ-ыг төслийн төлөвлөгөөний дагуу биечлэн судалж, ОХУ, БНХАУ, ХБНГУ зэрэг 7 улс) хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны тогтолцоо, ижил чиг үүрэг бүхий байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлогийг тусгасан 2 дэд зүйл бүхий судалгааны тайланг боловсруулж, хүлээлгэн өгөв. Гадаад улс орнуудын онцлогийг харгалзаж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/198 дугаар тушаалыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/171 дүгээр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрыг Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба (ХӨТЯЭА) болгон өөрчлөн зохион байгуулав.
3. Үр дүнгийн даалгаварын дагуу гадаадын 15 улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн олон улсын эх сурвалж, тогтолцоо, хорихоос өөр төрлийн ялын хууль, журам, холбогдох бусад эрх зүйн зохицуулалтыг судалж, тухайн улсын хувьд хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн актуудын хүрээнд эх материалыг ашиглан боловсруулсан судалгааны тайланг хүлээлгэн өгөв. Тайланд хорихоос өөр төрлийн ял эдлүүлж буй байгууллагын удирдлага, алба хаагчийн эрх зүйн байдал, үүрэг хариуцлага, ажлын ачааллыг судалж тусгасан болно. Судалгаанд тулгуурлан МУ-ын эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэгчдын 21 орон тоо нэмэгдэн батлагдаж, 5 журмын төсөлд холбогдох саналыг тусгав.
4. “Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: инноваци, чиг хандлага” сэдэвт судалгааны тайланг үндсэн 2 бүлгийн хүрээнд боловсруулж, хүлээлгэн өгөв. Монгол улсад 2019 оноос хэрэгжүүлж эхлэх шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял, түүний онцлог, олон улсын болон үндэсний хууль тогтоомжид тусгагдсан эрх зүйн зохицуулалт, цахим хяналтын системийг голчлон судалж тайланд тусгасан нь тус ялыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой. Судалгааны ажлын хүрээнд туршилтаар хийгдсэн цахим гавыг нийтэд тустай ажил хийлгэх ялтан дээр туршиж, нэвтрүүлэх боломжийг тодорхойлсон.
5. Хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэлийн арга, хэлбэр, зохион байгуулалтын онцлог, тэр дундаа олон улсад түгээмэл үйлчилж буй пробацийн тогтолцоог судлах ажлыг гүйцэтгэж, үндсэн 3 бүлэг, 8 дэд зүйлтэйгээр судалгааны тайланг боловсруулсан. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тэнсэн харгалзах, албадлагын арга хэмжээнд хяналт тавих чиг үүрэг Цагдаагийн байгууллагаас шилжиж ирсэнтэй холбогдуулан тус арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгжүүлэх нөхцөл болно. Зөвхөн судалгааны ажлаар хязгаарлахгүй, судалгааны үр дүнг эргэлтэд оруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол улсад тус тогтолцоог нэвтрүүлж болох эрэл хайгуулыг хийх зорилгоор “Албадлагын арга хэмжээнд тавих хяналтын тогтолцоо: хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг гадаадын 2, дотоодын 27 илтгэл, өгүүлллийг хэлэлцүүлэн эмхэтгэж, нийтийн хүртээл болгосон болно.
6. “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: харьцуулсан судлал” нэг сэдэвт бүтээлийг үндсэн 3 бүлэг, 7 дэд зүйлтэйгээр гадаадын 22 орны нийгмээс тусгаарлахгүйгээр ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, туршлагыг судлан бичив. Тус эрдэм шинжилгээний бүтээлд хорихоос өөр төрлийн ялын ойлголт, мөн чанар, зорилго, ялын бодлого ба хорихоос өөр төрлийн ял, гадаадын зарим улс орны ялын тогтолцоо, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны онцлог, цахим хяналтыг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд ашиглаж буй байдлыг дэлгэрэнгүй тусгасан. Уг нэг сэдэвт бүтээл нь ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэх-хууль сахиулах ажил сургалтын хөтөлбөрийн үндсэн сурах бичигт бүртгэгдсэн, сургалт, эрдэм шинжилгээний ажилд ашиглаж эхэлсэн.
7. Төслийн үр дүнг нэгтгэн “Дэлхийн зарим улс орны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны зүй тогтол, арга зүй, эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын харьцуулсан судалгаа” нэгдсэн тайланг үндсэн 5 бүлэг, 10 дэд зүйлтэйгээр бичиж боловсруулав. Мөн эрдэмтэн судлаачид, практик байгууллагын ажилтнуудад зориулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэн, захиргаа, эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах зарим нэр томьёог хууль зүйн тайлбартайгаар боловсруулсан болно.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: уламжлал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт 2017 Дэлгэрэнгүй
2 Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: бүтэц, тогтолцоо, эрх зүйн зохицуулалт 2018 Дэлгэрэнгүй
3 Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: инноваци, чиг хандлага 2018 Дэлгэрэнгүй
4 Гадаадын зарим улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: арга, хэлбэр 2018 Дэлгэрэнгүй
5 Албадлагын арга хэмжээнд тавигдах хяналтын тогтолцоо: хэрэгжилт, чиг хандлага 2018 Дэлгэрэнгүй
6 Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: хэрэгжилт, чиг хандлага 2018 Дэлгэрэнгүй
7 Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: харьцуулсан судлал 2018 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Некоторые аспекты создания системы пробации в Российской Федерации Дэлгэрэнгүй
2 Основания и условия применения условно-досрочного освобождения от отбывания наказания в уголовном законодательстве России и Монголии 2017 Дэлгэрэнгүй
3 О перспективах пробации в России 2017 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ялын бодлого, олон улсын чиг хандлага Дэлгэрэнгүй
2 Нийгэм-олон нийтэд тулгуурласан ялын тогтолцоо, гадаадын зарим орны туршлага Дэлгэрэнгүй
3 Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам Дэлгэрэнгүй
4 Хорихоос өөр төрлийн ялын уламжлалын зарим асуудал Дэлгэрэнгүй
5 Гадаадын зарим улс орны хорихоос өөр төрлийн ялын ойлголт, төрөл, эрх зүйн зохицуулалт Дэлгэрэнгүй
6 Монгол Улсын хорихоос өөр төрлийн ялын бодлого ба Токиогийн дүрэм Дэлгэрэнгүй
7 Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн ялтны эрх зүйн байдлыг тодотгох нь Дэлгэрэнгүй
8 Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтны эрх зүйн байдал Дэлгэрэнгүй
9 Насанд хүрээгүй этгээдэд оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг эдлүүлэхэд анхаарах зарим асуудал Дэлгэрэнгүй
10 Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг явуулахад баримтлах онолын үзэл хандлага Дэлгэрэнгүй
11 Гадаадын зарим орны хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, чиг хандлага Дэлгэрэнгүй
12 Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд анхаарах зарим асуудал Дэлгэрэнгүй
13 Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны уламжлал Дэлгэрэнгүй
14 Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт ба практик хэрэглээнд шүүмжлэлтэй хандах нь Дэлгэрэнгүй
15 Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал Дэлгэрэнгүй
16 Нийтэд тустай ажил хийлгэх ялын онцлог, үр нөлөө Дэлгэрэнгүй
17 Нийтэд тустай ажил хийлгэх ялын гүйцэтгэлд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
18 Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал Дэлгэрэнгүй
19 Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, хэрэгжүүлэх арга зам Дэлгэрэнгүй
20 Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлууд: гадаад орны туршлага, өнөөгийн байдал Дэлгэрэнгүй
21 Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага Дэлгэрэнгүй
22 Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт Дэлгэрэнгүй
23 Прокурорын хяналт ба эрүүгийн албадлагын арга хэмжээ: Эрх зүйн тулгамдсан ба шийдвэрлэх асуудал Дэлгэрэнгүй
24 Албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээ, анхаарах асуудал Дэлгэрэнгүй
25 Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэлтэй зарим асуудлууд Дэлгэрэнгүй
26 Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
27 Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
28 Тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
29 Зан үйлд нөлөөлөх албадан сургалт”-ыг албан бус боловсролын “Амьдрах ухааны сургалт”-ын хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулах нь Дэлгэрэнгүй
30 Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
31 Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхэд анхаарах зарим асуудал Дэлгэрэнгүй
32 Хуулийн этгээдэд оногдуулсан албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
33 Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хоригдлын сургалт, хүмүүжлийн ажилтай холбох нь Дэлгэрэнгүй
34 Шүүхээс өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах ажиллагааны зарим асуудал Дэлгэрэнгүй
35 Дэлхийн зарим улс орны пробацын үйл ажиллагааны туршлага, анхаарах асуудал Дэлгэрэнгүй
36 Гадаадын зарим орны пробацын албаны үйл ажиллагаа: харьцуулсан судлал Дэлгэрэнгүй
37 Ялын бодлого ба пробацын алба: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын туршлага, эрх зүйн зохицуулалт Дэлгэрэнгүй
38 Хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоох” эрх зүйн үндэслэлд хийсэн дүн шинжилгээ Дэлгэрэнгүй
39 Архины шалтгаант зан үйлийг өөрчлөхөд анхаарах асуудал Дэлгэрэнгүй
40 Баривчлагдсан этгээдүүдийн дунд явуулж буй сургалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал Дэлгэрэнгүй
41 Монголын төрт улсуудын эрүүгийн эрх зүйн бодлого, түүхэн уламжлал, түүний үр нөлөө Дэлгэрэнгүй
42 Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжид хугацаанаас өмнө тэнсэн суллах талаар тусгаж ирсэн түүхчилсэн судалгаа Дэлгэрэнгүй
43 Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа, түүнд тулгамдаж байгаа асуудал Дэлгэрэнгүй
44 Архидан согтуурах, мансууран донтохтой тэмцэхэд төрийн бус байгууллагын оролцоо ба чадамж Дэлгэрэнгүй
45 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэл зүйн зарим онцлог Дэлгэрэнгүй
46 Ялтныг тэнсэн суллах, түүний эрх зүйн зохицуулалтаас /1926-он/ 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД