Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2019-2020
Санхүүжилт: 50,000.0 мян.төг
Түлхүүр үг : Загас үржүүлэг, эх сүрэг, атуу, атуух, авгалдай, жарамгай, жараахай, байгалийн нөхөн сэргээлт
Үр дүн
1. Туршилт судалгааны үр дүнгээр “Хулдынханы овгийн загас үржүүлэх арга” Патентыг боловсруулан Оюуны өмчийн газраар баталгаажуулсан.
2. “Загасны хөврөлийг хөдөлгөөнгүй байдалд өсгөвөрлөх төхөөрөмж” Ашигтай загварын гэрчилгээг Оюуны өмчийн газраар баталгаажуулсан.
3. Шөвгөр хоншоорт зэвэг загас, цагаан загасыг зориудын аргаар үржүүлэх экологи-эдийн засгийн ач холбогдлыг альтернатив арга, херөнгө оруулалтын өнөөгийн цэвэр үнэ цэнэ, дотоод өгөөж, зардалд суурилсан суурь үнэлгээгээр үнэлэн зөвлөмж боловсруулсан. Энэхүү зөвөлмжийг Тайлангийн Бүлэг- IV оруулсан.
4. Амьдрах орчны доройтлоос үүдэн усан орчны биологийн нөөцөд учруулсан хохирлыг усны хөвмел ургамал, хөвмөл амьтад, ёроолын макросээрнуруугүйтэн, загасны олон янз байдлаар үнэлсэн аргачлалыг боловсруулсан. Энэхүү аргачлалыг эцсийн тайлангын Бүлэг V оруулсан.
5. Цагаасагынханы овгийн цагаан загас үржүүлэх технологийн явц, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, санхүүгийн үр ашгийг багтаасан Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.
6. Олон улсын хуралд илтгэл - 1, дотоодод эрдэм шинжилгээний өгүүлэл - 1, брошюр - 1-ийг хзвлүүлэн олны хүртээл болгосон.