Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2019-2021
Санхүүжилт: 99,300.0 мян.төг
Үр дүн
-Боловсролын салбарын үндэсний бодлого, хөтөлбөртэй холбоотой институцийн болон хууль эрх зүйн орчны шинжилгээ хийж тайлан бичиж өгсөн.
-Үндэсний боловсролын бодлогын судалгааны олон улсын шилдэг туршлагыг судалж тайлан бичиж өгсөн.
-Боловсролын бодлого, төсөл хөтөлбөрийн өртгийн үр дүн, өртгийн үр ашгийн үнэлгээ хийх загвар,аргачлал боловсруулах” судалгаа хийж, тайлан бичиж өгсөн
-“Боловсрол ба бодлогын судалгааны институц: Олон улсын туршлага” сэдэвт оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан.
-Боловсролын бодлогын шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалт, түгээн дэлгэрүүлэх семинарыг 5 удаа зохион байгуулсан. Нийт 100 хүн хамрагдсан.
-Зардал-үр дүн, зардал үр өгөөжийн шинжилгээ хийх арга зүйн гарын авлага бичиж 400 ширхэг хэвлүүлсэн.
Боловсролын салбарын төсөл хөтөлбөрт туршилтын болон туршилтын бус аргаар үнэлгээ хийх чанарын ба тоон аргын гарын авлага бичиж 400 ширхэг хэвлүүлсэн
-Квази туршилтын судалгааны гарын авлага бичиж 400 ширхэг хэвлүүлсэн
-Бодлогын шинжилгээний арга зүйн дижитал контент хийж, CD хэлбэрээр бэлтгэж, цахим хуудсанд байршуулсан.
-Бодлогын судалгааны үндэсний тогтолцоог хөгжүүлэх зөвлөмж бичиж, хүлээлгэн өгсөн.