Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2019-2021
Санхүүжилт: 81,500.0 мян.төг
Түлхүүр үг : Нуурын бүс, палеозойн магматизм, петрографи, геохими, зүсэлт, үнэмлэхүй нас, геодинамик загвар
Үр дүн
1. Нуурын бүсэд тархсан палеозойн насны магмын чулуулгийн геохими, геохронологийн судалгаа хийж: Рентген флюоресценцийн (XRF) шинжилгээг 90 дээжинд; U-Pb үнэмлэхүй насны шинжилгээг 10 ш дээжинд, Lu-Hf изотопын шинжилгээ 2 ш дээжинд.
2. Нуурын бүсийн палеозойн магмын чулуулгийн үнэмлэхүй нас, геохимийн шинж чанарт тулгуурлан өмнө нь кембри, ордовик, силур зэрэг ялгаатай насаар ангилагдаж ирсэн Тогтохын шил бүрдлийн геохимийн шинж, үнэмлэхүй насны үр дүнд тулгуурлан дунд ордовикийн настай болохыг тогтоосон;
3. Нуурын бүсийн палеозойн магматизмын хөгжсөн палеогеодинамикийн нөхцлийг тодорхойлж геодинамикийн загвар зүсэлтийг 2 үндсэн зүсэлтээр хийсэн;
4. Магмын болон геодинамикийн шалгуурт тулгуурлан ашигт малтмалын тархалтын зүй тогтлын схем зургийг геодинамикийн үндсэн зүсэлтийн хэмжээнд тодорхойлж палеогеодинамикийн нөхцөлд тулгуурлан хүдэржилтийн хэтийн төлөвийн схем гаргасан;
5. Төслийн үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан.