Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Цөм технологи
Хугацаа: 2018-2019
Санхүүжилт: 100,000.0 мян.төг
Түлхүүр үг : Газар нутгийн байршил, нэр, хээрийн судалгаа, виртуал танилцуулга, эрдэм шинжилгээний хурал, бүтэц, арга зүй, нэгэн сэдэвт бүтээл
Үр дүн
1. Түүхэн эх сурвалжийн мэдээлэл ба газрын зургийн сан хөмрөг бүрдүүлэх техникийн даалгаварыг боловсруулж судалгааны ажилд ашигласан.
2. Төслийн ажлын төлөвлөгөөний дагуу хоёр удаа судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор нэмэлт нэг удаа хээрийн экспедиц зохион байгуулсан.
3. Монгол орны 100.000, 200.000 машстабтай газар дүрсийн зураг нийт 1100 ширхэг, Манж чин улсын үед хамаарах монгол нутгийн хуулбар зураг нийт 230 орчим, Гадаад дотоодын эрдэмтдийн бичсэн 100 гаруй өгүүлэл, илтгэл цуглуулж хүрээлэнгийн сан хөмрөгт 2 хадгаламжийн нэгж үүсгэсэн.
4.Төслийн хүрээнд гадаад дотоодын эрдэмтийн дунд уулзалт хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэл хэвлүүлэв. (Шинэ бичсэн 20, эмхэтгэн нэгтгэсэн 55 өгүүлэл,илтгэл) Олон улсын эрдэм шинжилгээний хурал 1 удаа, төслийн багийнхан болон үндсэний судлаачдын хэлэлцүүлэг, ярилцлага 2 удаа зохион байгуулсан.
5. Монголын эзэнт гүрний түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалт, ажил үйлчилгээний 3 санал зөвлөмж боловсруулж “Мянганы суут хүн Их-Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын төслийн ажлын хэсэгт хүргүүлсэн, 2 удаа хэлэлцүүлсэн.
6. 1. “Монголын нууц товчоон” дахь газар нутгийн нэр судлал (нэгэн сэдэвт бүтээл). 52 х.х 2. “Монголын нууц товчоон” дахь газар нутгийн нэр судлал (судалгааны сонгомол өгүүллүүд) 52 х.х 3. “Монголын нууц товчоон: түүхэн газар нутгийн судалгаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. 12 х.х Монголын нууц товчооны түүхэн газрын зургийн эх бэлтгэж, “Чингис хааны өлгий нутаг” аялал жуулчлалын газрын зураг хэвлүүлсэн.
7. Чингис хааны төрийн их голомтын тахилгын түүхэн үндэслэл, ерөнхий дэг боловсруулсан. Анд бололцох ёслолын түүхэн үндсэслэл, ерөнхий дэг боловсруулсан.
8. Явцын тайлан 3 удаа, эцсийн тайланг хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.