Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Цөм технологи
Хугацаа: 2017-2019
Санхүүжилт: 180,000.0 мян.төг
Түлхүүр үг : Ашигтай ген, ПГУ, ДНХ клонинг, эерэг ДНХ, ПГУцомог
Үр дүн
Төслийн арга зүйг боловсруулан МЭХ-ийн Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн лабораторийн хурлаар хэлэлцүүлсэн протокол (Хавсралт 1)
Зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч 8 төрөл, зүйлийн бактери илрүүлэх мультиплекс ПГУ-ын цомог (Хавсралт 2,3 Товч танилцуулга, хэрэглэх заавар)нь энэ төслийн шинэ бүтээгдэхүүн юм. Шинэ цомгийн иж бүрдэлд рекомбинант технологийн аргаар гаргаж авсан 8 бактерийн эерэг хяналтын ДНХ багтана. Цомгийг хэрэглэх аргын MNS стандарт (Хавсралт 4)-ыг боловсруулж СХЗГ-т, ХАБҮЛЛ (Хавсралт 5), хөндлөнгийн байгууллагын харьцуулсан сорилт, баталгаажуулалтын дүн (Хавсралт 6)-ийн хамт хүлээлгэн өгөөд байна. Оношлуур борлуулсан тоо хэмжээ, үнийн дүнг тайлангийн 3.5-д тусгасан болно. Арга зүйн дадлага олгох сургалтыг ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ-т 2-3 удаа явуулсан ба Нийслэлийн МЭ болон УМЭАЦТЛ-т харьцуулсан сорилт, дадлага олгох сургалт үргэлжилж байна. Бактерийн ийлдсийн хэвшил, хоруу чанар, антибиотикт тэсвэрт чанарыг тодорхойлох, иж бүрдэл цомогт ороогүй праймеруудын хөгжүүлэлт, сайжруулалт нэгэн адил хийгдэж, эхний ээлжинд үндэсний стандарт болгохоор СХЗГ-ын төлөвлөгөөнд тусгасан байна (Хавсралт 7,8) Дан праймеруудыг захиалгын дагуу нийлэгжүүлж байна (Хавсралт 9. Тендерийн захиалга)
Гэрийн тэжээвэр 9 төрлийн мал амьтны махны төрөл тодорхойлох мультиплекс ПГУ-ын цомгийг шинэчлэн иж бүрэн цомог гарган хэрэглэж байна Хавсралт 10, 11.Танилцуулга, хэрэглэх заавар). Шинэчилсэн цомгийн иж бүрдэлд рекомбинант технологийн аргаар гаргаж авсан 9 төрөл амьтны эерэг хяналтын ДНХ багтана. Цомгийн иж бүрдэлд ороогүй дан праймеруудыг дээрхийн адил захиалгын дагуу нийлэгжүүлж байна
Зэрлэг, ховор ан амьтны махны төрөл тодорхойлох мультиплекс ПГУ-ын цомгийг шинэчлэн (хавсралт 12, 13. Танилцуулга, хэрэглэх заавар) MNS 6427:2013 стандартын дагуу ашиглаж байна. Шинэчилсэн цомгийн иж бүрдэлд рекомбинант технологийн аргаар гаргаж авсан 6 төрөл амьтны эерэг хяналтын ДНХ багтана. Цомгийн иж бүрдэлд ороогүй бусад амьтны праймерийн дезайн, ПГУ, эцсийн бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, зүгшрүүлэлт, хөгжүүлэлт үргэлжилж байна. (тайлангийн хүснэгт 16). Энэ нь цаашид ПГУ-ДНХ хромотаграфын түргэвчилсэн тест гаргах бидний зорилтот ажлын үндэс суурь болох юм.
Finding # 5345,46
1. Munkhtuul Tsogtgerel1, Munkhtogtokh Baljijjnyam2 , Nansalmaa Suren3 and Lkhagvasuren Sodnom1 “16S rRNA Gene Sequence Analysis of Snow Leopard, Gray Wolf, Horse and Bactrian Camel in Mongolia” Journal of Agricultural Science and Technology A 7 (2017) 350-356 doi: 10.17265/2161-6256/2017.05.007 (Хавсралт 14)
2. Б. Мөнхтогтох1, Т.Ганцэцэг2, С. Лхагвасүрэн2 Эмгэг төрүүлэгч бичил биетэн илрүүлэх дэвшилтэт аргын судалгаа, хөгжүүлэлт
Хүнсний аюулгүй байдал ба нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломж арга зам” ЭШ-ний бага хурлын эмхтгэл 2019. ХүнсХААЯ, НҮБ. ХХААБ(Хавсралт 15)
3. Т. Ганцэцэг1, Ч. Аюушсүрэн2, Ч. Мөнгөнсар1, Ц. Жавзандолгор1, Д. Болорцэцэг, Ж. Энхтуяа1, С. Лхагвасүрэн1 “Хиймэл цөөрөмд нутагшуулсан загасны биоаюулгүйн тандалт” Монголын Мал эмнэлэг сэтгүүлийн хэвлэлтэнд (Хавсралт 16)
Хүнсний аюулгүй байдал ба нэмүү өртөг шингэсэн хүнс экспортлох боломж арга зам” ЭШ-ний бага хурлын илтгэл 1