Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Цөм технологи
Хугацаа: 2014-2017
Санхүүжилт: 200000.00 мян.төг
Түлхүүр үг : Цогц хөгжил, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшил, үзүүлэлт, чадвар, нас, хүчин зүйл, байршил, боловсрол.
Үр дүн
1. 2-21 насны хүүхэд, залуусын хөгжлийн 2 жил тутам баяжуулж, харьцуулах боломжтой суурь мэдээллийн санг 190 хувьсагчийн хүрээнд шинжилгээ хийх боломжтойгоор бүрдүүлсэн. болно.
2. Монголын хүүхэд, залуусын хөгжлийн дундаж үзүүлэлттийг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн чадвар бүрээр тодорхой болгон.
3. 2-21 насны хүүхэд, залуусын хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлс/тайлан боловсруулсан.
4. Монголын хүүхэд, залуусын хөгжлийг тодорхойлох арга, аргачлалыг 3 хувибартайгаар боловсруулан хэвлүүлсэн.
5. Монголын хүүхэд залуусын хөгжлийг тодорхойлох цахим програм боловсруулан, туршиж, үр дүнд тулгуурлан программыг сайжруулан, багшид зориулсан гарын авлага боловсруулсан.
6. Монголын хүүхэд, залуусын боловсролын түвшинтэй уялдуулсан хөгжлийн шалгуур, үзүүлэлтийг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн чадамжуудаар боловрсуулсан.