Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Цөм технологи
Хугацаа: 2011-2014
Санхүүжилт: 495,500.0 мян.төг
Түлхүүр үг : Элс, шил, хөөсөн шил, хэв, хайлах температур, гулзайх температур, зуух
Үр дүн
1. Дорнод аймгийн Буйр нуурын элсийг хайлуулж тунгалаг шил гарган авсан. Элсэнд натрийн болон кальцийн карбонат (Na2CO3, CaCO3) нэмэх замаар түүний хайлах температурыг (элсний хайлах температур 17130С) 1450 0С болгон бууруулж өгөв.
2. Хаягдал шил болон элсийг хайлуулан шил гарган авах цуврал туршилтын дүнд температур 1450 0С болон хайлах хугацаа 4 цагаас багагүй байхад шил нэгэн төрөл жигд болж байлаа.
3. Гарган авсан шил тус бүрийн гулзайх температур (Tg) –ыг тогтоосноор шил зөөлөрч хэвэнд суун, шилэн эдлэлийн үйлдвэрлэл явуулах (шилийг нугалах) боломжийг олгодог.
4. Газрын ховор элемент неодимийн оксид (Nd2O3) нь шилэнд өвөрмөц өнгө оруулах төдийгүй гулзайх температур (Tg) -ыг ихэсгэж харин церийн оксид (CeO2) нь шилийг улам тунгалаг болгож байгаа бөгөөд гулзайх температур (Tg) –ыг бага өсгөж байна.
5. Хавтгай шилээр бүтээгдэхүүн хэвлэн гарган авах болон хаягдал шилээр барилгын зориулалтын хөнгөн ханын материал (хөөсөн шил) гарган авах технологи боловсруулав.
6. Хэвний зориулалтын нунтаг, гипс зэргээр 900 0С хүртэл температурт шил зөөлрүүлэн хэвлэх аргаар бүтээгдэхүүн хийхэд тохирох хэв хийх боломжтой бөгөөд түүнээс өндөр температурт шил хайлуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиолдолд метал хэв ашиглах нь зүйтэй.
Хавтгай шилээр бүтээгдэхүүн, хаягдал шилээр хөөсөн шил гарган авч загвар бүтээгдэхүүн хийлээ.