Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 28000.00 мян.төг
Түлхүүр үг : хепатитын вирүсийн халдвар, qHBsAg, WFA+-M2BP, HLA-DPA1, HLA-DPB1, rs3077, rs9277535, rs9277542
Үр дүн
1.Монголчуудад DPB1*04:01 нь хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар, дан хепатитын В вирүсийн хавсарсан халдвараас хамгаалах аллель болж байгаа бол DPB1*05:01 нь эрсдэлт аллель болж байна. Судалгааны үр дүнгээр хэвлэгдсэн бүтээл:
•Д.Ганчимэг, Д.Золзаяа, М.Анармаа, Н.Лхаасүрэн, Б.Тэгшжаргал, Г.Оюунгэрэл, Л.Тулгаа, И.Отгонбаяр, Н.Мөнхтүвшин “Хепатитын В вирүсийн халдвар ба HLA полиморфизм”, Diagnosis, 2017 №2(77), х40-47.
•Zolzaya D, Ganchimeg D, Anarmaa M, Lkhaasuren N, Tegshjargal B, Sarantuya G, Oyungerel G, Surenjav Ch, Tulgaa L, Otgonbayar I, Munkhtuvshin N, Nishida N, Bira N, Mizokami M, Munkhbat B. “HLA-DP polymorphisms on HBV, HDV superinfection in Mongolian individuals”, The liver week-2017, June 22-24, Grand Hyatt, Incheon, Korea.
2.Хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар нь дан ХВВ-ийн халдвартай харьцуулахад богино хугацаанд, илүү хүнд явцтай элэгний архаг үрэвслийг үүсгэж байна. Судалгааны үр дүнд:
•Д.Золзаяа, Д.Ганчимэг, М.Анармаа, Н.Лхаасүрэн, Б.Тэгшжаргал, Г.Оюунгэрэл, Л.Тулгаа, И.Отгонбаяр, Н.Мөнхтүвшин, Н.Нишида, М.Мизоками, Б.Мөнхбат. “Хепатитын В, Дельта вирүсийн давхар халдвар ба HLA-DP полиморфизм”, АШУҮИС Эрдмийн чуулган-59, илтгэлийн хураангуй, х 69-70.
•“В вирүст хепатит (HBV), Дельта вирүст хепатит (HDV)-ийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээ” заавар, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 06 сарын 30 өдрийн А/249 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт.
3.“Хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар ба полиморф хэлбэршил” сэдэвт дууссан ажлын тайлан.