Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 28,000.0 мян.төг
Түлхүүр үг : Ходжкины бус лимфом (ХБЛ), Дархангистохими, Тархалт, Ki-67, Эрсдэл, Бүс нутаг
Үр дүн
1. 2014 – 2016 оны Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн ХБЛ-ын нийт n=196 шинэ тохиолдлуудын эдийн материалд ялган оношлогоо тархалтын судалгаа хийгдсэн.
2. Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлд Ходжкины бус лимфомын ялган оношлогооны талаарх тойм өгүүлэл хэвлэгдсэн Vol 12 N3 p. 101-103
“Innovation” Анагаахын шинжлэх ухааны сэтгүүлд Ясны чөмөгний эд судлалын шинжилгээний чанарын асуудалд өгүүлэл хэвлэгдсэн Vol. No3, 2016 он
ХБНГУ-ын Diagnostic Pathology сэтгүүлд (2.3 IF) Regional variation of non-Hodgkin’s Lymphoma (NHL) in Mongolia and its association with Ki-67 expression өгүүлэл 2017 оны 07 сарын 23 нд хэвлэгдсэн.
3. 2014-2016 онд УНТЭ-ийн Ясны чөмөг шилжүүлэн суулгах үндэсний төв, Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байсан Лимфома оноштой тохиолдлуудын тунгалагийн булчирхайн эдийн дээжинд anti-CD20, anti-CD45, anti-CD10, иммуно маркеруудыг тодорхойлж явуулсан. Цаашид 2016 оны 10, 11-р сараас өдөр тутмын оношлогоонд авагдсан захын тунгалагийн булчирхайн дээжинд Ходжкины бус лимфомын дэд хэлбэрүүдийг ялган дүйн тодорхойлох иммуногистохимийн оношлогооны үндсэн панелуудыг авах ажил (Үүнд: T-эсийн маркерууд anti-CD 3, 4, 5, 7, 8 болон B-эсийн маркер anti-CD 20 , 23, 45, 30, bcl-6, Фолликуляр лимфомын маркер anti-CD 21 , 35) захиалгын шатанд явагдаж байна.
4. Цусны хавдрын үед чөмөгний биопсийн (БиоАнагаах 501 дүгээр хэсгийн оюутан К. Бахытбол) баклаврын дипломын ажил амжилттай хамгаалсан. (2016 оны 05сарын 09) Сэдэв: Ясны чөмөгний эд судлалын шинжилгээний чанарын судалгаа; Удирдагч Ж. Цэнгэлмаа, ЭШ-ний Зөвлөх Д. Эрдэнэцогт
2.Судлаач нар лабораторын нөхцөлд иммуноморфолог шинжилгээг (АШУҮИС, Цөм лабораторид) бие даан гүйцэтгэх бэлтгэл хангагдсан.
3.Төслийн үндсэн судлаач Ж. Цэнгэлмаа Япон улсын Dokkyo Medical University – д Цусны хавдрын эмгэг гистологийн (Ходжкины бус лимфомын) оношлогооны чиглэлээр докторын сургалтанд хамрагдах болсон. (2017 оны 05 сарын 30)