Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Геологи, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүрээлэх орчны геохимийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

Хугацаа: 2015-2016

Санхүүжилт: 28000.00 мян.төг

Түлхүүр үг : Эрдэнэт, Шүтээн, хүрээлэх орчны үнэлгээ, бохирдол, хөрс, ус, геохими

Үр дүн

Уурхайн олборлолт явагдаж байгаа Эрдэнэтийн Овоо Cu-Mo порфирын ордын дүүрэгт хээрийн судалгааны ажлыг 2016 оны 4-р сард хийж 25 ширхэг чулуулгийн дээж, 83 ширхэг хөрсний дээж, 11 ширхэг усны дээж: Уурхайн олборлолт явагдаж эхлээгүй Шүтээний Cu порфирын хүдэржилт бүхий талбайд хээрийн судалгааны ажлыг 2016 оны 5-р сард хийж чулуулгийн дээж 25 ширхэг, хөрсний 57 дээж, усны 9 дээж тус тус авч хөрс, усны геохимийн судалгаанд тулгуурлан хүрээлэх орчны үнэлгээ өгсөн.
Геологи, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүрээлэх орчны геохими төсөл нь Эрдэнэтийн уурхай орчмын хүрээлэн буй орчны бохирдлыг 10 жилийн давтамжаар хянаж, бохирдлын эрчимжилт, шалтгааныг тодруулж, цаашид авах арга хэмжээг санал болгосон; ашигт малтмалын хэтийн төлөвтэй ч уурхайн үйл ажиллагаа эхлээгүй ч Өмнөд говийн дүүрэгт байрлах Шүтээний талбайн хөрс, усны геохимийн шинжилгээнд тулгуурлан байгалийн суурь үзүүлэлтийг тодорхойлсон шинэлэг ажил боллоо.
Бидний 2006 оны судалгааны үр дүнгээр уурхайгаас 5 км тойрогт зэс молибдений мэдэгдэхүйц бохирдол байгаа ба уурхайгаас зүүн болон зүүн урагш чиглэлд ~35 км зайд бохирдол тодорхой хэмжээгээр тархсан; Уурхайгаас зүүн урагш салхины болон урсгал усны голлох чиглэлийн дагуу бохирдол байна; Чулуулаг болон хөрсөн дэх зэс-молибдений агуулгын хамаарал ялгаатай, хөрсөнд зэс, молибденийн хожуу баяжилт үүссэн байгаа нь уурхайн үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн.
2016 оны судалгааны үр дүнгээс харахад Эрдэнэтийн уурхай орчмын хөрсний дээжийн хүнд металлуудын агуулга 10 жилийн өмнөхөөс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Тухайлбал зэс, молибден, мышъяк, ванади, стронцийн агуулга Монгол улсын стандартад заасан хөрсөнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан, Эрдэнэт голын хөндий дагуух зарим дээжинд зэс, молибден хортой хэмжээнд, хаягдын нуурын орчимд аюултай агууламжинд хүрсэн байна. Үүнээс үзэхэд салхины болон урсгал усны голлох чиглэлээс гадна хаягдлын нуураас үүдэлтэй зэс, молибдений бохирдол Эрдэнэт голын хөндий даган нэмэгдэж байна гэж үзэхээр байна.
Шүтээний талбайд хийгдсэн хөрс усны геохимийн судалгааны үр дүнгээс харахад As агуулга Эрдэнэтийн дүүргийн хөрсөнд агуулагдах хэмжээнээс өндөр, мөн хөрсөнд агуулагдах дээд хэмжээнээс өндөр байгаа онцлог харагдаж байна. Эрдэнэтийн дүүргийн уурхайн бохирдол багатай хэсгийн хөрсний дээжүүдтэй харьцуулахад Шүтээнд Cu харьцангуй бага, Mo харьцангуй өндөр байна. Шүтээн орчмын талбайд байгаа худгуудын усны химийн найрлага нь бүс нутгийн онцлогтой холбоотой Монголын ундны усны стандартад заагдсан хэмжээнээс өндөр анионы агуулгатай байна. Шүтээн орчмын хүрээлэх орчны үнэлгээний эдгээр үр дүнг байгалийн суурь үзүүлэлт гэж үзэх боломжтой.
Төслийн судалгааны ажилд магистрант, докторантууд оролцож хүрээлэх орчны судалгаа, лабораторийн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний ажил хийх арга барилд суралцсан нь төслийн ажлын томоохон ач холбогдол юм.
Санал зөвлөмж
Цаашид Эрдэнэтийн уурхай орчмын хүрээлэх орчны үнэлгээг улирал бүрт, мөн ижил цаг хугацааны давтамжтай үнэлэх нь зүйтэй.
Эрдэнэтийн уурхайн орчмын хөрс усны бохирдлыг гол шалтгаан нь хаягдлын нуураас үүдэлтэй гэж үзэж байгаа тул бохирдлын сааруулахад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд:
 Хаягдлын нуураас бохирдол алдагдахааргүй арга хэмжээ авах,
 Тогтмол хянах мониторингийн системийг сайжруулах
 Хаягдлын нуурын ул болон зах хаяаг хөрс, усанд хүнд металлууд алдагдахааргүй найдвартай материал, технологи ашиглан сайжруулах шаардлагатай.
Шүтээний талбайн байгалийн суурь үзүүлэлт, өнөөгийн нөхцлийг геологийн бүх шатны судалгаа, уурхайн үйл ажиллагааны явцад хадгалахыг санал болгож байна.
Шүтээний зэс-порфирын хүдэржилт бүхий талбайд уурхайн үйл ажиллагаа эхлэх тохиолдолд хаягдлын далан болон хаягдлын нуурын байршлын төлөвлөлтийг хийхэд дараах хүчин зйүлсийг анхаарах шаардлагатай.
 Геоморфологийн хүчин зүйл (салхи, усны урсгалын голлох чиглэл),
 Хөрсний бүтэц, литологийн шинж (элсэрхэг)
 Уурхайн ашиглалтын хугацаа зэрэгтэй нягт уялдуулах
 Ашиглалт эхлэхээс уурхай хаах хүртэл тогтмол төлөвлөгөөтэй хянадаг байх

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Batkhishig B Munkhtsengel B Manzshir B Soyolmaa B Otgonbayar D Soil geochemistry of the Shuteen mineralized area, South Mongolia. Mongolian Geoscientist, 45, 268-273. 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Baatar Munkhtsengel, Bayaraa Batkhishig, Tsuchiya Noriyoshi, Ochir Gerel, Masataka Ohara Yasumasa Ogawa, Shin-Ichi Yamasaki and Shingo Kano Decade change of heavy metal distributions in soil and river water around the Erdenet Mine, Northern Mongolia Environmental Earth Sciences (submitted) 2017 Дэлгэрэнгүй
2 Munkhtsengel B Batkhishig B Manzshir B Soyolmaa B Otgonbayar D Heavy metal contamination in soil of the Erdenet mine area, North Mongolia. Mongolian Geoscientist, 45, 236-241. 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Batkhishig B Munkhtsengel B Manzshir B Soyolmaa B Otgonbayar DPre-mining environmental assessment of the Shuteen area, South Mongolia. Goldschmidt Conference, Paris, (gold:abs:004617) 2017 Дэлгэрэнгүй
2 Munkhtsengel B Batkhishig B Manzshir B Soyolmaa B Otgonbayar D Heavy metal distribution in the Erdenet mine area, north Mongolia. Goldschmidt Conference, Paris, (gold:abs:004621) 2017 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Batkhishig B Munkhtsengel B Manzshir B Soyolmaa B Otgonbayar D Preliminary result of environmental study in Shuteen area. Монголын Геологийн Асуудлууд олон улсын хуралд ханын илтгэл .09.23 2016 Дэлгэрэнгүй
2 Munkhtsengel B Batkhishig B Manzshir B Soyolmaa B Otgonbayar D Preliminary result of environmental study in Erdenet area. Монголын Геологийн Асуудлууд олон улсын хуралд ханын илтгэл .09.23 2016 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД