Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 28000.00 мян.төг
Түлхүүр үг : В вирүст хепатит, Дельта вирүст хепатит, элэгний фиброз, Mac-2 binding protein, HBsAg, хатгалтын бус арга
Үр дүн
1. ВВХ-тай өвчтөнүүдийн дунд Дельта вирүсийн халдварт өртсөн тохиолдлыг анх удаа anti-HDV IgM ба anti-HDV IgG шинжилгээг хослуулан ашиглаж HBsAg архаг тээгч 376 насанд хүрсэн Монгол иргэдийн 84.8%-д anti-HDV IgG, 49.5%-д anti-HDV IgM илэрч, ХДВ-ийн халдварт өртсөн 150 хүнд Дельта вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийхэд 123 (82%) хүнд хепатитийн Дельта вирүсийн идэвхитэй халдвар илэрсэн нь Монгол улсад ХДВ-ийн халдварын тархалт өндөр байгааг харуулж байна.
2. ВВХ ба ДВХ-тай 2 бүлгийн qHBsAg дундаж утга ялгаагүй, харин аль аль бүлэгт HBeAg эерэг өвчтөнд өндөр байв. Эмнэл зүйн бүлгүүдийг харьцуулахад Дархлаа идэвхжилийн үед буй ВВХ-тай бүлэгт ДВХ-тай бүлгээс өндөр байна.
3. Судалгаагаар В, дельта давхар хепатитийн бүлэгт фиброзийг илрүүлэх M2BPGi уургийн түвшин дан В вирүст хепатитийн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий өндөр байна. Цусанд дахь M2BPGi уургийг тоорхойлох шинжилгээ нь фиброскан шинжилгээний үр дүнтэй байна.