Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 28,000.0 мян.төг
Түлхүүр үг : магхемит нано бодис, нийт хром, арьс ширний үйлдвэр, алтны уурхайн бохир ус, хүнд металл, бохир ус цэвэрлэгээ
Үр дүн
1. Төмрийн оксидийн (γFe2O3) ба (γFe2O3 -PEG) нано жижиг хэсгийг амжилттай ( дундаж хэмжээ 122нм,142нм,165нм,182нм,224нм ба74нм ) синтезлэн, шинж чанарыг судласан.
2. Төмрийн оксидийн (γFe2O3) нано бодисыг ашиглан урьдчилан цэвэрлэх байгууламжийн бохир усан дахь нийт хромыг pH 7-д 62.8 %, pH 5-д 87,4 %, pH 2-д 96.7% (pH 2, MNP-ын доз 0.5г/л, нийт хромын эхний концентраци 33.2 мг/л, 40 минут) нөхцөлд цэвэрлэж байна. Мөн бохир усны умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, сульфид, булингар зэргийг МNS 6561:2015 стандарт хэмжээ хүртэл цэвэрлэж байна.
(γFe2O3) ба (γFe2O3 -PEG) нано бодисыг ашиглан уул уурхайн хаягдал усан дахь хүнд металлыг цэвэрлэх ажлыг хийж , As 99.9%,Cu 52,4-71.4%, Se 26,3 %, Pb 50%, W 99.1%, U 98.3- 99.9%(2,5г /л төмрийн NPs, pH 7, 10 минут) цэвэрлэж байв .
B. Lkhagvadulam, B. Tsagaantsetseg, D. Tergel, and S. Chuluunkhuyag, "Removal of Chromium from a Tannery Wastewater by Using a Maghemite Nanoparticles," International Journal of Environmental Science and Development vol. 8, no. 10, pp. 696-702, 2017. Олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн.
Б.Цагаанцэцэг “Үйлдвэрийн бохир усан дахь хромыг цэвэрлэх нанотехнологийн судалгаа” сэдвээр 2016-2017 оны хаврын улиралд ба Т. Ариунаа “Уул уурхайн хаягдал усан дахь хүнд металлыг цэвэрлэх нанотехнологийн судалгаа” сэдвээр 2016-2017 оны намрын улиралд ШУТИС, БАС, ХБОИС-ын Ус хангамж, Ус цэвэрлэгээ мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.