Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 25,500.0 мян.төг
Түлхүүр үг : SHIMMER2RTM, MT.2502, хэт улаан туяаны камер, R програм, LabView програм, утасгүй дамжуулалт, зүрхний цохилтын тоо, хөдөлгөөний төрөл, хөлний улны температур
Үр дүн
1. Зүрхний хэмнэл, зүрхний цохилтын тоо, хөдөлгөөний төрөл тодорхойлох хэмжилт гүйцэтгэж утасгүй дамжуулах, дээрх мэдээллүүдийг боловсруулах зориулалт бүхий зүрхний холтер төхөөрөмжийн техникийн болон програмын шийдэл гарсан. Үүнд:
ShimmerТМ компаний хөгжүүлэх зориулалтын мэдрүүрээс зүрхний бичлэгийн 2 сувгийн, хөдөлгөөний 3 сувгийн дохиог хүлээн авч хадгалах, мөн утасгүйгээр дамжуулах зорилготой MSP430 микроконтроллерын програм хангамжийг TinyOS болон NesC програмчлал хэрэглэн боловсруулсан
Дээрх микроконтроллероос хүлээн авч SD картандбичсэн 24 цагийн 5 сувгийн өгөгдлүүдийг LabView програмчлал хэрэглэн боловсруулж зүрхний бичлэг, хөдөлгөөний төрлийг бодит хугацаанд тодорхойлох компьютерийн зүрхний бичлэгийн холтерын програм гаргасан.
3D акселерометрийн дохионоос хүний хөдөлгөөний төрлийг (алхах, гүйх, суух, босох, шатаар өгсөх, шатаар уруудах гэх мэт) таних статистик боловсруулалтыг R studio програм хэрэглэн гүйцэтгэсэн.
Чихрийн шижингийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөлний улны температурыг тодорхойлж баруун зүүн хөлний тодорхой цэгүүдийн температурын зөрүүг гаргаж утасгүйдамжуулах зориулалт бүхий термографик багажны техникийн болон програмын шийдэл термографик багажны зарчмын схем гаргасан
Термограф дүрснээс температур тооцоолох алгоритм боловсруулсан.
Тооцоолсон температурыг бугуйн төхөөрөмж рүү утасгүй дамжуулах протокол гаргасан
Хөлний температурыг хэмжих зориулалттай жижиговрын зөөврийн төхөөрөмжийн хийц, загварыг гаргаж туршсан
Дээрх 2 төрлийн багажны мэдээллийг утасгүйгээр хүлээн авч мэдээлэх, мөн орчны мэдээллийг харуулах зориулалт бүхий бугуйн төхөөрөмжийн техникийн болон програмын шийдэл гаргасан. Үүнд:
- Бугуйн зүүдэг төхөөрөмжийн техникийн шийдэл болох зарчмын схем, хэвлэмэл хаван, хийц загварыг гаргасан.
- Зүрхний болон чихрийн шижингийн хяналтын дэд хэсгүүдээс ирэх мэдээллийг тодорхой протоколоор хүлээн авч дэлгэсэнд дүрслэх мөн орчны температур, даралт, чийгшлийг мэдээлэх бугуйн төхөөрөмжийн програм боловсруулсан.
Хэлэлцүүлсэн болон хэвлүүлсэн өгүүллүүд:
Хэвлүүлсэн өгүүллүүд -10 (гадаад -5, дотоод -5)
Хэлэлцүүлсэн илтгэл -8 (гадаад-3, дотоод - 5)
Өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын (holter) төхөөрөмжийн судалгааны ажлын техникийн болон програмын шийдлээр Монгол Улсын Шинэ бүтээлийн патентын нэг мэдүүлэг (Мэдүүлэг №5959, 2016.12.26) бүрдүүлэн Оюуны Өмчийн Газарт мэдүүлсэн.
Монгол Улсын Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Даргын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн А/100 тоот тушаалаар дараах гурван зохиогчийн эрхийн гэрчилгээнүүдийг авсан. Үүнд:
1. 8325 тоот “Өдөр тутмын эрүүл мэндийн хяналтын зүүдэг төхөөрөмжид зориулсан LV-Holter-SW-v1.0 програм хангамж”
2.8326 тоот “Чихрийн шижинтэй хүний хөлний улыг хянах төхөөрөмжид зориулсан TGTM-v1.0 програм хангамж
3.8327 тоот “Бугуйн төхөөрөмжид зориулсан WHMD-v1.0 програм хангамж”
Мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололтыг ашиглан бүтээсэн эрүүл мэндийн хяналтын бугуйнд зүүдэг төхөөрөмжийн бүрэн загвар гарсан.