Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
Хугацаа: 2015-2016
Санхүүжилт: 28000.00 мян.төг
Түлхүүр үг : Аэрозол, аэростат, шим мандал, тропосфер, стратосфер, агаарын найрлага, агаарын бохирдол, нисгэгчгүй нисэх аппарат
Үр дүн
Агаарын найрлага дахь элементүүдийг бүртгэх, бохирдлын шинж байдлыг шим мандлын өндрүүдэд хэмжилт хийх судалгааны электрон тоног төхөөрөмжийг зохион бүтээж, туршиж байна.
“Судалгаа, хэмжилтийн төхөөрөмж”-өө стратосферийн өндөрт ажиллах хэмжээнд хүртэл боловсронгүй болгохоор, туршиж байна.
Манай судалгааны баг ШУТИС-ийг төлөөлж Монгол улсын Техник технологий дээд сургууль, Япон улсын Чибагийн их сургуультай хамтран олон улсын “1st INTERNATIONAL SPACE BALLOON SIMPOSIUM”-ыг амжилттай зохион байгуулсан.
Стратосферийн өндөрт явуулах судалгааны ажлыг ШУТИС-ийн судалгааны нэг объект болгож, ШУТИС-ийн дэргэд“International Stratospheric Research Center” нэртэй нийтэд төрийн бус байгууллагыг байгуулсан.
“18th International Conference on Methods of Aerophysical Research (ICMAR 2016)” олон улсын эрдэм шинжилгээний аэрофизикийн судалгаа, аргазүйн 18 дугаар конференцийн “Wind Tunnels and Gas-Dynamic Facilities, Methods of Flow Diagnostics” секцэд амаар илтгэл тавьж, тус конференцийн эмхтгэлд “Equipment for environmental air research and its usage”, “Automatical calibration device if center of gravity for unmanned aerial vehicle”, “Bi-blade high efficiency propeller” гэсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийнхээ хураангуйг нийтлүүлсэн.
“Судалгаа, хэмжилтийн төхөөрөмж”-дөө “Ашигтай загварын гэрчилгээ” авах баримт бичгийг бүрдүүлж өгсөн.
Тропосферийн өндрүүдээс “Судалгаа, хэмжилтийн төхөөрөмж”-ийг аюулгүй буулгах аргачлалыг шинээр бий болгож туршсан.
ШУТИС-ийн 2016 оны “Профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №22/205”-д “Хийн бөмбөлгөөс судалгаа, шинжилгээний төхөөрөмжийг салгах аппаратны бүтэц, ажиллагааны зарчим” эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлүүлсэн
“Судалгаа, хэмжилтийн төхөөрөмж”-ийг буулгах зориулалттай зохион бүтээгдэх электрон багаж хэрэгсэлд “Ашигтай загварын гэрчилгээ” авах баримт бичгийг бүрдүүлж өгсөн.
Европын стандартад нийцүүлэн (Унгер улсын BHE компанийн BPAX-13 онгоцны техникийн өгөгдөхүүнтэй ойролцоо) нам өндөрт судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх чадвартай нисгэгчгүй нисэх хэрэгсэл “SX-1”-ийг 2016 оны 12 дугаар сарын эхэнд зохион бүтээж, туршилтын нислэг гурван удаа хийсэн.